Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд | News.MN

Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Сангийн сайдад өгөх зөвлөгөө: Бизнесээ амьд авч үлд

Хятадын Ухань хотод шинэ коронавирус дэгдсэнийг албан ёсоор анх зарласнаас хойш Монгол Улсад тархаахгүйн тулд хүүхнүүд голдуу эрүүл мэндийн салбарынхан галын шугаман дээр ажиллаад хоёр сар болж буй. Шинэ коронавирус туссан тохиолдолд тэд  эмчилж, эдгээнэ гэж  амалж, тайвшруулж  сууна.

 Шинэ коронавирусийг аль болох эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирол багатай давах нь дэлхийн бүх  орны толгойны өвчин болжээ. Иргэдээ халдвараас, эдийн засгаа  хямралаас хамгаалах арга хэмжээг улс орнууд зэрэгцүүлэн хэрэгжүүлж буй.

Өмнөд Солонгос, Итали, Япон гэхэд зээлийн хүүгээ царцаах, жижиг дунд үйлдвэрлэл рүүгээ мөнгө хаях, эрэлт, нийлүүлэлтийг дэмжих болсон.

Гэтэл Монгол Улсын Засгийн газрын эдийн засгаа зөнд нь хаясан гэхэд бодит байдлаас хол зөрөхгүй нь. Тэр ч бүү хэл  Сангийн сайд нь төв банкны бодлого шийдвэрийг танилцуулаад зогсож буй нь жижигхэн биш гэж үү!

Монгол Улс хаалга, үүдээ хааж, гадагшаа хийх нислэгүүдээ тодорхой хугацаагаар зогсоож, дотоодын үзвэр, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлаад цөөнгүй хонолоо. Энэ хэрээр эдийн засаг хямрах нь тов тодорхой, харин хэр удаан, хэр хүчтэй “өвдөх” нь гол асуудал болж.  Өвдөлтийн шокийг мэдэрсээр атлаа эмчилгээ хийхгүй удвал сэхээнд орж мэднэ. Тиймээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт онцгой байдлын үед хэрэгжүүлэх нөөц төлөвлөгөө байх ёстой юм.  Жирийн үед ч хоёр их наядын алдагдалтай төсөв бол эдийн засагт өвдөлт өгнө гэсэн үг. Гээд төсөвт тодотгол хийхгүй гэж гүрийж байж болох л юм.  Гэвч, өнөөдөр бол онцгой байдлын үе.  Жижиг эдийн засагтай Монгол бүү хэл их гүрнүүд эдийн засгаа хямраачихгүйн тулд тэвдэж, сандарч байна. Тэр тусмаа дөнгөж гуравдугаар сар гарч байхад төсөв хэдийн нэг их наядын алдагдалд орсон нь өвчин хүндэрч буйн шинж тэмдэг.  Иймээс эдийн засагт яаралтай эмчилгээ  хийх Сангийн сайдын ажил хүлээлтийн байдалтай  "Төсөвт тодотгол хийхгүй" гэсээр лав сар гаруй боллоо.  Тэрбээр өнөөдөр "Арилжааны банкуудтай уулзана, ярилцана" гэсэн бөөрөнхий тайлбарыг хэвлэлийнхэнд өгнө лээ. Гэхдээ судалгаа хийж байгаа, ярилцана, уулзана гэдэг шийдвэр  биш.  Мэдээж, арилжааны банкуудын зээлийн хүүг царцаах эрх Сангийн сайдад байхгүй байж болно. Харин төсөвтөө тодотгол хийх эрх нь Сангийн сайдад бий. Засгийн газрын зарцуулалтаас өөр эдийн засгийн бүх биетүүд өвчилж байна. Хөрөнгө оруулалт, хэрэглээ, худалдаа бүгд "эвдэрсэн".

Төсөвт тодотгол хийх нь ойлгомжтой. Гол нь оройтох тусам эрсдэл нь томорно. Төсвийн тодотголоос гадна Засгийн газар, Монголбанк онц байдлын үед хэрэгжүүлэх эдийн засгийн багцаа танилцуулах шаардлагатай гэсэн үг. Бодлогын хүүг нэг хувиар бууруулснаар эдийн засгийг эмчилж чадна гэж үзэж байгаа бол том эндүүрэл.  Бодлогын хүү нэг нэгжээр буурлаа гэхэд үйлдвэрлэгчдэд том дэмжлэг болж чадахгүй. Төв банкны хувьд уламжлалт бус бодлого хэрэгжүүлэх ёстой. Уламжлалт бус мөнгөний бодлогын нэг арга хэрэгсэл нь хасах хүүгийн бодлого. Ингэснээр арилжааны банкууд мөнгөө төв банкинд хадгалуулах бус харин зээл хэлбэрээр эдийн засагт гаргаж, эдийн засгийн идэвхжлийг дэмжих, цаашлаад инфляцийг өдөөдөг сайн талтай.

Аж ахуйн нэгжүүдийн хувьд бодлогын хүүг бууруулахаас  гадна бодит дэмжлэг нь мөнгөн санхүүжилт нэн чухал болсон.

2020 оны төсвийг харахад аймгуудад соёлын төв, спорт цогцолбор, заал барихад 84 тэрбум, Тамгын газруудын барилгад, 15 тэрбум, Төв номын сан, драм, дуурийн театруудыг шинэчлэхэд 40 тэрбум гэх мэтчилэн төсвийн 220 тэрбум төгрөг энд тэнд шавар байшин барихад л зориулагдаж. 

Эдийн засаг таатай үед  МАН-ынхан байшингаа нураана уу, барина уу хамаагүй гэж бодоход онцгой байдлын энэ хэцүү үед байшин барих төсвөө хувийн хэвшил рүүгээ хийж, иргэдийнхээ ажил орлогыг дэмжих ёстой.  Жижиг, дунд үйлдвэрүүдийг хөгжүүлэх сангийн мөнгийг нэмэгдүүлж, хатуу шаардлагыг нь уян хатан болгох нь Засгийн газрын хийх ёстой ажил.  Энэ бол Ч.Хүрэлбаатарын ах, дүү нарын компанид ч хамаатай.  Хувийн хэвшил ажилгүй болбол иргэд орлогогүй болно. Иргэд орлогогүй болбол банкны зээлээ төлж чадахгүйд хүрнэ. Банкууд хямарвал аж ахуйн нэгжүүд хямарна, төсвийн орлого тасарна. Төсвийн орлого муудвал цалин, тэтгэврээ тавьж чадахгүй болно. Эдийн засгийн гинжин хямрал бодитоор нүүрлээд эхэлсэн байна, нүдээ нээцгээ эрх баригчид аа!

Товчхондоо, өнгөрсөн дөрвөн жил шиг олсон мөнгөөрөө баруун зүүнгүй барилга байшин барьж, нураагаад байх цаг одоо биш гэсэн үг.  Хуулийн сайд Ц.Нямдорж барилгын сайд болтлоо л байшин барьж болохгүй эрсдэл эдийн засагт бодитоор заналхийлж байна.

Эдийн засаг бол амьд биет. Яг хүнтэй адилхан. Харин Монголын эдийн засаг хүүхэд шиг. Өвдөх нь амархан, сэхэх нь ч амархан. Жижиг эдийн засгийн сул ба давуу тал энэ. Шинэ коронавирусийн тархалтаас хамгаалах, хязгаарлах төрийн бодлогын хүрээнд өнөөдөр 4800 компани сул зогсчээ. Энэ хэрээр  иргэдийн орлого хумигдаж, жижиг дунд үйлдвэрүүд ангалын ирмэг дээр ирчихлээ.  Тиймээс Ч.Хүрэлбаатар статистикийн хэдэн тоо хараад тайвшраад суух биш  Сангийн сайдын хувьд жижиг, дунд үйлдвэрлэгчдийн төвшинд, иргэдийн төвшинд очиж сэтгэх хэрэгтэй. Компаниуд цалингаа яаж тавих вэ, иргэд яаж зээлээ төлөх вэ гэж шаналж байна. Мах, гурил граммлаж амьдардаг хүмүүс ч Монголд  олон бий.  Цаг алдах тусам эдийн засаг эргэж босоход илүү урт хугацаа шаардагдана.

Сонгууль болдгоороо болно. МАН ялсан ч, ялаагүй ч Монголын эдийн засаг үргэлжилдгээрээ үргэлжилнэ.  

Богино улс төрөө бодож суухаас илүү М.Энхсайхан, Да.Ганболд, Н.Золжаргал, С.Баярцогт нарыг урь, зөвлөгөөг нь сонс. АН-ын Монгол, МАН-ын Монгол гэж байхгүй.  МАН-ын сайд биш Монгол Улсын Сангийн сайд мөн бол төсвөө тодотгож, бизнесээ амьд авч үлдэх ажлаа хийгээч, Ч.Хүрэлбаатар аа!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-03-11 103.229.122.226

Энэ хүнд үёд дотоодын үйлдвэрлэл бизнёсын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ авах шаардлага гарах л б**х Гэхдээ маш ул суурьтай судлагаа тооцоотой ялангуяа гадаад орнуудад энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч байгааг сайтар харгалзан үзэж хэрэгжүүлэх ёстой Тэрнээс хэн нэгний хүсэлтээр ялангуяа сөрөг хүчний шахалтаар хялбар хөнгөн шийдэж болохгүй Манайд одоо үёд элдэв үйл явдлыг далимдуулан ард түмний эрх ашигт харш Төрд байгаа хүчний нэр хүндийг унагах гэсэн элдэв явуулга их гарах болсон байна ш

Avatar

гонө 2020-03-11 202.179.24.99

Ашигтай төсөвтэй, хямралын үед зарцуулах нөөц хөрөнгөтэй засгийн газрыг сүүлийн 30 жилд анх удаагаа харж байна. Санал болгосон 4 эдийн засагчийн үед ийм байгаагүй шүү. Хамгийн сүүлд баахан мөнгө хэвлэж тараасны балаг одоо ч дуусаагүй байгаа байх.
Тэгэхээр Хүрэлбаатар бодит үр дүнтэй ажил хийж байгаа нь тодорхой. Гийналдалгүй өөрсдийгөө бодоцгоо. Хямрал зайлшгүй

Avatar

зочин 2020-03-11 66.181.161.33

Үнэн юу гэвэл улсын төсөвийн таварын орлого тасралтгүй биелж байгаа бол АН-ын Засаг барих үед авч хэрэгжүүлсэн бодлогын үр өгөөж.Үүнтэй хэнч маргахгүй, үүний буян өгөөжийг МАН энэ хэдэн жил хүртлээ шүү дээ. Эдийн засаг, банк, санхүү, даатгал, татварын ямар реформ, шинэтгэл цогц шийдэл зоригтой гаргаж хэрэгжүүлсэн бэ? ЮУ чХИЙЖ ЧАДААГҮЙ. ЧАДСАН НЬ ТАТВАРЫГ НЭМСЭН. хэлээд эдийн засгийн үр өгөөж, үр дүн ашигтай гарч байгаа байдлууд бүг өмнө нь авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүн шүүдээ

Avatar

зочин 2020-03-11 66.181.161.33

Энэ сайд их пээдгэр, шууд хэлэхэд Увсынхаэ их пээдгэр, Учир нь үе үеийн Засгийн газарт Сангийн яам, Хууль зүйн яамыг Увсынхан атгаж ирсэн. 90 оноос хойшхи сайдуудыг Баяртсайхан, Чойжилсүрэн, Хүрэлбаатар, хэмжээгүй эрхт Нямдорж гээд… МАНАН-наас илүү УВС бүлэглэл Монголын улс төр, нийгэм эдийн засагт маш их нөлөөлдөгийг бид анзаардаггүй. Бүлэглэл том учраас хүлээх хариуцлага байдаггүй.

Avatar

Иргэн 2020-03-11 66.181.176.128

Еранхий санаа буюу эдийн засгийн онцгой арга хэмжээ авах талаар санааг дэмжив Гэхдээ Баярцогт нарыг урих нь худлаа буруу Энгийн аргууд байгааЗээл төлөлтийг хойшлуулах хүүгйн эрслээс төр 50 хувь хариуцах үүний тулд тавилга томилолт бичиг цаас машин унаа барилгазасвар мэт зардлуудыг хасах /мэдэээж эдгээр зардлуууд хол хориотой хрлбоотой багассан /Татвар бууруулах бүр жижг бизнесийн татварыг тэглэж бүтэг 2 жилээр үүнийгг мөрдөх шаардлага байна Яагаад гэвэл жижиг бизнес унах амар босох хэцүү

Avatar

Мэдэгч 2020-03-11 202.131.250.130

УИХ онцгой үед яаралтай цуглаж хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй байна. Төсвөө тодотгох хэрэгтэй… Барилга байшин барих ажлаа нэг хоёр жилээр хойшлуулах хэрэтэй.

Avatar

delgetseer tod bichleg,zalgyyraaraa salgaj bx. 2020-03-11 132.194.13.90

XALDBARAAS XANGAALAX. just BATALGAAT

Avatar

EBROP EMEER EDGENE 2020-03-11 132.194.13.90

LAM TA XOERIIG XOLBOXNEEDEE
xOSHNOGO indan DIMA. byx yumiig absan,tooluuraa.

Avatar

ESYMIIN NYYRS ELECTRIC ZUUDUG,SANGIIN SAID,XOTIIN DARGIIG OGTSRUUL. ABTYYS BAAZAA,KAMERAA EXLEED SALGJ AB 2020-03-11 132.194.13.90

ZBYX YUMIIG ABCH DARLUULJ BAISAN BN.DARAA NI ALCHDAG.
MUNGU UGBUL ALUULNA SHYY XOSHNOGOO.

Avatar

Зочин 2020-03-11 66.181.189.223

Хаана төсөв их наядаар тасраа вэ. Худлаа сүржигнэж бурах юм. 200 орчим тэрбумаар тасарч яваа энэ бол зохицуулж болох асуудал гээ биздээ. Битгийн шалчигна

Avatar

Зочин 2020-03-11 43.242.243.196

Иргэд хичээсэн. Гэтэл ажил хариуцсан хүмүүс алдаа гаргаад ажил үүргээ шударга зөв хийхгүй бол мэдээж ийм нөхцөл байдал үүснэ. Гаднаас ирж буй аль ч улсын иргэнийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлана эсвэл хилээр оруулахгүй буцаана гэдгээ албан ёсоор зарлаад хууль журмаар баталгаажуулчихад л болох юм шдээ. Ийм амрхан юмыг хийхгүй том толгойлж байж л эрх баригчид алдаа гаргаж иргэдийн амь насыг эрсдэлд орууулсан нь маш буруу зүйл. Иймэрхүү хайнга шударгабус үйлдлүүд давтагвал аюултай

Avatar

Irgen 2020-03-11 139.5.217.28

Unen ym bichjee. Khurelsukhiin zasgiin gazar ingej bn tegj bn gd l, yariag n sonsood uzeeree. unen surtal uhuulga. Chinagiin huulbaraar tarhi ugaaj bn. Orlogogui companiud yaj humuustee tsalintai chuluu uguh be, orlogogui ajiltan yaj zeelee tuluh be. Office-iin turees oldohgui bsan barilga hurtel hed hedeeree ongorhoi uruu gartsan bn. bodit amjdral yaj baigaag haraldaa

Avatar

Зочин 2020-03-11 150.129.141.247

Баярцогт, Золжаргал, Да_Ганболд эдийн засаг, санхүүг яалаа?! Тэд л лав биш шүү…Энэ юм бичсэн амьтан улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлэгч дээрх амьтдыг багийн сармагчин байн…а гэдэг нь тодорхой харагдаж байна.

Avatar

Зочин 2020-03-11 202.21.108.180

Яг ард түмнээ бодох зүйлд дээр буруу нэг ллалар чи шүү буурал үстэй ллалараа

Avatar

Зочин 2020-03-11 202.21.108.180

Хоёр сар хойшлуулаачэээ ллалараадааааа бүх зүйл тэг зогзолт хийгээд байхад яахарай бид хүү. Үндсэн төлөлт хоёр төлөх ёстой гэж эсвэл зайлдаа та нар шүүүү

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-11 202.9.46.150

САРЫН 16 НААС АЙЛ ӨРХҮҮДИЙГ САХИЛГААНЫ ТӨЛБӨР ӨТЛӨӨГҮЙ ГЭЭД ЦАХИЛГААН ТАСЛААД ЭХЭЛДЭГ 20НООС АЛБАН ГАЗАРУУДЫН ЦАХИЛГААН ТАСЛААД ЭХЭЛНЭ 25 НААС ДУЛААН УС ТАСЛААД ЭХЭЛДЭГ ЖУРАМТАЙ УЛСАА ЭНЭ ЗАСГИЙН ТОМЧУУДТ МЭДДЭГГҮЙ ЮМ БОЛУУ ЯАРАЛТАЙ ШИЙДВЭР ГАРАГЖ ОНЦ БАЙДАО ДУУСТАЛ ДУЛААН ЦАХИЛГААН УСААР ТАСЛАХГҮЙ БАЙХ ШИЙДВЭР ГАРГААЧЭЭ

Avatar

Зочин 2020-03-11 103.26.193.66

Юун баярцогт эдрийг урих болоод явчваа шээт гэж

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2020-03-11 202.9.46.150

ХҮРЭЛБААТАРТ АСУУДЛЫГ ШИЙДЭХГҮЙ ГӨЛИЙЖ ЯВСААР БҮТЭН САР ӨНГӨРЛӨӨ ,ОДОО САРЫН СҮҮЛЭЭР ТҮРЭЭСЭЭ АВЧ ЧАДААГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРУУД ДУЛАН ЦАХИЛГААН УСНЫ ТӨЛБӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ШАЛТГААНААР ХААЛГАА БАРИХ БОЛООД БАЙНА ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ЭДИЙН ЗАСАГ ХЭВТЭХ БОЛНО 4 САРД АЖИЛГҮЙ ЦАЛИНГҮЙ ОРЛГОГҮЙ ИРГЭДИЙ ТОО ХЭДЭН ЗУУН МЯНГА БОЛНО МАШ АЮУЛТАЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ҮҮСЭХИЙГ БОДОХ ШИЙДЭХ СОНИРХОЛ ЭНЭ ТӨРД ОДООХОНДОО АЛГА

Avatar

Алдах эрхгүй 2020-03-11 43.242.243.196

Иргэд хичээсэн. Гэтэл ажил хариуцсан хүмүүс алдаа гаргаад ажил үүргээ шударга зөв хийхгүй бол мэдээж ийм нөхцөл байдал үүснэ. Гаднаас ирж буй аль ч улсын иргэнийг өөрийнх нь зардлаар 14 хоног тусгаарлана эсвэл хилээр оруулахгүй буцаана гэдгээ албан ёсоор зарлаад хууль журмаар баталгаажуулчихад л болох юм шдээ. Ийм амрхан юмыг хийхгүй том толгойлж байж л эрх баригчид алдаа гаргаж иргэдийн амь насыг эрсдэлд орууулсан нь маш буруу зүйл. Иймэрхүү хайнга шударгабус үйлдлүүд давтагдах юм бол аюултай

Avatar

ҮНЭН. САНАЛ НЭГ 2020-03-11 66.181.189.163

Францад маш их өвчлөл гарсан байхад Францаас ирсэн хүнийг шууд тусгаарлаагүй нь ноцтой алдаа боллоо.

Avatar

Санал нэг 2020-03-11 66.181.189.163

Алдаа гарлаа. Алдах эрхгүй

Avatar

Ard 2020-03-11 192.82.68.19

Mongoliig “zarj” baidag hulgaich, erliizuudiig chi gertee urij, shulsee ysryyleed hashgachaaraa.`

Avatar

Зочин 2020-03-11 202.126.89.44

Урьж асуу гэсэн хүмүүс нь таалагдахгүй байнаа, яагаад заавал тэд нар гэж

Avatar

Зочин 2020-03-11 66.181.182.226

Энэ 2 Хүрэл маань ЖДҮ гэх мэт асуудал хамаагүй макро түвшинд мөнгө угаах нь чухал. Хамгийн Гол нь 20 оны сонгууль ямарч үнээр ялах нь чухал болоод байна.

Avatar

Зочин 2020-03-11 202.55.188.41

Бид чинь жижигхэн буурай улс. Юун Япон, Ану, БНХАУ вэ. Раамандаа яйжиганацгаая. Хаа очиж нэг хувиар нэмэх биш бууруулсан нь дээд гэж мэд. Хүү, төлбөрийн үүргээс хөнгөтгөн үзэх эсэх нь зээлдэгч, нэхэмжлэгчийн хүн чанарын асуудал болох байх. Уг нь Хүрэлбаатараас ганц харж байгаа юм гэвэл төсвийн тодотгол л доо. Гэтэл тэр яг л экс эхнэртээ төлөх тэтгэврийн мөнгөө нарийлж байгаа юм шиг асуудалд хандах юм. Одоо яая гэхэв түүнд нэг бодол байгаа юм байлгүй дээ.

Avatar

Зочин 2020-03-11 122.201.31.73

Зээлийн хүүгээ шууд зогсоох хэрэгтэй тэр хугацаагаар нь хадгаламжид хүү тооцохгүй гээл болоо ш дээ. Банк бусууд мөн адил . Бага хүүтэй эх үүсвэр олж ирж дэлхийн стандарт ашиг олж сурах хэрэгтэй. Заавал нугалах гэж улаарах хэрэггүй. Бүх ард түмэн ойлгоно дэмжинэ. Хадгалж байхаар баялаг бүтээх хэрэгтэй. Долларын хадгаламжаа эргэлтэд оруул. Ханш чинь бууна бүтээмж чинь өснө

Avatar

Иргэн 2020-03-11 122.201.31.73

Мэдрэмжтэй удирдагч хэрэгтэй байнаа. Жижигхэн бодолоо тойрсон шийдвэр гаргаад урагшаа алхахгүй юм байна яая да байз энэ их баялагтай хэдхэн иргэнээ сайхан тайван амьдруулж чадахгүй … мөнгө хүүлэгч нарын үг сонсоод байхаар яаж зөв шийдвэр гаргахуу. Манжийн үеийн өрийн бичигээр улс орон чинь дүүрлээ. Мөнгө зээл санхүү, хөгжлөө дэлхийтэй хөл нийлүүлэх удирдагч байна уу …

Avatar

Зочин 2020-03-11 202.9.40.140

Зөв. Төсөвт тодотгол хийх бодит шаардлага буй болсон. Үүнийг яаралтай хийхгүй бол оройтно. Хүрэлбаатар сонгуулиас өөр бодох юм алга. Зүй нь улс орныхоо эдийн засаг ард түмнээ бодох учиртайдаа. Харин зөвлөгөө авах нөхдүүд нь инээдэмтэй. Арай өөр газар уригдах хүмүүс байх юм.

Avatar

Зочин 2020-03-11 64.119.22.21

ЗӨВ ЗӨВ

Avatar

Зочин тэтгэвэр 2020-03-11 202.9.40.162

Сангийн сайд Эрхэм Ч. Хүрэлбаатар Монгол улсын сангийн сайд хэмээх албан тушаалыг л бодож мөрөөдөхөөс цаашгүй томилгооны тоглогч гэдэг нь олон удаа харагдаад байх юм даа. Монгол төрийн сайд гэхэд тун чамлалтай л даа. Монголын одоогийн байдал төрийн бодлогыг зөв тийш нь өөрчлөх хэрэгтэйг өөрөө хэлээд байгаа юм бишүү. Монгол улсын нийгэм, эдийн засгийг Монгол төрийн зөв ухаанаар залаад , монголчуудыг харьцангуй тайван ажиллаж амьдруулахад Монгол улсын сангийн сайдгол үүрэгтэй гэдгийг ухаараач.

Avatar

Зочин 2020-03-11 172.22.6.62

Иймэрхүү хямралыг удирдаж чадах ганц хүн нь Н.Золжаргал л даа. Хүмүүс МАН-ын сонгуулийн PR-аар тархиа угаалгасан учраас мэддэггүй юм. Хүрэлбаатар татвар хөнгөлөх, төсөв тодотгохгүй гэж мэлзэх, Монгол банкны тухай ярихаас хэтрэхгүй байсаар байгаад сонгууль хүргэнэ. Өөр чадах юм, мэдэх зүйл түүнд байхгүй. Нямсүрэн сэтгүүлч маш зөв өнцөг хөндөж бичжээ. Ийм үед банкуудын чанаргүй зээл, төгрөгийн ханшийн сулрал, ажилгүйдэл гурав ч эдийн засгийг А Л Н А даа.

Avatar

Bitgii H.U.T.S.! 2020-03-11 64.119.26.198

Ene 4 daisniig uriad buur Mongoloo ustaga gej baigaam baih daa ene muu buunii nohoi setguulchiin orontsog chin. Guiee ochij ochij offshore-too saya $ martdag ulsaa zarsan Bayartsogtoos zuvluguu avahdaa tulaagui baihaa.

Avatar

Буруу онош 2020-03-11 202.131.245.6

Сангийн сайд тулсан газар зөрүүдлээд буруу онош тавиад байна. Хэдийгээр төсөв тэлэх зөв боловч "Төсвийн худалдан авалтаар хөдөө орон нутагт хэрэгццэгүй барилга барих" нь эрүүл хүнийг антибиотекээр тарьж байгаатай адил байна. Уг нь тэр эмчилгээг Эдийн засгийг хямралын үед өвчлөх магадлалтай ЖДҮ болон экспортын компаниудыг дэмжиж чиглэлээр тодотгол хийж Төсвөө тэлэх хэрэгтэй байна.

Avatar

Ok 2020-03-11 202.126.88.34

Bas zuv l onosh bna

Avatar

Зочин 2020-03-11 103.212.117.74

Ойлгомжтой шуу дээ. 7- р сар хуртэл тэсч байгаад Засаг солигдмогц ажлаа оор хунд огно. Тэгмэгцээ эд нар ажлаа мэдэхгуй хийж чадахгуй байна, би байхдаа болгоод л байсан, одоо эд нар эдийн засгийг унагачихлаа гэнэ.

Avatar

Zochin 2020-03-11 103.68.107.28

Зов сайхан бичиж байснаа тогсголд нь баахан хулгайч луйварчидаас зоволгоо ав гэнэ уу доромжлох юмаа дургуй хурчлээ

Avatar

Митл 2020-03-11 203.91.115.54

ӨГӨР ДӨРВӨДӨӨ ТӨСВӨӨ ТОТОДГООЧ БАРИЛГА БАЙШИН ЯЛАНГУЯ КОНТОРЫН БАРИЛГЫН ТӨСВИЙГ ТАТ. ИЛҮҮ ДУТУУ СОНГУУЛЬД ЗОРИУЛСАН ТӨСВИЙГ ТАТААС МАЛАА МӨНГӨН ДЭЭР АЖИЛЛАЖ СОНГУУЛЫН ТӨСВӨӨ БҮРДҮҮЛЖ АХ ДҮҮДЭЭ ТЭНДЭР ӨГӨХ МАН ЫНХАНД ЗОРИУЛСАН ТӨСВИЙГ ТОТОДГОХ ЁСТОЙ ШҮҮ ДӨӨГИЙ

Avatar

Зочин 2020-03-11 103.26.195.63

Тэр. 4. С ямар. Зөвөлгөө

Avatar

Зочин 2020-03-11 202.179.26.220

М.Энхсайхан, Да.Ганболд, Н.Золжаргал, С.Баярцогт нарыг бол арай өөр газарт урьвал ямар вэ

Avatar

Иргэн 2020-03-11 192.82.73.34

Сайн мэргэжилтнүүд

Avatar

zochin 2020-03-11 103.212.119.205

tengeriin toirog zamd ni martval taarsan nuhduud shuu

Avatar

зочин 2020-03-11 150.129.142.229

Хүрэлбаатар сайн ажиллаж байгаа

Avatar

Д.Наранбаатар: УОК, ЭМЯ-ны маш ноцтой алдаа ба тэдэнд өгөх зөвлөгөө 2020-03-11 66.181.189.163

МАШ ЗӨВ ЗӨВӨЛГӨӨ БАЙНА. УОК-Д ЭРДЭМДИЙГ ОРУУЛААЧЭЭ !!! ӨВЧЛӨЛ ИХТЭЙ ГАЗРААС ИРСЭН ХҮНИЙГ ТУСГААРЛАХГҮЙ НОЦТОЙ АЛДАА ГАРГАСАН НЬ ҮНЭН ШҮҮ !!!!!

Avatar

Зочин 2020-03-11 103.212.118.91

Да.Ганболд Эрдэнэт, Оюу толгой гэх мэт том том уурхай, үйлдвэрүүдийг бүгдийг нь бас дээр нь газраа гадаад улсад хувьчил, шинэ 20 дугаар тогтоол гарга, Баярцогт 20.0 мянган хувьсагчаа 200.0 мянган хувьсагч болгон тооцоо хий, Золжаргал цаасан мөнгөө тэрбум тэрбумаар нь хэвлэж тараа, улсын сан хөмрөгт байгаа алтаараа тогло гэж л зөвлөх байх даа. Энэ зөвлөлгөө монголын ард түмэнд таалагдах болов уу Нямсүрэн гуай. Та юу гэж бодож байна даа.

Avatar

Зочин 2020-03-11 122.201.22.192

Үнэн л бичиж. Хувийн хэвшил бүр дампуурч дууслаа. Арга хэмжээ аваачээ.

Avatar

Зочин 2020-03-11 59.153.115.219

Монголыг дампууруулсан багийг урь гэнэ үү, сөнөөх тухай зөвөлгөө авах уу?? Харин ч энэ ЗГ бодлоготой, төлөвлөгөөтэй, судалгаатай ажиллаж бна

Avatar

зочин 2020-03-11 202.21.120.66

Энхсайхан, Да.Ганболд, Баярцогт, Золжаргал нарыг урь гэнэ үү ёстой тэнэгдэвээ энэ 4 -с юу асуух юм эдийн засагаа сүйрүүлэхийг асуух юмуу энэ 4-н толгойноос хэд дахин илүү мэдлэгтэй залуучууд зөндөө байна харин энэ 4-н очих ёстой газар өөр байх

Avatar

Ард 2020-03-11 49.0.212.44

Чамайг малын эмчээр эмчлүүлмээр хүн юм даа, Ж. НЯМСҮРЭН гэч ээ

Avatar

зочин 2020-03-11 202.131.228.20

Энэ нэг хачин царайлсан ажлаа мэдэхгүй этгээд төсвийн тодотгол хийхгүй гээд дэмийрээд байх юм. Цаана чинь төсвийг бүрдүүлдэг аж ахуйн нэгжүүд ангалын ирмэгт тулчихсан байгааг ойлгох сөхөө алга. Ийм Сангийн сайдтай улс яаж өр зээлнээс салах вэ дээ.

Avatar

Зочин 2020-03-11 202.9.46.197

Тосвоо хумих хэрэгтэй ш дээ .

Avatar

Зочин 2020-03-11 202.9.46.197

Энэ сангийн сайдыг хараад гайхах юм. Нохцол байдал хундрээгуй байна би хэд дэх удаагаа ч гэнэ вэ хэлж байна томоа тодотгох шаардлага байхгуй гэх юм. Оны эхний 2 сарын байдлаар 1 тэрбум орчмоор орлого чинь тасарчихлаа. Экспортын гол бурдуулэгч нуурсний борлуулалт 1.5-аас 2 улирлвн дараа л манай тосоололд хурч сэргэх байх. Хятадуул ган хайлуулаз зуухнуудаа зогсоож эхэлсэн . Япон;Солонгост эрэлт уусч уйлдвэрлэл жигдэрч байж хятадын гангийн импорт сэргэнээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж