Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно | News.MN

Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно

Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно

Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Улаанбаатар хот хоёрдугаар түвшний, тойрог хэлбэртэй хурдны замтай болно

“Тэнгэрийн тойрог” төслийг “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэх болов. Концесс олгох уралдаант шалгаруулалтыг холбогдох хууль, журмын дагуу явуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа. Газраас 6-12 метр өндөрт, 13 км урт, хоёр урсгал бүхий дөрвөн эгнээтэй замыг 100 айл-Сансарын аюулгүйн тойрог-Зүүн дөрвөн зам-Нарантуул-Дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-120 мянгат-Хан-Уул дүүрэг- Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл чиглэлд, тойрог хэлбэрээр барихаар төлөвлөжээ. Мөн Их тойруугийн есөн уулзварт орох, гарах 27 цэг байгуулах юм. Гүүрэн зам барьснаар замын түгжрэл 46, агаарын бохирдол 20 хувиар буурна гэж тооцоолсон байна. Төслийн хөрөнгө оруулалт 800 сая ам.доллар бөгөөд тухайн жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө. Ингэснээр зургаан жилийн дотор зээл, зээлийн хүүгээ нөхөж 25 жил ашиглана гэж үзжээ. “Тэнгэрийн тойрог” төслийг Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх “Алсын хараа-2050”, “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны хөтөлбөрт тусгасан, хотын захиргаа ч үүнийг дэмжин “Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө"-нд оруулахаа илэрхийлсэн байна.

Нийтийн тээвэрт дүүжин замын тээвэр нэвтрүүлнэ

Төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Дэмжсэн тохиолдолд Бүгд Найрамдах Франц Улсын 60,7 сая еврогийн зээлийн хөрөнгөөр төслийг эхлэх юм. Баянхошууны тойрог-Ханын материал-Гэмтлийн эмнэлэг чиглэлд 4.9 км урт, гурван зогсоолтой, Долоон буудал-Дарь-Эх-Сансарын тойрог чиглэлд 5.4 км урт, гурван зогсоолтой зам тавихаар төлөвлөж байна. Ингэснээр Баянхошуугаас Гэмтлийн эмнэлэг хүртэлх 4.9 км замыг гэхэд 16 минутад туулах бөгөөд өдөрт 22000 хүн зорчих боломжтой гэсэн тооцоо гарчээ. 60,7 сая еврогийн зээл нь 40 жилийн хугацаатай, жилийн 0.0076 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс эхний 12 жил чөлөөлөгдөхөөр Санхүүгийн хэлэлцээрийн төсөлд тусгасан байна.

Өвөлжилт хүндэрсэн аймгуудад өвс, тэжээл олгоно

Өвөлжилт хүндэрсэн Архангай, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Завхан, Өмнөговь, Хэнтий, Хөвсгөл, Увс аймаг болон Улаанбаатар хотод нийт 3,8 мянган тонн өвсийг Улсын нөөцөөс үнэгүй олгохоор болов. Мөн 3000 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан худалдахаар шийдвэрлэлээ. Нэр бүхий аймаг, нийслэл, сумын Засаг даргын Тамгын газар, Онцгой байдал, Үндэсний аврах бригад, нөөцийн салбар, цагдаагийн байгууллагад “УАЗ-22069” маркийн фургон болон “УАЗ-315195” маркийн хантер автомашин, гэр, завь, хөдөлмөр хамгааллын хувцас, жавелин, спирт агуулсан уусмал, тамедин, химодин, амны хаалт зэргийг олгоно.  2019 оны сүүлийн хагаст болсон гамшгийн голомтод ажилласан алба хаагчдын томилолт, урамшуулал болон бусад зардалд шаардагдах хөрөнгийг 2020 оны батлагдсан төсвөөсөө гаргахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшинд зөвшөөрөв.

Товч мэдээ

–  ХУД-т баригдаж байгаа 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг дуусгаж, дэд бүтэц барихтай холбоотой төслийн нэмэлт ажлын магадлалын ерөнхий дүгнэлтээр батлагдсан санхүүжилтийг хянан баталгаажуулж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж шийдвэрлэхээр болов. Барилгын ажил 90 гаруй хувьтай байна..

–  Нийгмийн хамгааллын болон тэтгэврийн шинэчлэл, нийгмийн даатгалын багц хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болов. Цаашид хууль эрх зүйн шинэчлэл хийж, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн удирдлагыг боловсронгуй болгон, тэтгэврийн олон давхаргат тогтолцоо нэвтрүүлэхийг зорьж байна.

–  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын шатахуун хангамжийн менежментийн төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” төрлөөр, концесс эзэмшигчийг шууд гэрээний аргаар сонгох байсан. Шатахуун хангамжийг төрийн өмчит аж ахуйн нэгж хариуцах болсон тул төслийг концессын зүйлийн жагсаалтаас хасав.

–  Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрийн цэвэрлэх байгууламжуудын хог хаягдал, лагийг зориулалтын бус газарт хаях, хог хаягдал хуримтлуулах, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх, үнэр гаргахыг зогсоохыг үүрэг болгов. Энэ чиглэлээр байгууллага, аж ахуйн нэгжүүдэд анхааруулга, зөвлөгөө өгч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд даалгав.

–  БНХАУ-ын Учао хотод  болсон олон улсын циркчдийн наадмаас мөнгөн медаль хүртсэн “Монголын циркийн хөгжлийн төв”-ийн уран бүтээлчдэд 40 сая, Монте-Карлогийн дэлхийн циркчдийн их наадмаас хүрэл медаль хүртсэн Монголын цирркчдийн холбооны уран бүтээлчдэд 34 сая, Бүгд Найрамдах Чех Улсад болсон Косиан сангийн нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Монгол Улсын Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ч.Цэцэнд 19 сая, хоёрдугаар байрын шагналт, ОХУ-ын Гнесний нэрэмжит Хөгжмийн коллежийн сурагч Т.Удвал, Хүүхдийн ордоны хийлийн дугуйлангийн сурагч Т.Эсүй нарт тус бүр 14 сая, гуравдугаар байр эзэлсэн Консерваторийн сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн сурагч Ж.Нарансоёмбо, Ө.Мишээл нарт тус бүр есөн сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

man 2020-03-11 202.55.191.194

Alsiin haraatai tom tosluud heregjuulj tom baisan ni zov oo, bur metro ehluulsen ch yadgiin

Avatar

Зочин 2020-03-11 192.82.71.62

Зээл ч гэсэн 800 сая доллар тоглоом биш. Ийм үл бүтэх юм хийж болохгүй. Яаж сэтгэж яаж ажиллаад бнаа. Үүнийг зогсоо

Avatar

Зочин 2020-03-11 203.217.139.225

Ийм төрлийн тээвэр нийтийн тээвэрт, өнөөгийн нөхцөлд тохиромжгүй, өндөр эрсдэлтэй байх магадлалтай шүү дээ. Энэ хөрөнгөөр давхар замууд тавих, зарим уулзваруудыг дээгүүр доогуур нь гаргах зэрэг эрсдэлгүй, найдвартай, ашиглалт өндөртэй замын байгууламжуудыг үе шаттай хийх нь зөв санагдах юм.

Avatar

Яагаад 2020-03-11 202.21.111.50

Энэ тойрог замын байршил чиглэл нь эргэлзээтэй байна. Ингэснээр түгжрэлийг 45% бууруулна гэдэг нь юу л бол доо. Судалгаа төлөвлөлт түүхий юм бишүү. Одоогийн түгжрэлээ яг ямар байгааг тодорхой тоогоор илэрхийлэх, хэмжих аргаа ч тодорхой болгоогүй байж 800 000 000 ам.долларыг хэдэн замын компанид л тараагаад хэдэн Мерс болоод дуусах вий. Манай түгжрэлийг хэмжихдээ ТВ-р .. хөдөлгөөн удааширсан байдалтай байна л гэдэг шүү дээ. Энэ багцааметрээр юу г үнэлэнэ гэж.

Avatar

Zochin 2020-03-11 103.14.36.18

Эмнэлэгийн санхүүжилт эм тариа тоног төхөөрөмжөө авч чадахгүй, цалингаа дийлэхгүй, багш цэрэг цагдаадаа цалинг нь олигтой өгч чадахгүй, цэцэрлэг сургууль нь хүрэлцэхгүй, гэр хороолол дэд бүтэц нь байхгүй, орон нутаг зам нь байхгүй, хотын нийтийн тээвэр нь хүрэлцхгүй утаа татсан хуучирсан автобусаа сольж чадахгүй байж тэнгэрийн зам барьж замын ачаалал бууруулахаа яриад сууж байдаг яах бэ энэ хүмүүсийг!!!!!!!!!!!!!!
Их сургууль, гэр хорооллоо нүүлгэ наад мөнгөөрөө тэнэгүүдээ!!!!

Avatar

Zochin 2020-03-11 103.14.36.18

Дэмжихгүй байна, бас нөгөө аргаа хэрэглэж эхэллээ, нэн чухал хийх ажил тэнгэрийн замаас чинь өмнө хэд дахин их байна!!!!!!!! ОДОО БОЛИМООР БАЙНАА!!!!!!! Яамааар ч юм бэ дээ энэ хэдэн хүмүүсийг, яагаад ийм харалган, шинжлэх ухаан ч бүхнийг мэддэг юм шиг болчдогын бэээ???? бурхан минь яавал дээр бэ???? туслаач гэх үү яах уу? хэлэх үг олдохгүй юмаа.
Мөнгө нь байвал энэ байтугайг хийнэ, огт байхгүйг өр болгож ийм хөрөнгө оруулалт хийдэг ямар сайд, дарга нартай улс бэ энчдооо.

Avatar

СУРАГЧ 2020-03-11 203.91.115.50

ВАНГА: 2040 ОНД тЭНГЭРИЙН ЗАМТАЙ БОЛЖ , ЮУТОЛГОЙН НОГДОЛ АШИГ НЭГ ХҮН ЖИЛ БҮР 10 САЯ ТӨГ АВНА

Avatar

ямбий 2020-03-11 203.91.115.50

ЭХЛЭЭД ГАЗРЫНЗАМ,ДАРХАНЫ ЗАМАА БАРЬЧИХААД ДАРАА НЬ ТЭНГЭРҮҮ МАЦВАЛ ЯАСАН ЮМ БЭ

Avatar

Зочин 2020-03-11 77.111.247.200

** Хэрэв та нэг шөнө нь охиныг олж хүсэж байна? Тавтай морилно уу – – http://Sexcris.Com

Avatar

654654 2020-03-11 202.21.108.237

тэнгэрийн тойрог ч гх шиг. Уулын зам гдг шиг даруухан гой нэр өгөөч

Avatar

Зочин 2020-03-11 103.229.122.110

ГЭХДЭЭ ХИЙХГҮЙ БАЙСНААС ХИЙСЭН НЬ ДЭЭР ш** ШААА ЗОРИГТОЙ ш** БАГА Л ШАМШИГДУУЛААРАЙ Л ГЭЖ ЗАЛБИРЯДАА

Avatar

Зочин 2020-03-11 202.9.40.66

Эрхэм таны ойрын зорилт !!!

Англи болон орос хэлтэй орнуудад эрдмийн зэрэг хамгаалах хүсэл тэмүүлэлтэй залуучуудад англи, орос хэл дээр сургалт, эрдэм шинжилгээ, ерөнхий эрдмийн ном зохилуудыг тухайн хэл дээр судлахад зайлшгүй шаардлагатай мэргэжлийн туслалцааг үзүүлнэ. Сонирхож байгаа хүмүүс 99922603 утсаар холбогдоно уу.

Avatar

kkk 2020-03-11 64.119.22.82

kkk kkkk kkkk , ДАРХАНЫ ЗАМ ЯААСААН БЭ ХЯТАД ЦАРАЙТ ААА

Avatar

zochin 2020-03-11 103.212.119.205

shugel uleej shiidem barisan nuhud tengeriin toirog zamaar biznes hiih sanaa turj dee, bitgii songo

Avatar

Зочин 2020-03-11 103.212.117.15

Зүгээр боовоо саагаад сууж бай МАНгаруудаа

Avatar

Зочин 2020-03-11 103.212.117.15

Худлаа ард түмний тархи угаахаа боль та нарт сансарт нисгнээ гэсэнч итгэхгүй

Avatar

даш 2020-03-11 192.82.73.81

үшнэн юм бичихээр устгаад байдаг, б**с долоогчид юмаа та нар чинь

Avatar

Зочин 2020-03-11 64.119.25.228

2040, 2050 он хуртэл тэгээд хулээгээд сууж байх хэрэг уу, тэр хуртэл юу ч хийхгуй хэрэг уу, арай хэтэрхий удаан биш уу

Avatar

Иргэн 2020-03-11 192.82.73.34

Хэн ч үнэмшихгүй,итгэхгүй

Avatar

Зочин 2020-03-11 66.181.180.177

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОЛСОН МӨНГӨӨ ХЯТАДЫН ДЭД БҮТЭЦИЙН БОЛОВСОН ХҮЧИНГ ЦАЛИНЖУУЛААД ДУУСЛАА ЯАНАА

Avatar

Зочин 2020-03-11 66.181.180.177

УУЛ УУРХАЙГААР ОЛСОН ХЭДЭН МӨНГӨӨ ХЯТАДЫН ДЭДБҮТЭЦИЙН АЖИЛЧИДАД ТАРААГААД ДУУСАХНЭЭ

Avatar

Don't undestand 2020-03-11 66.181.161.111

жолооч 6.5 км зам туулахад нэг ам.доллар, түүнээс цааш километр тутамд 15 центийн хураамж төлнө

Avatar

Зочин 2020-03-11 150.129.143.194

Сонгуулийн солиорол

Avatar

Зочин 2020-03-11 203.98.76.40

Баруун солгойгүй зээлийн мөнгөөр наргих юм. Мөнгө олдог төсөлд зээлээ зарцуулаач:

Avatar

Зочин 2020-03-11 64.119.17.45

Үлгэр үлгэр үлгэр… Сонгууль угтсан шоу…🤣🤣🤣

Avatar

ББ 2020-03-11 202.21.113.146

Эхлээд Дарханы замаа дуусгачих

Avatar

Зочин 2020-03-11 202.21.113.146

Эхлээд Дарханы замаа бариад дуусгачих. Дараа нь олон Пүүжгийгээ цэгцэл. Битгий балайраад байгаач ??

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж