ОХУ-ын тал дипломат шугамаар АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Аугаа эх орны дайны ялалтын баярын 75 жилийн ойн арга хэмжээнд оролцох боломжгүй гэсэн мэдээллийг авсан тухай ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд мэдээлжээ.
Тэрбээр хэлэхдээ АНУ-ын Ерөнхийлөгч Ялалтын баярт ирэхгүй гэсэн мэдээллийг бид дипломат шугамаар авсан. Одоогоор ОХУ-ын Засгийн газар АНУ тус арга хэмжээнд ямар түвшинд оролцох эсэхийг мэдэхгүй байна” гэжээ.
Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парад ирэх тавдугаар сарын 09-нд Москва хотын Улаан талбайд зохион байгуулагдана. Одоогийн байдлаар 20 орны төр засгийн тэргүүн нар тус арга хэмжээнд оролцоно гэдгээ баталгаажуулаад байгаа билээ.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ