Нүүрсний экспорт зогсох уу? | News.MN

Нүүрсний экспорт зогсох уу?

Нүүрсний экспорт зогсох уу?

Нүүрсний экспорт зогсох уу?

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтийн улмаас Монгол Улсын нүүрсний экспорт түр хугацаагаар зогсож, дахин эхэлснээс хойш долоо ч хоноогүй байна. Харамсалтай нь, энэ аюулт өвчний тохиолдол манай улсад бүртгэгдсэнээр улсын эдийн засагт тооцоолоогүй сөрөг нөлөөлөл үзүүлэх нь тодорхой болов.

Гаалийн ерөнхий газрын мэдээллээр, Монгол Улс 2020 он гарснаас хойш 2.7 сая тонн нүүрс экспортолжээ. Статистик мэдээллээс харахад, өнгөрсөн жилийн өдийд манай улс дөрвөн сая тонн нүүрс борлуулсан байна.

Энэ онд 42 сая тонн нүүрс экспортолж, төсөвт 1.3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр тооцсон ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас экспорт хоёр сар орчим хугацаагаар тасарсан. Оны эцэст 24 сая тонн нүүрс урд хөршид нийлүүлэх төлөвлөгөөтэй боловч түүндээ хүрч чадахгүй нь гэсэн таамгийг эдийн засагчид өгүүлж байна. Албаныхан оны эцэст тасалдсан экспортоо нөхөх боломжтой гэж үзэж буй бол судлаачид төсвийн төлөвлөгөө тасарна гэсэн хатуу байр сууриндаа хэвээр байгаа юм.

Нүүрсний экспортыг энэ сарын 15-наас эхлүүлэхээр төлөвлөж байсан ч халдваргүйжүүлэлт, хамгаалалтаас эхлэн бэлтгэлээ хангаад дууссан тул энэ сарын 5-наас эхэлсэн. Өмнө нь нүүрс экспортолж байгаа жолооч нар хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөх бөгөөд машинаасаа буухгүйгээр цонхоороо бичиг баримтаа шалгуулахаар БНХАУ-ын талтай тохиролцсон билээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, Улсын онцгой комиссын шийдвэрээр гуравдугаар сарын 15-наас Шивээхүрэн, Гашуунсухайт боомтын нүүрсний экспортыг эхлүүлэх юм. Хорио цээрийн дэглэмийн үед өдөрт 200 автомашин гарах боломжийг Шивээхүрэн боомт дээр бүрдүүлжээ.

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх холбогдох ариутгал, урьдчилан сэргийлэх ажилд зарцуулагдах 100-170 сая төгрөгийг Нарийнсухайтын ордоос олборлолт хийж буй дөрвөн компани гаргахаар болсон юм. Харин Гашуунсухайт боомтод нүүрсний тээврийг нэвтрүүлэх орох, гарах хоёр чиглэл нээхээр төлөвлөөд байгаа билээ.

Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн тээврийн бүтээгдэхүүний тээвэрлэлтийн асуудалтай танилцахаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Гашуунсухайт чиглэлд, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүд гэсэн хоёр чиглэлд тус тус яваад ирсэн. Тэд газар дээр нь контейнерээр нүүрс тээвэрлэх асуудлыг шийдэж, эхнийх нь тээврүүд гарч эхэлж буй юм. Тээвэрлэлтийг өндөр ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээний дор хийж байгаа аж.

Гашуунсухайт боомтод нэн шаардлагатай ариутгал халдваргүйжүүлэлтийн бодис болон хамгаалах хувцас хэрэгсэл 6 хоногийн нөөцтэй байгааг боомтын удирдлагууд мэдээлсэн байна. Мөн нэг сарын нөөц бүрдүүлэхэд 105,3 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа аж. Гуравдугаар сарын 15-наас хилийн тээвэр эхлэхийн өмнө бэлтгэл ажлаа маш сайн хангах нь чухал. Салбарын сайдын хэлснээр, экспорт эхлэхээр жолооч нар Хятад улс руу үдээс өмнө хил гараад үдээс хойш тус улсад хонолгүйгээр орж ирэх, нэг удаагийн хамгаалалтын хувцас хэрэглэлээ Монгол Улсын нутагт орж ирэнгүүт устган, машинаа бүрэн ариутгах зэргээр аюулгүй байдлын зааварчилгааг чанд мөрдөх аж. Эхний ээлжинд 300-350 хүртэлх тээврийн машин хилээр нэвтрүүлэхээ мэдээлсэн юм. Гуравдугаар сарын 30-наас хойш гарч байгаа тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж хилээс гадна хонох шаардлага гарвал тэр үед нь зохицуулалт хийх нь.

Б.Энх-Амгалан сайдын хэлснээр, жолооч нарыг урд хөрш рүү тээвэрлэлт хийхэд нь тусгай горимоор гаргах юм байна. Тэрхүү журмаар жолооч нарыг тусгай маск хувцастай, машинаасаа буухгүй байх, хил гараад тэндээ хоол унданд орохгүй байх, хонохгүйгээр өдөртөө буцаж орж ирэх шаардлагууд яригдаж байгаа аж. Хилийн ойролцоо 50 хүний багтаамжтай тусгаарлах байр бэлтгэж, Хятадын нутагт хоносон жолоочийг тусгаарлаж эхэлжээ. МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайханы хэлснээр, компани бүр өөрсдийнхөө харьяаллын жолооч нарыг хамгаалах хувцас хэрэглэлээр бүрэн хангах бөгөөд тусгаарлах байр, хоол хүнс, бие засах газар гэх зэргээр кэмп зохион байгуулах бүрэн эрхийг нь олгожээ.

Тавантолгойн уурхай, Цагаан хад дахь гаалийн хяналтын бүс, Гашуунсухайт боомтод жолооч, тээврийн хэрэгслийн халдвараас хамгаалах эрүүл ахуй, халдваргүйжүүлэлтийг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулалтад оруулах арга хэмжээг бүрэн авч чадсан нөхцөлд нүүрсний экспортыг эхлүүлэх боломжтой гэж үзжээ. Цагаан хад орчмыг дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл, байдал намжтал онцгой бүс болгон, яг тээвэр хийх зөвшөөрөгдсөн компанийн жолооч нарыг нэвтрүүлэхээр ярьж буй юм байна.

Ямартаа ч Засгийн газар энэ мэтчилэн нүүрсний экспортыг тасалдуулахгүй байх бүхий л боломжийг эрэлхийлж буй ажээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-11 202.9.46.220

ТТ – Гашуунсухайт чиглэлийн 284 км төмөр замаа тавьчихсан бол өнөөдөр Монгол улсын нүүрсний экспорт үргэлжилж алдагдалд орхооргүй байлаа ! 2 компанийн эздийн толхилцоон зөрөлдөөнөөс Монгол улс л хохирч байна ! Тэд хэн бэ гэжүү ? MCS ийн эзэн Оджаргал нөгөө нь мэдээж өнөөгийн ерөнхийлөгч Жензо Халтмаагийн Баттулга нар ! Зарим эх сурвалжийн мэдээгээр энэ төмөр замыг бариулахгүй байх талаар манай хөрш улс,их гүрэн маш идэвхтэй бодлого, лобби явуулж байсан гэдэг !!!

Avatar

Зочин 2020-03-11 202.9.46.58

Урагшаагаа нарийн царигтай төмөр зам л тавьж болдоггүй юм шүү. Цаана нь хятадын танк асаалттай орж ирэх гээд хүлээгээд зогсож байгаа.

Avatar

Зочин 2020-03-11 66.181.188.15

Zogsooj yah yum be? Hyatadad haldvar buurch baihad.

Avatar

Зочин 2020-03-11 202.9.47.62

Нийтэд нь биш хил гарах 40-50 км төмөр зам тавьчихаж болохгүй юу. Тэгвэл хил дээрх гацалт эрсдэл багасна даа

Avatar

зочин 2020-03-11 202.9.46.175

Төмөр замаа барьчихсан байсан бол ингэж ухантахгүй байхгүй юу ..,,Гохь чинээ,, л боллоо дөө ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж