Нас барсан гэж бодож явсан хүүтэйгээ 15 жилийн дараа дахин уулзжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Нас барсан гэж бодож явсан хүүтэйгээ 15 жилийн дараа дахин уулзжээ

Нас барсан гэж бодож явсан хүүтэйгээ 15 жилийн дараа дахин уулзжээ

Индонезийн цагаач ажилчин BBC-д өгсөн ярилцлагынхаа ачаар 15 жилийн өмнө холбоо тасарсан ээжтэйгээ дахин уулзжээ. Эцэг эх нь салсны дараа Иван хүү төрсөн аавтайгаа Малайзад амьдарч байсан аж.

Гэр бүлийн таагүй уур амьсгалаас үүдэн тэрбээр гэрээсээ зугтаж, улмаар эцэг эхээсээ холбоо тасарчээ. Албан ёсны бичиг баримтгүй тул хэн нэгнээс тусламж хүсч, Индонез дэх гэр лүүгээ явж, Хана ээжтэйгээ уулзах боломжгүй байсан аж.

Ээжийгээ хайж буй тухай мэдээлэл гарсны дараа Иваны хойд эцэг “ВВС Индонез”-тэй холбогдож, эх хүү хоёр уулзалдсан байна. Иван ч төрсний гэрчилгээгээ авч, албан ёсны бичиг баримттай болжээ. Зургаан настайгаасаа хойш ээжийгээ хараагүй Иван “ВВС Индонез”-д ярихдаа "Би 15 жилийн турш ээжтэйгээ уулзахыг хүссээр ирсэн. Үнэндээ ээжтэйгээ уулзах арга замаа олохгүй байлаа. Одоо ээжтэйгээ уулзаад маш их баяртай байна" хэмээн ярьжээ. Хана Бедонгийн хувьд хүүгээ нас барсан хэмээн бодож явсан аж.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж