НЭМЭЛТ: 10.10 ЦАГ
Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Б.Энх-Амгалан сайд мэдээлэл өгч байна
Posted by News.mn on Tuesday, March 10, 2020
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр,
-Нийслэлийн хүн амын 50 хувь нь амьдарч буй. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газар үр дүнтэй арга хэмжээ авсан. Одоо Улаанбаатарт шийдэх дараагийн нэг асуудал бол замын түгжрэл. Тиймээс Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар замын түгжрэлийг бууруулах зорилготой хоёр томоохон шийдвэр гарч байна. Тодруулбал, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газарт "Тэнгэрийн тойрог" төсөл буюу хотын А бүсэд гүүрэн зам барих асуудлыг шийдлээ. Тэнгэрийн тойрог зам нь 6-12 метр өндөрт, нийтдээ 14 км урттай, хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, төлбөртэй хоёр түвшний, 27 орох, гарах цэгтэй замын байгууламж юм. Ингэснээр замын түгжрэл 45 хувь, агаарын бохирдол 20 хувь буурна гэж үзэж байна. Төслийн нийт хөрөнгө оруулалт 800 сая ам.долларын хөрөнгө оруулалтай. Зургаан жилийн дотор зээл болон зээлийн хүүг нөхөж, ажиллах боломжтой болж байна. Энэ зам концессоор хийгдэх бөгөөд зураг төсөл боловсруулах, барих, ашиглах 25 жилийн хугацаатай төсөл юм. Энэ бол автозамын төсөл юм.
- Энэ зам сансрын аюулгүй тойргоос-зүүн дөрвөн зам-дүнжингарав-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-Хан-Уул дүүрэг-Нарны гүүр-Баруун дөрвөн зам-Гэсэр сүм-100 айл гэсэн тойргоор явах боломжтой.
Хоёр дахь төсөл нь дүүжин тээврийн төсөл. Дэлхийн олон оронд дүүжин тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд Улаанбаатарт анх удаа хийгдэх юм. Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассиоци хооронд хийгдсэн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд хийгдэхээр болж байгаа байна. Нийтдээ 40 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй, 12 жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөх, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэх юм. Эхний ээлжинд дүүжин зам нь 1 кабинд 8-10 зорчигч тээвэрлэх юм байна. Энэ төсөл 2020 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Сангийн яам, Франц улсын Сангийн яам хоорондын хэлэлцээрийн үр дүнд хийгдэх боломжтой болж байгаа юм.
- Энэ зам нь Баянхошуу уулзвар-Ханын материал-3,4-р хорооллын эцэс хүртэл 4,9 км зам хийхээр болж байна. Өдөрт 22 мянган зорчигч тээвэрлэх, нийт 16 минутын хугацаанд зорчих боломжтой гэж ТЭЗҮ-д тусгажээ.
Олон улсын нислэгийг зогсоохоор гадаадад байгаа иргэдээ хэрхэн татах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад "Монгол руу ирэх олон улсын нислэг зогссон. Иргэдээ МИАТ компанийн онгоцоор авчирна. ЭСЯ-аар дамжуулан эхлээд ахмад настан, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, хагалгаанд яаралтай орох иргэдээ татаж авна. Москва, Турк, Япон, Солонгос чиглэлээс МИАТ компанийн онгоцоор иргэдээ татаж авахаар ярилцаж, бэлтгэл ажлыг хангаж байна" гэж тодотголоо.
ЗАСГИЙН ГАЗАР ХУРАЛДАЖ БАЙНА
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар Гамшгийн хохирлыг барагдуулах зарим арга хэмжээ авах тухай, Ерөнхийлөгчийн айлчлалын үр дүнгийн тухай, Улсын онцгой комисст иргэд, аж ахуй нэгжүүдээс ирсэн хандивын талаарх мэдээлэл, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж байна.
Мөн шилдэг уран бүтээглчдэд мөнгөн шагнал олгох тухай, Франц улс, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хэлэлцээрийн төсөл, Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шатахуун хангамжийн менежмент төслийг төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалтад оруулах зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ