Өдрийн онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

Өдрийн онцлох үйл явдлууд

Арваннэгдүгээр сарын 10: Өдрийн үйл явдлууд

 

Хүчнийхэн Донецкийн нисэх буудлыг 9 цагийн турш буудав

 

Фото: AP Photo/ Vadim Ghirda

 

Донецкийн нисэх буудлын ойролцоох сайн дурынхны байрлалыг Украины хүчнийхэн даваа гаригийн оройноос мягмар гаригийн өглөөний 06.00 цаг хүртэл есөн цагийн турш буудлаа.

 

Түүнээс утасдаж болох нээ!

 

 

Оросын Төрийн дум өнөөдөр гар утасны үйлдлийг өргөтгөсөн  хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Гар утаснаас үйлчилгээний төлбөрийг хийж болох нь амархан байх гэнэ. Үүнийг өмнө нь хийж болох байсан ч хууль байсангүй. Операторуудад дэлгүүрт хийх төлбөрийн асуудлыг шийдэж өгөх ёстой. Мөн даатгалын төлбөрийг хэрхэн хийх асуудал бас хууль тогтоогчдын толгойг гашилгаж байна. Дунджаар “мянган рублийн цалин олгохын тулд элдэв даатгалыг оролцуулаад компани 37 мянган рубль төлөх ёстой.

 

Өнөөдөр санхүүчид Москвад уулзаж байна

 

 

Оросын Төв банкны удирдлагатай өнөөдөр банкны удирдлагууд уулзах юм. Эдийн засгийн шинэ нөхцөл байдалд хэрхэн дасч буйг Төрийн банк сонирхож байгаа юм. Санхүүгийн байгууллагуудын  ашиг энэ жилд 3,5 дахин 200 тэрбум рубль болон унаж байна. Түүний дөрөвний гурав нь топ-5 банкинд ноогдож байна. Оны эхнээс жижиг 100-аад банкуудын лицензийг эргүүлэн татсан байна. Одоо Орост 770 банк үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

 

Хөлбөмбөгчин шүүхэд дуудагдав

 

 

Москвагийн “Динамо” багийн довтлогч Павел Погребнюк согтуугаар машин жолоодсон хэргээр шүүхэд дуудагдан шийтгэгдэж байна. Олны танил хүмүүс согтууруулах ундааны хэрэгслээс болж, шүүхээр шийтгэгдэх нь их байдаг. Өнөөдөр оросуудын өгсөн санал асуулгаар топ-5 хууль зөрчигчдийн тоонд Жастин Бибер, Пэрис Хилтон, Линдси Лохан нар ахмадуудаас Мэл Гибсон, олимпийн аварга Майкл Фелпс нар орж байна. Зургадугаар сараас Орост согтуугаар машин жолоодвол 200 мянган рублиэр торгох, хоёр жил хүртэл хорих ялаар шийтгэхээр болсон юм. Согтуучуудын торгууль Москвагийн сан хөмрөгт 377 сая рублийг өнгөрсөн онд оруулжээ.

 

Изламын улстай нэгдэх гэсэн 38 гадаадын иргэдийг Туркт барьжээ

 

 

Киргизийн хэвлэлийн өнөөдрийн мэдээнд Туркийн Адан мужид “Ислам улс” террорист бүлэгтэй нэгдэхээр явж байсан гадаадын 38 иргэнийг барин саатуулжээ. Тэдний тоонд таван Киргиз, 14 Азербайжан, долоон Индонези, таван Ирак, гурван Иран зэрэг байв. Тэр хэсэгт 15 хүүхэд, 10 эмэгтэй байжээ.  

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж