Covid-19 шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийн газар явахгүй байх, нийтийн тээврээр аль болох зорчихгүй байхыг мэргэжлийн байгууллага зөвлөж байгаа билээ. Тиймээс АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас консулын дараах үйлчилгээг биечлэн ирэхгүйгээр авахыг хүсвэл зохих баримт бичгээ бүрдүүлж, баталгаат шуудангаар ирүүлэх боломжтойг мэдэгджээ.
Үүнд,
- Бүх төрлийн итгэмжлэл
- Баримт бичгийн баталгаажуулалт
- Хүчин төгөлдөр иргэний үнэмлэхтэй иргэн үндэсний гадаад паспорт захиалах
- Буцах үнэмлэх авах
- Төрсний гэрчилгээ авах
Харин шинээр иргэний үнэмлэх авах болон 25, 45 насны сунгалт хийлгэхээр иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гэрлэлтээ бүртгүүлэх бол ЭСЯ-нд заавал өөрийн биеэр очих ёстой гэсэн байна.
ШУУДАНГААР БИЧИГ БАРИМТ ИЛГЭЭХЭД АНХААРАХ ЗҮЙЛС:
1. Шуудангаар бичиг баримт илгээхээс өмнө бүрдүүлэх материалд заагдсан бичиг баримтыг зохих ёсоор бүрэн бүрдүүлсэн эсэхийг шалгах,
2. ЭСЯ дээр биечлэн очих боломжгүй тул баримт бичгийг өргөдлийн дагуу баталгаажуулахыг хүссэн өргөдөл бичих,
3. Шууданг ЭСЯ хүлээн авсан эсэхийг цахимаар хянах боломжтой “Tracking number” бүхий USPS, FedEx зэрэг шуудангийн компанийг сонгож илгээх,
4. Хэрэв гадаад паспорт, гэрчилгээ зэрэг бичиг баримт буцааж авахаар бол төлбөр төлөгдсөн буцах дугтуй /self-addressed, prepaid envelope/-г дотор нь хийж явуулах,
5. Буцах дугтуйн дээр гар утасны дугаараа бичих,
6. Паспорт, бичиг баримт илгээж хүлээж авч буй тохиолдолд “Certified mail” буюу баталгаат шуудан ашиглах;
7. Хэрэв тухайн хаягаасаа өөр газарт нүүх бол ЭСЯ-ны Консулын хэлтэст утсаар холбогдож энэ тухайгаа мэдэгдэх,
8. Баталгаагүй шуудангаар илгээсэн бичиг баримт алдагдсан тохиолдолд тус ЭСЯ хариуцлага хүлээхгүй болохыг анхааруулж байна.
9. Шуудан илгээх хаяг: Embassy of Mongolia (Consular Section) , 2833 M Street NWь Washington, DC 20007
Шуудангаар баримт бичиг илгээх зааврын дэлгэрэнгүйг ЭНЭХҮҮ линкээс үзнэ үү.
Асуух зүйл гарвал ЭСЯ-ны 202-333-7117 утас, monconsul@mongolianembassy.us цахим шуудангаар, яаралтай тохиолдолд 202-818-9020 утсаар холбогдож болох юм байна.
Э.БУРАМ