Иран: “Covid-19”-өөс хамгаалах гэж архи уусан 44 хүн нас баржээ | News.MN

Иран: “Covid-19”-өөс хамгаалах гэж архи уусан 44 хүн нас баржээ

Иран: “Covid-19”-өөс хамгаалах гэж архи уусан 44 хүн нас баржээ

Иран: “Covid-19”-өөс хамгаалах гэж архи уусан 44 хүн нас баржээ

Иранд шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд архи уусан 44 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Үүнээс гадна 200 гаруй хүн хордлогонд орж эмнэлэгт хүргэгдсэн байна.

Тус улсын Хузестан мужид архи уух нь коронавирусээс сэргийлж, эдгээдэг гэх цуу яриа гарч иргэд метилийн спирттэй хуурамч, хямдхан архийг ууснаас болж 24 цагийн дотор ингэж олноороо хордсон гэнэ.

Иранд архи согтууруулах ундаа хэрэглэх нь хуулиар хориглосон байдаг ба нууцаар хуурамч архи үйлдвэрлэж зарах, түүнд хордсон хэрэг тогтмол гардаг байна. Хуулийн байгууллагынхан хуурамч архи бэлтгэн иргэдэд зарсан этгээдүүдийг олж илрүүлэн баривчилжээ.

Мөн тус улсын Эрүүл мэндийн яамнаас архи согтууруулах ундаа хэрэглэх нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлж, эдгээж чадахгүй, зөвхөн эрүүл мэндийн байгууллагын өгч буй зөвлөмжийг дагахыг уриалсан байна.

Эх сурвалж: USATODAY

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ХарамсалтайХарамсалтай
16
ХахаХаха
6
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж