Токио-2020 зуны XXXII олимпийн наадмын боксын эрх олгох Ази-Номхон далайн орнуудын эрхийн тэмцээн энэ сарын 3-11-ний хооронд Йордан улсын нийслэл Амман хотноо зохион байгуулагдаж байгаа билээ. Эрэгтэй 41, эмэгтэй 22 нийт 63 олимпийн эрхийн төлөө тамирчид өрсөлдөж байна. Монгол улсаас нийт 13 тамирчин өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн -63 кг-ийн жинд Б.Чинзориг, -75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар олимпийн олимпийн эрхээ авлаа.
Олимпийн эрх олгох сүүлийн боксын тэмцээн ирэх тавдугаар сард Франц улсын Парис хотод зохион байгуулагдана.
Холбоотой мэдээ