Их Британийн Эрүүл мэндийн сайд, Консерватив намын гишүүн Надин Доррис коронавирусийн халдвар авсан нь батлагдсан тухай BBC мэдээлжээ. Тэрбээр халдвар тараахаас сэргийлэх бүх арга хэмжээг авч, гэртээ өөрийгөө тусгаарласан хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэр 84 настай ээжтэйгээ хамт амьдардаг ба ээж нь мөн ханиалгаж эхэлсэнд маш их санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Одоогоор тэр хэнээс халдвар авсан нь тодорхойгүй байгаа ба тэрбээр өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд оролцжээ. Энэ арга хэмжээнд тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй ч бас оролцсон гэнэ. Эмч нар Надин Дорристой хавьтсан бусад хүмүүсийг олж тогтоохоор ажиллаж байна.
Тус улсад нийт 383 хүн коронавирусийн халдвар авч, зургаан хүн нас бараад байна. Үүний дотор Англид 324, Шотланд 27, Умард Ирландад 16, Уэльст 15 тохиолдол бүртгэгджээ. Нийслэл Лондон хотноо 91 хүн уг юирусийн халдвар авсан тогтоогдоод байгаа юм.
Эх сурвалж: GUARDIAN, BBC
Холбоотой мэдээ