Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна

Франц улсын иргэнийг ХӨСҮТ-д эмчилж байна

Дорноговь аймагт тусгаарлагдаад байсан, шинэ коронавирусийн халдвартай болох нь эхний шинжилгээгээр тогтоогдсон Франц улсын иргэнийг Улаанбаатарт өнөөдөр /2020.03.11/ өглөө авчирч, тусгаарлан эмчилж байна. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хоёр хүүхдийн аав 57 настай Франц иргэнийг тангараг өргөсөн эмч нар эрүүл болгохын төлөө бүх зүйлээ зориулж байна. ХӨСҮТ-д түүнийг авчран эмчилж буй. Түүнд гадаадад буй Монголын 150 мянган иргэнээс өөрцгүй хандахыг Засгийн газрын зүгээс уриалж байна" гэжээ.

Мөн франц улсын иргэнтэй хамт ирсэн ДЭМБ-ын ажилтнууд Монгол Улсад ажиллаж, Сэлэнгэ, Дархан-Уул аймгуудад ажилласан, ингэхдээ амны хаалт зүүгээгүй гэх шүүмжлэлд өртөөд байсан юм. Мөн тэдний өчигдөр тусгаарлан, хянаалтад авсан байсан ч  өнөөдөр өглөө нутаг буцсан гэсэн мэдээлэл байна. Тэдний хувьд коронавирусийн шинжилгээ өгсөн бөгөөд шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд өөрсдийн хүсэлтээр нутаг буцсан гэдгийг албаны эх сурвалжууд хэллээ.

Дашрамд дурдахард, Франц улсын иргэнтэй хамт байсан нэгдүгээр хавьтлын 26 хүнээс иргэн халдвар аваагүй, шинжилгээний хариу сөрөг гарсан байна. Бусад хүмүүсийн шинжилгээний хариу одоохондоо гараагүй бөгөөд энэ ажиллагаа үргэлжилж байгааг албаныхан хэллээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж