Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгсөн АН-ын даргын зөвлөх З.Энхболд сүүлийн үед Тавантолгойн асуудлаар улс төр хийх болжээ. Тэрбээр олон нь ч хэвлэлд ярилцлага мэдээлэл өгч, өөрөө ч “лайвчин” болж, “Сонгууль, корона гээд олны анхаарал өөр тийшээ хандчихсан байхад зуун жил ашиглах “Эрдэнэс Тавантолгой”-гоо ганцхан тэрбум ам.доллараар өгч болохгүй. Энэ жил анх удаа хувьцаа эзэмшигчид 100 орчим мянган төгрөгийн хувьцаа авна. Хэрэв энэ Д.Сумъяабазарын төлөвлөсөн хувьчлал нь явагдах юм бол ахиж ногдол ашиг гэж байхгүй болно” болно хэмээн сандарч сууна.
Харин түүний энэ үйлдэлд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Тавантолгойгоор улс төр хийхээ таслан зогсоохыг сануулж байсан. Ийнхүү тэдний маргаан үргэлжилж, хамгийн сүүлд Д.Сумъяабазар сайд З.Энхболдыг шүүхэд өгсөн гэх мэдээлэл бий. ЕТГ-ын даргын албаа өгснийхөө дараа З.Энхболд Тавантолгойг улстөржүүлэх болсон нь учиртай гэж учир мэдэх ярьж эхэлжээ.
АН-ын даргын зөвлөх чухам яагаад Тавантолгойн асуудалд анхаарлаа хандуулж, улс төр хийж байгаагийн учир “тайлагдаж” байх шиг байна. Түүний ярьсан “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг таван тэрбум ам.доллараар биш нэг тэрбумаар зарах нь гэж мэдэгдэж байгаа ч түүний жинхэнэ санаа нь Тавантолгойн IPO хийгдвэл Дорноговь аймгийн Айраг суманд барьсан “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэртэй холбоотой болж таарч байх шиг. Хэдийгээр албан бичиг, баримт дээр “Страто” компанийн эзэмшигч нь З.Энхболд гэсэн нэр байхгүй ч албан бусаар түүний компани гэх яриа улс төрийн хүрээнд төдийгүй бизнесийн хүрээнд яригддаг. Хэрэв Тавантолгой IPO гаргавал “Страто” мэтийн компаниуд нүүрс угаах шаардлагагүй болно. Тиймээс л тэрбээр IPO-г гацааж, зогсоох санаархалтай байгааг нь Д.Сумъяабазар сайдын жиргээ тодотгож байна уу гэлтэй.
Д.Сумъяабазар сайд өөрийн твиттер хуудастаа “ҮАБЗ”-өөс Ерөнхийлөгчийн интитуци гарч, IPO Зи /З.Энхболд/ зогсоох нь, Монгол төрийн бодлого ялах уу, Страто компани ялах уу, цаг хугацаа харуулна” хэмээн жиргэжээ. Тэгэхээр З.Энхболдын “үндсэн” улс төр нь “Страто” компани болж, “шоудаж” буй улс төр нь Тавантолгой IPO бололтой.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ