Нийслэлээс Говь-Алтайг зорьсон ачааны машин шатжээ

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Нийслэлээс Говь-Алтайг зорьсон ачааны машин шатжээ

Нийслэлээс Говь-Алтайг зорьсон ачааны машин шатжээ

2020 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн “Хашаатын хөндий” гэдэг газарт иргэн Б-гийн жолоодож явсан “ДА-50” загварын том оврын ачааны автомашины чиргүүл онхолдож, тээвэрлэж явсан бараанууд шатсан хэрэг гарчээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Бөмбөгөр сумаас баруун урд зүгт 35 км-т, Бууцагаан сумаас зүүн урд зүгт 50 км-т гарсан тус хэргийн тухай дуудлага мэдээлэл 2020 оны гуравдугаар сарын 09-ний өдрийн 19:10 цагт Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бууцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 72 дугаар ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 50 км замыг туулан 20:19 цагт очиж, 31 минут ажиллан галыг унтраажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж