Чарлес Баркли олимпийн алтан медалиа зарна | News.MN

Чарлес Баркли олимпийн алтан медалиа зарна

Чарлес Баркли олимпийн алтан медалиа зарна

Чарлес Баркли олимпийн алтан медалиа зарна

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн домогт тоглогчдыг нэг Чарлес Баркли 1996 оны Атлантагийн олимпиос хүртсэн алтан медалиа зарахаар болсон байна. Тэрбээр энэхүү медалиа зарж олсон мөнгөөрөө өөрийнхөө төрөлх хотод амьжиргааны түвшин доогуур хүмүүсийг шинэ байртай болоход нь туслах ажээ. Харин Чарлес Баркли 1992 оны "Мөрөөдлийн багтай"-аа хамт хүртсэн Барселонагийн олимпийн алтан медалиа яасан ч зарахгүй гэнэ. Учир нь түүний охин ингэх хэрэггүй хэмээн түүнд зөвлөжээ.

Өдгөө 57 настай Чарлес Баркли энэ тухай ярихдаа "Хүмүүс намайг Чарлес Баркли байна гэж танихын тулд би олимпийн алтан медалиа эсвэл "Улирлын үнэ цэнэтэй тоглогч"-ийнхоо шагналыг авч явах шаардлагагүй шүү дээ. Тиймээс л би хэрэггүй зүйлсээ зарж байна. Би уг нь шагналуудаа эмээгийнхээ гэрт хадгалдаг байсан юм. Гэвч тэр нас барсан учир би өөрийн хэрэггүй зүйлсээ гэртээ байлгамааргүй байна" хэмээжээ.

Өдгөө телевизийн аналист хийж буй тэрбээр АНУ-ын Алабама мужийн Лийдс хотоос гаралтай бөгөөд Чарлес Баркли тус хотынхоо эмнэлэгт хамгийн анхны өнгөт арьст хүүхэд мөн бага сургуульд сурсан анхны өнгөт арьст хүүхэд болж байжээ. Тэрбээр Лийдс хотынхоо тухай ярихдаа "Би Лийдс хотынхоо төлөө ямар нэгэн зүйл хиймээр байна. Би тэдэнд өөрийнхөө дурсгалын эд зүйлсийг зарж байшин барьж өгмөөр байна" гэжээ.

Түүний 1996 оны Аталантагийн олимпийн алтан медаль 60 мянган ам.доллараар зарагдах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж