Ромын хамба хүүхдийн зохиолч болов

Хуучирсан мэдээ: 2010.07.29-нд нийтлэгдсэн

Ромын хамба хүүхдийн зохиолч болов

piccolacasaeditrice.it сайтын зураг

Ромын хамба XVI Бенедикт хүүхдийн ном зохиосон тухай The Guardian сонинд өгүүлжээ.

"Исус найз нөхөд" (Gli amici di Gesu)  ном нь хүүхдүүдэд 12 номлогч ба хувилгаан Павелын тухай өгүүлдэг бөгөөд түүнд хамба ламын лхагва гариг бүрийн уншлагаас түүвэрлэн авсан байна. Номыг Piccola Casa хэвлэлийн газар гаргаж байгаа ба 48 хуудастай. Номын зургийг итали зураач Франко Виньяциа (Franco Vignazia) зурсан байна.

Номын урьдатгалыг Испанийн лам Юлиан Каррон (Julian Carron) бичжээ. Түүний өгүүлэхдээ XVI Бенедикт "бидний гараас хөтлөөд Исусын найз нөхөд хэн байсан, тэд хэрхэн танилцсан, тэрээр тэднийг хэрхэн татаж, тэд нь Исусыг хэзээ ч орхиогүй тухай тайлбарлан аялуулж байна” гэсэн байв. Ирэх жилд уг номыг итали хэлнээс испани ба англи хэлнээ хөрвүүлэн хэвлэх гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж