Ж.Моуриньог 32-той залуу ялж, Й.Иличич Л.Месситэй зэрэгцэж ирлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Ж.Моуриньог 32-той залуу ялж, Й.Иличич Л.Месситэй зэрэгцэж ирлээ

Ж.Моуриньог 32-той залуу ялж, Й.Иличич Л.Месситэй зэрэгцэж ирлээ

УЕФА буюу Европын хөлбөмбөгийн холбооноос тивийнхээ клубуудын дунд зохион байгуулдаг хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны хариу тоглолтууд өчигдөр/2020.03.10/ эхэллээ.

  • Валенсиа 3:4 Аталанта (нийлбэр дүн 4:8) 

Хоёр багийн эхний тоглолт Итали улсад Сан-Сиро цэнгэлдэх хүрээлэнд явагдахад талбайн эзэд болох Аталанта 4-1 гэсэн харьцаатай ялалт байгуулсан билээ. Тэгвэл өчигдөр хоёр багийн хариу тоглолт Испани улсын Валенсиа хотын Местаяа цэнгэлдэх хүрээлэнд үзэгчгүй хаалттай явагдаж талбайн зочид болох Италийн Аталанта 4-3 гэсэн харьцаатай ахин хожиж цааш шалгарах эрхээ авлаа.

Тус тоглолтын эхний гоолыг Аталанта багаас Словени хагас хамгаалагч Йосип Иличич тоглолтын гуравдах минутанд торгуулийн цохилтоос оруулсан бол үүнээс удалгүй 21 дэх минутанд Валенсиа багийн довтлогч Кевин Камейро хариуг нь барьж тоглолтыг тэнцүүлсэн. Гэвч нэгдүгээр үе өндөрлөхөөс 2 минутын өмнө Йосип Иличич дахин торгуулийн цохилтоос гоол оруулж баг нь тэргүүлж эхэлсэн. Харин хоёрдугаар үе эхлээд удаагүй буюу 51 дэх минутанд мөн Кевин Камейро гоолдон тоглолтын тооны харьцааг 2-2 болгож тэнцүүлсэн. Валенсиа заавал гурваас дээш гоол оруулж байж дараагийн шатанд шалгарах хүнд сорилтой нүүр тулсан юм. Үүнийгээ ч ухаарч 67 дах минутанд Ферран Торрес гоол оруулж Валенсиа тэргүүлж эхэлсэн боловч 71, 82 дах минутуудад Йосип Иличич дараалан хоёр гоол оруулж энэхүү тоглолтод нийтдээ дөрвөн гоол оруулж гайхамшиг бүтээлээ.

Түүнээс өмнө Лионель Месси, Марио Гомез, Роберт Левандовски зэрэг дэлхийн шилдэг довтлогчид л УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатны нэг тоглолтод дөрвөн гоол оруулсан үзүүлэлттэй байсан юм.

  • РБ Лейпциг 3:0 Тоттенхэм Хотспур (нийлбэр дүн 4:0)

Дээрх хоёр багийн эхний тоглолт Английн Лондон хотод явагдахад талбайн зочид болох Германы РБ Лейпциг 1-0 гэсэн харьцаатай өнгөрсөн жилийн УЕФА Аваргуудын лигийн аман хүзүү Тоттенхэм Хотспур багийг хожоод байсан юм. Тэгвэл Германд болсон энэхүү тоглолт өмнөх тоглолтоосоо ялгараад байх зүйл байсангүй. Өдгөө дөнгөж 32 настай Юлиан Нагелсманнаар удирдуулсан РБ Лейпциг баг 3:0 гэсэн харьцаатай Английн Тоттенхэм Хотспурыг хожиж дараагийн шатанд шалгарлаа.

Тоглолтын эхний хоёр гоолыг нэгдүгээр үеийн 10, 21 дах минутуудад Австри хагас хамгаалагч Марсел Сабитзер оруулж эхний үед л гэхэд тоглолтын хувь заяаг шийдсэн гэхэд болно. Довтолгооныхоо гол тоглогчид болох Харри Кэйн, Сон Хюн-Мин нарыг гэмтэлд алдсан Жозе Моуриньод энэ өдөр ямар ч тактик, төлөвлөгөө байгаагүй нь харагдсан. Тоглолтын эцсийн цэгийг Швед довтлогч Эмил Форсберг тавьж баг нь өрсөлдөгчөө 3:0 гэсэн харьцаатай хожлоо. Мөн 32 настай РБ Лейпцигийн ахлах дасгалжуулагч Юлиан Нагелссман, өдгөө 57 настай Тоттенхэм Хотспурын ахлах дасгалжуулагч "онцгой нэгэн" Жозе Моуриньод боломж өгсөнгүй, энэ удаагийн УЕФА Аваргуудын лигийг хоосон өндөрлүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж