Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан 17 тохиолдлыг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан 17 тохиолдлыг шалгаж байна

Коронавирустэй холбоотой худал мэдээлэл тараасан 17 тохиолдлыг шалгаж байна

Монгол Улсад коронавирусийн  анхны тохиолдол өчигдөр /2020.03.10/  бүртгэгдсэнээс хойш цахим сүлжээнд шинэ коронавирустэй  холбоотой  худал мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар тарааж, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх, өргөн хэрэглээний барааны хомсдол үүсгэх, зохиомлоор үнийн хөөргөдөл бий болгох тохиолдлууд гарсаар байгаа юм. Цагдаагийн байгууллагаас цахим сүлжээн дэх  маш олон мэдээлэл дундаас шүүж өнөөдрийн байдлаар худал мэдээлэл үндэслэлгүйгээр тараасан 17 тохиолдлыг илрүүлэн шалгаж байгаа аж.

Худал мэдээлэл тараасан иргэдийг Зөрчлийн хуулиар хоёр сая төгрөгөөр торгодог байсан бол 2019 оноос Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу гүтгэх гэх үндэслэлээр хүндрүүлж шийтгэх болжээ.

Эрүүгийн хуулийн 13.14 ДҮГЭЭР ЗҮЙЛ. ГҮТГЭХ

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж илт худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ хэмээн заажээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж