Шинэ төрлийн коронавирусийн тархалтаас үүдэн улс орон даяар хорио цээрийн дэглэм тогтоогоод буй Итали улс иргэдийнхээ санхүүгийн байдлыг харгалзан үзэж, эдийн засгийн бодлогоо зөөллөж эхэлжээ. Үүний нэг нь орон сууцны зээлийн эргэн төлөлтийг түр хугацаанд зогсоож буй явдал юм. Мөн зарим банкууд өрхийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн зээлийн эргэн төлөлтийг царцаах шийдвэр гаргаж байгаа гэнэ.
Тус улс нь Хятадаас гадна коронавирусийн хамгийн том голомт болоод байгаа ба өнөөдрийн байдлаар /2020.03.11/ 10,149 хүн халдвар авч, нэг хоногийн дотор 168 хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 631 хүрээд байгаа юм. Харин эдгэсэн хүний тоо 1,004 болжээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Италид эдийн засгийн өсөлт саарч, гадаад худалдаа ч мөн буурах шинж ажиглагдсан байна. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тус улсын ДНБ 0.3 хувиар буурчээ. 2019 онд бараа, үйлчилгээний нийт үйлдвэрлэл ойролцоогоор 15 жилийн өмнөхтэй ижил хэмжээнд хүрч буурсан ба 25-аас доош насны иргэдийн ажилгүйдлийн түвшин 28.9 хувь байгаа нь Европын холбооны орнуудын дунд маш тааруу үзүүлэлт юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ