Явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг саатуулжээ | News.MN

Явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг саатуулжээ

Явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг саатуулжээ

Явганаар пост нэвтрэхийг завдсан 22 иргэнийг саатуулжээ

Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр /2020.03.10/ хуралдаж Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг энэ сарын 16-ныг хүртэл зогсоох шийдвэр гаргасан билээ.

Гэтэл улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас хулгайн замаар зөвшөөрөлгүй авто машин хөлслөн ирж  постын ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ.

Сумын шуурхай штаб нэгдсэн журмаар тэдгээр хүмүүсийг сумын Эрүүл мэндийн төвд авчирч анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ. Ийм төрлийн зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу тухайн иргэнийг 150.000 төгрөгөөр торгох хуулийн заалттай. 

Мөн үүнээс гадна жолооч нарыг хулгайн замаар явахаас  сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн алба хаагчид  нүхэн гарцыг хааж  блок байрлуулсан ч иргэд машинаараа чирж холдуулах тохиолдол цөөнгүй гарж байгааг албаныхан хэлж байна.  Алба хаагчид аргаа бараад нүхэн гарцыг хаахаар  цас  хүртэл овоолж байгаа  аж. 

Хүй 7 худгаас 361 гарам явах замд.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж