Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүү бууруулах нөхцөлийг төр бий болголоо

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүү бууруулах нөхцөлийг төр бий болголоо

Ч.Хүрэлбаатар: Зээлийн хүү бууруулах нөхцөлийг төр бий болголоо

Засгийн газрын өнөөдөр /2020.03.11/-ийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР:

-Засгийн газрын хуралдаанаар коронавирустай холбоотойгоор эдийн засгийн чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийн бодлогыг өсгөх, нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж эхэлсэн. Эдийн засгийн тэлэхэд үзүүлэлтүүд өндөр гарч байхад бид нөөц, хуримтлалыг бий болгох чиглэлээр ажилласан. Төсөв ашигтай гарсан нь тодорхой хэмжээний хуримтлал үүсгэж, ирээдүйн өв сангийн мөнгөө нэмэгдүүлсэн гэсэн үг. Бид эдийн засгийн хүндрэл үүсэхэд даван туулах, өндөр эдийн засгийн өсөлтийн төлөө зарахгүй, хуримтлалыг бий болгох гэсэн бодлого маань энэ цаг үед хэрэг болж байна. Өнөөдөр Монголбанкын Мөнгөний бодлогын хороо тодорхой шийдвэр гаргасан байна. Энэ нь Засгийн газрын бодлоготой уялдаж, нийцэж байгаа юм. Мөнгөний бодлогын хүү 11 хувь байсныг  нэг функтээр буулгаж, 10 хувь болгосон. Мөн арилжааны банкууд заавал байлгах нөөцийг 10,5 хувь байсныг хоёр функтээр буулгасан байна. Энэ нь эдийн засаг руу нилээд их хэмжээний мөнгө гаргах, уян хатан болгож байна гэсэн үг. Ингэснээр арилжааны банкуудын зээлийн хүүнд уян хатан шийдвэр гарч магадгүй гэсэн хүлээлттэй байна. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллага хүүгээ тэглэх, алданги тооцохгүй байх зэрэг арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Ингээд ирэхээр төсвийн бодлого, татвартай холбоотой, мөнгөний бодлого, зээл санхүүтэй холбоотой бодлогууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн үед аж ахуй нэгжүүдэд дэмжлэг болно гэж үзсэн. Бусад орнуудын хувьд төсвийн бодлого дээр өөрчлөлт оруулж, эдийн засгаа тэтгэх хэмжээгээр төсвийн бодлогоо нэмэх чиглэлээр арга хэмжээ авч байна. Манайд бол төсөв танах чиглэлээр арга хэмжээ авах ёстой гэдэг боловч би Сангийн сайдын хувьд үүний эсрэг байр суурьтай байгаа. ОУВС-аас коронавирусийн үед улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа эдийн засгийн бодлогын арга хэмжээг судалсан байна лээ. Бид үүнтэй танилцаж, Монгол Улс коронавирусийн үед хэрэгжүүлж байгаа арга хэмжээг зөв хэрэгжүүлж байна гэсэн үнэлэлт, дүгнэлт өгсөнтэй санал нэг байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Зээлийн хүүгийн эргэн төлөлт, хүүгийн төлөлтийг хойшлуулах талаар яригдсан уу?

-Монголбанк бодлогын хүүгээ буулгасан. Үүнээс гадна арилжааны банкуудад заавал байх нөөцийг буулгасан. Мөнгөний бодлогоо уян хатнаар хэрэгжүүлэхээр болсон. Засгийн газар бараа, үйлчилгээний нийлүүлэлт нэмэгдүүлэх чиглэлээр НД, татвартай холбоотой чөлөөлнө гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрын хуралдаанд банкуудын холбооноос төлөөлөл оролцож, удахгүй тодорхой хэмжээний арга хэмжээ авна гэдгээ хэлсэн учраас банкууд энэ талаар өөрсдөө мэдээлэл хийх байх. Тэдний өмнөөс ямар нэг тайлбар хийх боломжгүй ч гэсэн зээлийн хүүг төлж чадахгүй бол алданги, хүүг эргэж харж үзэх, арилжааны банкуудын орон зайг нэмсэн учраас зээлийн нөхцөлүүд дээр тодорхой арга хэмжээ авах байх гэж бодож байна. Төр бол уян хатан нөхцөлийг бий болгож байгаа юм. Мөн Монголбанкны активын асуудлыг өөрчлөх чиглэлээр судалгаа хийгээд явж байна.

-Зарим улс оронд зээлийг тэглэх, хойшлуулах асуудал яригдаж эхэлж байх шиг байна?

-Бидний хувьд арилжааны банкуудын бизнес явуулж байгаа хэлбэрт нь орох ямар ч боломжгүй. Төрийн хувьд арилжааны банкуудын уян хатан болгох нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа юм. Энэ боломжуудыг бий болгож өгсөн. Банкны холбоо ч бас энэ талаар удахгүй шийдвэрээ гаргана гэдгээ мэдэгдсэн.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж