Аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

Аврах ажиллагаанд ашиглах чиргүүлтэй боллоо

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийг зөөвөрлөж, тээвэрлэх зориулалт бүхий нэг голтой чиргүүлийг хийлээ.

Тус чиргүүл нь  2.8м урт, 1.8м өргөн, 1 тн даацтай бөгөөд үүрэг гүйцэтгэх үед шаардлагатай хөдөлмөр хамгааллын хувцас, аврах багаж хэрэгслийг хийх хоёр хайрцагтайгаас гадна хүн, мал, амьтны гоц халдварт өвчний үед ариутгал, халдваргүйжилтийн бодис уусмалыг зөөвөрлөх зэргээр ашиглах боломжтой юм.

Мөн цас, шаварт суусан автомашиныг чирэх, татах, гал түймэр, болзошгүй техникийн холбогдолтой ослын үед  өндөр барилгаас эрэн хайх аврах ажиллагааг зохион байгуулахад ашиглах боломжтой боллоо гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж