Жуулчид Малдивийн арал дээр тусгаарлагджээ | News.MN

Жуулчид Малдивийн арал дээр тусгаарлагджээ

Жуулчид Малдивийн арал дээр тусгаарлагджээ

Жуулчид Малдивийн арал дээр тусгаарлагджээ

Дэлхийн олон оронд аймшигтай вирус дэгдэж, 119243 хүнийг өвчлүүлэн, 4300 хүний амийг авч одсон нь амралтаараа аялаж явсан жуулчдад айдас, түгшүүр дагуулсан хүндхэн үйл явдал болж буй нь мэдээж. Гэхдээ Малдивийн арлын тансаг амралтын газраас илүү таагүй нөхцөлд тусгаарлагдсан хүмүүс ч бас бий гэдгийг санах хэрэгтэй болов уу.

Энэтхэгийн далайд оршдог тэрхүү арлын улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр Курэду ресорт, спагийн хоёр ажилтнаас шинэ коронавирусийн халдвар бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо зургаа болсноор вирусийн халдвар нэмэгдэж буй орны тоонд орсон билээ. Тийнхүү тус амралтын газрын бүх зочид болон ажилчид тэндээ тусгаарлагдаж, шинэ мэдээ иртэл өөр тийш явах эрхгүй болсон байна.

 Халдвар авсан хоёр ажилтан эх орондоо эргэн очоод халдвартай нь тогтоогдсон Италийн жуулчдад үйлчилж байжээ. Ийнхүү халдварын тоо нэмэгдсэнээр Малдив улс хөл хорио тогтоож, нислэгүүдээ цуцалсан байна. Аялал жуулчлалын сайд Али Вахидын хэлснээр халдвар авсан хоёр ажилтантай харьцсан хүмүүс өөрсдийгөө тусгаарлаж буй бөгөөд хоёр долоо хоногийн турш ажиглах гэнэ.

Өөрсдийгөө тусгаарлаж буй хүмүүс өрөө өрөөндөө байж, эмч нарын зөвлөгөөг дагах бол өөрсдийгөө тусгаарлах шаардлагагүй хүмүүс амралтын газраас санал болгодог усанд шумбах, тэшүүрээр гулгах, болон бусад тансаг зэрэглэлийн үйлчилгээнүүдээс алийг нь авч болох нь тодорхойгүй байна.

Эх сурвалж: cnn.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж