Францын Соёлын сайд коронавирусийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Францын Соёлын сайд коронавирусийн халдвар авчээ

Францын Соёлын сайд коронавирусийн халдвар авчээ

Дэлхий дахинд одоогоор коронавирусийн халдвартай хүний тоо 114 мянга хүрч, 4,030 хүн уг халдвараар нас барж, 64 мянган хүн эдгээд байна. Франц улсад халдвар авсан хүний тоо сүүлийн өдрүүдэд эрчимтэй нэмэгдэж, нийт халдварын тоогоор дэлхийд тавдугаарт жагсч байна.

Тус улсад 1,412 хүн халдвар авч, 30 хүн нас бараад байгаа ба Соёлын сайд Франк Риестер мөн халдвар авсан тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Өдгөө 46 настай сайдын биеийн байдал одоогоор хэвийн байгаа ажээ. Францын парламентын доод танхимын таван гишүүн өнгөрсөн долоо хоногт халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд Франк Риестер доод танхимын чуулганд оролцсон байна.

Эх сурвалж: France24.com

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж