Хакүхо Оосүнаарашиг давлаа

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Хакүхо Оосүнаарашиг давлаа

-Башёгийн хоёр дахь өдөр ёкозүна Харүмафүжиг даваад байсан Оосүнаараши энэ өдөр их аварга Хакүход дийлдлээ-

Мэргэжлийн сүмогийн Кюүшюү башё Фүкока хотын спорт цогцолборт болж байна. Тэмцээний гурав дахь өдөр буюу өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал Оосүнаарашигаар ээлжит даваагаа авлаа. Маэгаширагийн 1-ээс барилдаж буй Оосүнаараши өчигдөр ёкозүна Харүмафүжиг давсан юм.

Энэ өдөр ёкозүна Харүмафүжи Аойямаг, ёкозүна Какүрюү Ичиножёогоор хоёр дахь даваагаа авлаа. Ёкозүна нарын хувьд эхний өдрүүдэд нэг, нэг унасан юм.

Япон озэки цолтнуудаас Котошёогикү комосүби Ёшиказэгээр гурав дахь, Кисэносато сэкивакэ Миёогирюүгээр хоёр дахь даваагаа авсан бол Гоэйдо комүсүби Точиношинийг барсангүй.

Башёг их аварга Хакүхо М.Даваажаргал, озэки Котошёогикү нарын тэргүүтэй таван бөх гурван даваатай тэргүүлж байна.

Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 3-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-1

Ёкозүна Какүрюү М.Ананд 2-1
Озеки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2-1
Маэгашира 1 Ичиножёо А.Ичинноров 0-3
Маэгашира 7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 1-0
Маэгашира 9 Тамаваши Б.Мөнх-Оргил 1-2
Маэгашира 16 Асасекирюү Б.Дашням 1-2

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж