АНУ Иракт пуужингийн хамгаалах систем байрлуулж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

АНУ Иракт пуужингийн хамгаалах систем байрлуулж байна

АНУ Иракт пуужингийн хамгаалах систем байрлуулж байна

Ираны заналхийлэл дууссан ч АНУ-ын эрх баригчид Иракт баллистик пуужингийн хамгаалах систем байрлуулж буйгаа зарлалаа. Тухайлбал АНУ-ын тэнгисийн цэргийн генерал Кеннет МакКензи АНУ-ын батлан хамгаалахын хамгийн сүүлд гүйцэтгэж буй үйл ажиллагаа бол Ойрхи Дорнодод болж буй үйл явдал гэдгийг баталж “Бид Иракт агаараас хамгаалах систем, баллистик пуужингийн хамгаалах систем байршуулж, өөрсдийгөө Иранаас ирэх боломжит эрсдлээс хамгаалж байна” хэмээн ярьжээ.

Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Ираны хамгийн нэр хүндтэй цэргийн удирдагчдын нэг Кассем Сулиманиг Иракын газар нутаг дээр АНУ дроноор устгасны дараа гадаадын бүх цэргийг нутгаасаа гаргана хэмээж байсан Багдад АНУ-д зөвшөөрөл өгсөн эсэх нь одоогоор тодорхой бус байна. АНУ-ын үйлдэл тухайн үед маш олон иракчуудын амь насыг эрсдэлд оруулж байсан бөгөөд иракчууд  Вашингтоноос нутгийг нь Тегерантай үл ойлголцсоны улмаас мөргөлдөөний талбар болгохгүй байхыг шаардаж байсан юм.  Удалгүй нэгдүгээр сарын 8-нд Иран Ирак дахь АНУ-ын цэргийн баазуудруу пуужин харвасан билээ.

Ираны пуужингийн довтолгоонд АНУ-ын нэг ч цэрэг амь эрсдээгүй ч хожим 100 гаруй цэргийн тархи гэмтсэнийг тогтоосон байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол дээрх довтолгоо нь ямар нэг хохирол учруулах гэхээс илүү Ираны зэвсэгт хүчний хүч чадлыг харуулах гэсэн үйлдэл байсан аж.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж