Тесла нэг сая дахь машинаа үйлдвэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Тесла нэг сая дахь машинаа үйлдвэрлэлээ

Тесла нэг сая дахь машинаа үйлдвэрлэлээ

Дэлхийн томоохон дэвшилтэт технологийн компани болох Тесла нэг сая дахь цахилгаан автомашинаа үйлдвэрлэсэн болохыг тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Элон Маск өчигдөр/2020.03.10/ өөрийн твиттер хуудсаараа дамжуулан зарлалаа. Элон Маск компанийхаа сүүлийн үеийн цахилгаан улаан Model Y автомашины зургийг хавсарган Тесла багийнхаа энэхүү амжилтанд баяр хүргэжээ. Дөнгөж 2003 онд байгуулагдсан Тесла компанийн хувьд энэ нь гайхалтай мөч.

Тесла компани анх 2008 онд өөрсдийн хэрэглэгчдэд зориулсан анхны автомашин болох Roadster-ийг олон нийтэд зориулан гаргаж байсан бол 12 жилийн дараа нэг сая автомашин борлуулж чадсан байна. Тэгвэл 2020 онд Тесла дэлхий даяар нийт 500 мянга гаруй машиныг хэрэглэгчдэд нийлүүлэх тооцоог гаргажээ. Харин Тоёота болон Фольксваген зэрэг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид жилд 10 сая гаруй автомашиныг зах зээлд нийлүүлдэг ажээ. Гэвч Тесла шиг залуухан старт-ап цахилгаан автомашины компанийн хувьд чамлахааргүй автомашиныг зах зээлд нийлүүлж байгаа. Мөн Тесла компани АНУ-ын автомашины үйлдвэрээсээ гадна өнгөрсөн оны сүүлээр ашиглалтанд орсон Шанхай дахь үйлдвэртээ үйлдвэрлэсэн автомашинуудаа зах зээлд нэвтрүүлж байна. Үүнээс гадна Герман улсын Берлин хотын ойролцоо дөрөвдэх автомашиныхаа үйлдвэрийг барихаар бэлтгэл ажилдаа ороод байгаа аж.

Энэ сардаа багтааж Теслагийн сүүлийн үеийн цахилгаан автомашин болох Model Y-ийг зах зээлд нийлүүлэхээр болжээ.Харин 2021 оны сүүлээр Cybertruck цахилгаан автомашинаа зах зээлд нийлүүлнэ.

 

ЭХ СУРВАЛЖ: theverge.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж