Афганистан Талибаны 1500 хоригдлыг суллахаар боллоо | News.MN

Афганистан Талибаны 1500 хоригдлыг суллахаар боллоо

Афганистан Талибаны 1500 хоригдлыг суллахаар боллоо

Афганистан Талибаны 1500 хоригдлыг суллахаар боллоо

Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани тус улсад хоригдож буй Талибан хоригдлуудыг өршөөх зарлиг дээр гарын үсэг зурлаа. Зарлигийн дагуу аюулгүйн баталгаа гарган, дахин тулалдахгүй хэмээн амласан 1500 орчим хоригдлыг дөрвөн өдрийн дотор суллах аж. Харин хариуд нь гэрээнд заасны дагуу талибанчууд Афганистаны мянга орчим цэргийг буцаан өгөх юм. Тэдгээр хоригдлыг суллах нь АНУ, Талибаны хийсэн энхийн гэрээний нэг чухал хэсэг байсан ч Афганистаны засгийн газар удаан эсэргүүцсэний эцэст аюулгүйн баталгаа гаргуулах болзолтойгоор зөвшөөрсөн билээ.

Ерөнхийлөгчийн төлөөлөгч Седик Седикки өчигдөр/2020.03.10/ өөрийн твиттертээ “Ерөнхийлөгч Ашраф Гани Талибаны хоригдлуудыг өршөөх зарлигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Афганистаны засгийн газар, Талибаны хооронд энх тайван тогтох юм” хэмээн жиргэжээ. АНУ, Талибаны байгуулсан энхийн гэрээ ёсоор бол гуравдугаар сарын 10-н гэхэд Афганистан Талибаны 5000 хоригдлыг суллах ёстой байсан билээ. Гэвч Ерөнхийлөгч Гани дахиад зэвсэг барихгүй хэмээн баталгаа өгсөн хоригдлуудыг л суллахаа мэдэгдсэн юм. Энэ хооронд талибанчууд галаа зогсоогоогүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20 афган цэрэг, цагдааг хөнөөсөн байна.

АНУ-ын талаас амлалтаа биелүүлэн өчигдрөөс эхэлж цэргүүдээ татаж байна. Гэрээнд заасны дагуу ирэх 135 өдрийн дотор Афганистан дахь цэргүүдээ 13 мянгаас 8600 болгон цөөлөх юм.

Эх сурвалж: rt.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Асуулт 2020-03-11 45.51.113.91

Монгол Улсын иргэдийн эрүүл энх, аюулгүй байдлыг уландаа гишгэж, төр засгийн байгууллагуудын зөвлөмжийг үл тоомсорлосон тэр франц хүнийг хүний эрх дээдэлж байгаа Францын Элчин сайдын яаманд нь хүлээлгээд өгч болохгүй юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж