ЗГ: 1000 иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авна

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

ЗГ: 1000 иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авна

ЗГ: 1000 иргэнээ дөрвөн удаагийн нислэгээр авна

Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр /2020.03.10/ хуралдсан билээ. Энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан  “Турк, ОХУ-аас дамжин ирэх иргэдээ МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж авна.Мөн Япон, БНСУ-т  байгаа өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүс, эмчилгээтэй байсан  мөн жирэмсэн эхчүүдийг  эхний ээлжид авчирна” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Япон болон БНСУ-д байгаа монгол иргэдээ яг хэзээ эх оронд нь авчрах нарийн хугацаа нь гараагүй байна. Тодорхой шийдвэрүүд гарахаар иргэдээ авчрах ажлыг үе шаттайгаар зохион байгуулна” гэлээ.

Албан бус мэдээллээр БНСУ-аас 300, Японоос 100 гаруй иргэнээ ойрын хугацаанд авчирна гэх мэдээлэл байна.

Японы Цагаачлалын албаны мэдээгээр Монгол Улсын 12 мянга гаруй иргэн урт, богино хугацаагаар Япон Улсад оршин сууж байна. Коронавирусийн халдвартай холбоотойгоор Монгол, Японы хооронд бүх шууд нислэгийг түр зогсоосноос улбаалан Япон Улсад түр хугацаагаар зорчиж байгаа мөн их, дээд сургуулиа төгсөж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо буцах хүсэлтээ ЭСЯ-нд илэрхийлэх болжээ. ЭСЯ иргэдийн санал, хүсэлтийг Гадаад харилцааны яаманд хүргүүлж, Япон дах монгол иргэдийн нөхцөл байдлыг Гадаад харилцааны яамаар дамжуулан Улсын Онцгой Байдлын Комисст мэдээлж байгаа аж. Ялангуяа, иргэдээс тавьж буй тусгай үүргийн нислэгийн асуудлыг ЭСЯ-аас Гадаад харилцааны яаманд удаа дараа тавьснаар Улсын Онцгой комиссоос Токио болон Сөүлд байгаа нэн тэргүүнд яаралтай буцах шаардлагатай байгаа өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, бага насны хүүхэдтэй болон өндөр настай өөрийн иргэдээ тусгай үүргийн нислэгээр эх орон руу нь авчрахаар шийдвэрлэжээ.

НЭМЭЛТ:

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНСУ, Япон, Европын болон бусад улсад байгаа, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ ойрын хугацаанд Москва, Стамбул хотоор дамжуулан татаж авна. Эхний ээлжинд өндөр настан, жирэмсэн болон нялх хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мэс засалд орсон хүмүүсийг “МИАТ” компанийн онгоцоор авчрах юм. Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллээс үзвэл нийт 1000 гаруй иргэнийг дөрвөн удаагийн нислэгээр авчрах төлөвтэй байна.

Иргэд тухайн улсдаа Шинэ коронавирусийн шинжилгээ өгөх тохиолдолд зардлыг нь Засгийн газар хариуцна.  Харин нутагтаа ирэх, тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө гаргах юм. Иргэдийг тухайн улс дахь Элчин сайдын яамандаа хандахыг зөвлөж байна

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж