Covid 19: Дэлхийн эдийн засагт 2 их наяд долларын хохирол учирч болзошгүй | News.MN

Covid 19: Дэлхийн эдийн засагт 2 их наяд долларын хохирол учирч болзошгүй

Covid 19: Дэлхийн эдийн засагт 2 их наяд долларын хохирол учирч болзошгүй

Covid 19: Дэлхийн эдийн засагт 2 их наяд долларын хохирол учирч болзошгүй

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн асуудлаарх бага хурлын тайланд дурдсанаар, коронавирусийн халдварын улмаас дэлхийн эдийн засагт хоёр их наяд орчим ам.долларын хохирол учирч болзошгүй байгаа аж. Мөн дэлхийн эдийн засгийн өсөлтийн түвшин 1.7 хувьд хүрнэ гэжээ. Өмнө нь Дэлхийн банкны шинжээчид дэлхийн эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хүрнэ гэж таамаглаж байв.

Эдийн засгийн талаарх сөрөг урьдчилсан таамгаас үзвэл, орлого хоёр их наяд ам.доллароор буурч, Хятадыг эс тооцвол хөгжиж буй орнууд 220 тэрбум ам.долларын алдагдал хүлээж магадгүй юм байна.

Тус тайланд бичсэнээр газрын тос, түүхий эд экспортлогч орнууд үүнд илүү өртөж магадгүй аж. Коронавирусийн тархалт нь юуны түрүүнд олон нийтийн эрүүл мэндтэй холбоотой чухал асуудал хэдий ч эдийн засагт ихээхэн аюул учруулж байгааг ч тэмдэглэсэн байна.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж