Covid-19: Английн хөлбөмбөгийн багийн эзэн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Covid-19: Английн хөлбөмбөгийн багийн эзэн халдвар авчээ

Covid-19: Английн хөлбөмбөгийн багийн эзэн халдвар авчээ

Английн хөлбөмбөгийн хоёрдугаар лиг буюу Чемпионшип лигийн Ноттинхем Форест багийн эзэн Эвангелос Маринакисын шинэ коронавирусийн шинжилгээ эерэг гарч, халдвар авсан нь  тогтоогджээ. Мөн тэрбээр Английн хамгийн баялаг түүхтэй Ноттинхем Форест багаас гадна Грекийн шилдэг багуудын нэг Олимпиакос багийн эзэн юм. Түүнийг Грек улсад эргэн ирэхэд халдварын шинж тэмдэг илэрсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. Харин Англид байхад нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй гэнэ.

Ноттинхем Форест баг нь өнгөрөгч долоо хоногт Чемпионшип лигийн хүрээнд Милуолл багийг гэртээ хүлээн авч тоглосон ч 0:3 гэсэн харьцаатай ялагдал хүлээсэн байна. Энэхүү тоглолтод багийн эзэн Эвангелос Маринакис хүрэлцэн ирж, түүн дээр багийн удирдлагууд очин уулзжээ. Энэ талаар Ноттинхем Форест багийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Одоогийн байдлаар бусад хүнд халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Гэхдээ бид бүх зүйлийг ёс журмынх нь дагуу хийх болно" хэмээжээ.

Ноттинхем Форест баг нь одоогийн байдлаар Английн Чемпионшип лигийн хүснэгтийн тавдугаар байранд 60 оноотой бичигдэж байна. Үүнээс гадна Эвангелос Маринакисын Грекийн Олимпиакос баг нь энэ сарын 13-нд Европа лигийн хүрээнд Английн Уолверхемптон багтай тоглох юм. Энэхүү тоглолтыг үзэгчгүй, хаалттай цэнгэлдэхэд явуулахаар болжээ.

Өдгөө 52 настай тэрбээр Грек улсын иргэн бөгөөд нийт 650 сая ам.долларын хөрөнгөтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж