Нийтийн тээврийг өдөрт хоёр удаа цэвэрлэж, ариутгаж байна | News.MN

Нийтийн тээврийг өдөрт хоёр удаа цэвэрлэж, ариутгаж байна

Нийтийн тээврийг өдөрт хоёр удаа цэвэрлэж, ариутгаж байна

Нийтийн тээврийг өдөрт хоёр удаа цэвэрлэж, ариутгаж байна

Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс нийтийн тээвэрт тодорхой хэмжээний зохицуулалтууд хийхээр шийдвэрлэсэн билээ. Коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн бүх тээврийн хэрэгслүүдэд цэвэрлэгээ, ариутгалыг өглөө, оройдоо эрчимтэй хийж байгаа аж.

Нийслэлээс өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийтийн тээврийн газрын удирдах ажилтнууд болон захиргааны алба хаагчид өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны оройн 20.00 цагаас өнөөдөр буюу гуравдугаар сарын 11-ний үүрийн 04.00 цаг хүртэл автобус баазууд дээр тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагуудтай хамтран, ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг хийлгэн ажиллажээ.

Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээний явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх " Гуравдугаар сарын 10-16-ны өглөөний 06:00 цаг хүртэл нийтийн тээврийн автобусанд тодорхой хэмжээний хязгаарлалт хийгдэж байна. Тухайлбал, 15 минут тутамд  нэг автобус явдаг байсан бол одоо 30-35 минут болгож зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, амралтын өдрүүдэд 30, ажлын өдрүүдэд 50 хувиар автобусны гаралтыг хязгаарлаж байгаа. Үүнийг иргэд ойлгох хэрэгтэй байна. Энэ эрсдэлтэй цаг үед нийтийн тээврийг огт явуулахгүй байх санал гарч байгаа ч яалт ч үгүй ажилтай иргэдээ харгалзан үзэж тодорхой тооны нийтийн тээврийн хэрэгсэл явуулах шаардлагатай.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 10-ны өдрийн зорчилтын тоог харахад иргэдийн хөдөлгөөн 40 орчим хувиар багасаж, давтагдсан тоогоор 190 орчим мянган зорчигч нийтийн тээврээр зорчсон байна. Гэсэн хэдий ч гэсэн иргэд өөрсдийн хувийн ариун цэврээ сахиж, олон хүнтэй газарт аль болох явахгүй байхыг зөвлөж байна. Өглөө оройд нийтийн тээврийн цэвэрлэгээ ариутгалын явцын мэдээ тогтмол ирж байна. Халдвар тархахгүй байх тал дээр бүх шатны байгууллагууд, аж ахуйн нэгжүүд хичээж ажиллаж байна" гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-03-11 202.9.46.33

Iim avtobus bainga yavbal humuus huviin mashin gehgui tugjrel 50 huvi buurna shuu, tegeed bas udaan huleelgehgui tsagaar yavdag bol, Hotod niitiin teever hamgiin chuhal, dandaa iim bailgahad bolohgui yum baihgui dee

Avatar

Hi 2020-03-11 31.4.178.72

Ene 2 udaaa ugaadagiig daraa ch gsen heregjuulmeer bna

Avatar

Зочин 2020-03-11 202.126.89.15

Автобусны бурхан тэнгэр бол хорооноо юм байна 😂

Avatar

Ххх 2020-03-11 59.153.85.65

Короно вирус бас сайн зүйл авчирсан. Автобусыг угааж цэвэрлээд байнга цэвэрхэн байлгаж болдог л юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж