"Гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4825 компани ажиллахгүй" | News.MN

"Гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4825 компани ажиллахгүй"

"Гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4825 компани ажиллахгүй"

"Гуравдугаар сарын 16-ныг хүртэл 4825 компани ажиллахгүй"

 Нийслэлийн харьяа газруудын дарга нар өнөөдөр /2020.03.11/ шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэн хийж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


Нийслэлийн засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал  "Нийслэлийн Засаг дарга шинэ төрлийн коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан  өчигдөр /2020.03.11/нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр үйлчилгээний чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 16-ныг хүртэлх хугацаанд түр хязгаарлахаар шийдвэрийг гаргасан.

Монгол Улсын засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоолуудаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр үйлчилгээний байгууллагууд  өмчийн хэлбэр үл харгалзан бүхий л байгууллагуудын цагийн хуваарийг баталж мөрдүүлэх  эрхийг Нийслэлийн засаг даргад олгосон байдаг.Энэхүү олгогдсон эрхийн дагуу засаг дарга өчигдөр захирамж гаргаж өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт мөрдөгдөж эхэлнэ.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУД ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЖ АЖИЛЛААСАЙ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.ЭрдэнэчулуунНийслэлийн Засаг дарга захирамж гаргасантай холбогдуулан  гуравдугаар сарын 16-ныг хүртэлх Улаанбаатар хотод нийтдээ 4825  аж ахуйн нэгж байгууллагын үндсэн үйл ажиллагааг түр зогсоож байна. Түр зогсоосон байгууллагуудаас дурдвал хүнсний худалдаанаас бусад томоохон их дэлгүүрүүд, үсчин гоо сайхан, гутал захиалга засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн мод модон хэрэглэл, алт мөнгө үнэт эдлэлийн дэлгүүр  гэрэл зураг угаах үйлчилгээнүүд, барьцаалан зээлдэх газар, автомашины худалдаа, бүх төрлийн авто  засварын газар, түргэн үйлчилгээний цэгүүд  хамаарна.Түр зогсоох хугацаанд иргэн, аж ахуйн нэгж байгууллага ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  зохион байгуулах хэрэгтэй.

Айл өрхүүдийн хувьд  ахуйн халдваргүйжүүлэлтийг хийдээ жавелион болон бэлизнаг хэрэглэж болно. Харин  аж ахуйн нэгжүүдийн хувьд жавелион,  натри болон   бусад химийн халдваргүйжүүлэх бодисыг хэрэглэх хэрэгтэй. Мөн тусгаарлах байрыг бэлдэх ёстой. МХЕГ-аас 4825 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд өнөөдрөөс эхлээд хяналт тавьж лацаа тавина. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж үүргээ биелүүлж ажиллаасай гэж хүсч байна” гэв.

ЗАХИРАМЖИД ХАМРАГДААГҮЙ БАЙНГЫН АЖИЛЛАХ  ГАЗРУУД ӨДӨР ТУТАМ ЦЭВЭРЛЭЭГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр  “Энэ сарын 16-ыг хүртэлх түр хаагдсан байгууллагууд халдваргүйжүүлэлтийг өнөөдрөөс эхэлж хийнэ. Халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 байгууллага халдваргүйжүүлэлт хийж байгаа. Ингэхдээ дээрх байгууллагууд дүүрэг дүүргийн  засаг даргын тамгын газартай хамтраад  хороо бүрт графикийн дагуу халдваргүйжүүлэлт хийж байгаа. Эдгээр байгууллагуудаар халдваргүйжүүлэлтийг хийлгэнэ. Харин захирамжид хамрагдаагүй байнгын ажиллах  газрууд өдөр тутам цэвэрлээг хийж, үйлчлүүлэгч  нартаа амны хаалттай үйлчлүүлэх шаардлагыг тавина. Хоёр болон гурав дахь халдваргүйжүүлэлтийг мөн хийнэ” гэв.

ГУРАВДУГААР САРЫН 16-НЫГ ХҮРТЭЛ ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД АЖИЛЛАХГҮЙ

  • Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр
  • Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ
  • Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ
  • Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/
  • Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ
  • Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

ЗОХИЦУУЛСАН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ 22.00  ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАХ ГАЗРУУД

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллах юм. Мөн Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харьяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлэх боломжтой. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин... . 2020-03-11 202.126.88.61

Хаана, бооно, хорино, зогсооно, ганц чаддаг ажил нь яанадаа иргэд минь

Avatar

TOC 2020-03-11 195.181.168.68

ene odoo yu bolood bainaa 1000 huniig golomt bolson solongosoos avch irne gedeg nii ooroo teneglel ulsiig zarj idsen ni bagadaad odoo bur burmoson ard irgedeer ni suiruuleh geed baih ymaa gadaadiin gar holuud.

Avatar

mgl 2020-03-11 103.80.211.242

bugdiig namjtal buh niitiig carentilaasai haytad shig hun am n tarhaj bairlaagui neg doroo 70% amidardag uls neg tarhval bug chadriishuu bodhol asuudal

Avatar

Ard 2020-03-11 192.82.68.19

Ingeed buun syr!

Avatar

Энн 2020-03-11 66.181.161.51

Өдөртөө хоолны мөнгөө олдог хүмүүс хэцүү бна шүү

Avatar

Зочин 2020-03-11 66.181.176.241

Банкны зээлийг түр хугацаагаар хойшлуулмаар бнаа…Бараг л Коронагаас илүү банкны зээлэндээ санаа зовж эхэллээ шүү

Avatar

ХҮРГЭЛТЭЭ ХААДАГ БУРУУ Ш ДЭН 2020-03-11 223.140.56.46

Хүргэлтийн үйлчилгээг хаадаг нь яаж байгаам дээ. Амьдрал залгуулах олон хүн хөшилдүүлэхгүй байх хамгийн сайн арга ш дээ. Хүргэлтээр явуулж буй байгууулага нь халуунаа үзүүлсэн ариутгал сайн хийсэн хүнээ явуулж байх үүрэг өг л дөа.

Avatar

Demjij bn 2020-03-11 64.119.26.198

Humuusiig bitgii gar gej uriulchaad hurgeltiig hiihgui baihaar chin garch l hool und olj idhiim baina l daa. Humuusiig olnoor ni tsugluulahgui buugnuulehgui gej baigaam bol hurgeltee neegeechee haashaa yum be

Avatar

Зочин 2020-03-11 64.119.26.170

төрийн албаныхан гэрээсээ ажлаа хийж болохгүй юм уууууууууу үүнийг анхаараач ажил нь цагтаа тарахгүй бна. Гэр бүлийхэн нь эрсдэл дунд амьдарч бна. Эсвэл ТА-ыг хоног төөрүүлэх газар олгооч

Avatar

Зочин 2020-03-11 123.136.106.138

яахгэж төрийн албанд орсын?

Avatar

Зочин 2020-03-11 103.212.119.163

hulgai hiih gej

Avatar

Yostoi chuhamaa 2020-03-11 64.119.26.198

Avilga avaad ulsaas hulgailaad suuj baidag humuus baij olon doloon yum dongosolgui urtasgasan tsagaaraa ajillatsgaa

Avatar

Зочин 2020-03-11 103.23.50.66

гэрээсээ төрийн албыг хийнэ гэж байх уу. ажил дээрээ л бараг хийдэггүй хүмүүс шүү дээ

Avatar

IL 2020-03-11 66.181.168.131

Zeeltei humuus ni yah be?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж