Ц.Эрдэнэбаяр: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна | News.MN

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Ц.Эрдэнэбаяр: Шатахууны 40 хоногийн нөөцтэй байна

Ашигт малтмал газрын тосны газрын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр шатахууны талаар өнөөдөр /2020.03.10/ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Иргэдийн хамгийн их хэрэглэдэг АИ92 бензин тонн тутамдаа 58 доллараар бууж орж ирсэн байгаа. Литрийн үнийг нэгж үнэд шилжүүлэхэд нэг литр тутамд 120-130 төгрөгийн бууралт ажиглагдана. Гэвч долларын ханшийн зөрүү өнгөрсөн жилийнхтэй тооцогдоод явахад 80 орчим төгрөгийн зөрүү шууд тусаж байгаа. Тэгэхээр үлдсэн 40-50 төгрөгийн үнийн зөрүүг  бид буулгана. Үндсэндээ гуравдугаар сарын бүтээгдэхүүн дээр үнийн бууралт хийнэ. Ямар ч байсан 1830 гэдэг үнэ 30-40 төгрөгөөр буурах нөхцөл байдал үүснэ гэсэн үг. Мөн бүтээгдэхүүн тээвэрлэлтийн хүрээнд УОК-оос өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр орон нутгийн тээвэрлэлийг хязгаарласан байна.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу УОК-той холбогдож бид бүхэн ажиллаж байна. Авто бензин бүтээгдэхүүн ямар нэгэн саадгүйгээр орон нутагт тээвэрлэлт хийгдэнэ. Ямар нэгэн хориг сааданд орохгүй” гэв.

Улсын хэмжээнд  гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дунджаар ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс:

  • А-80 автобензин 91 хоногийн нөөц ;
  • Аи-92 автобензин 33 хоногийн нөөц;
  • Дизелийн түлш 39 хоногийн нөөц;
  • ТС-1 онгоцны түлш 17 хоногийн нөөцтэй байна.

 Жижиглэнгийн үнийн өөрчлөлтийг орон нутаг дахь төлөөлөгчид болон "Магнай трейд" ХХК-иас ирүүлсэн мэдээг үндэслэсэн бөгөөд мэдээнээс харахад 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар үнэд өөрчлөлт ороогүй юм.

Бөөний үнийн хувьд Улаанбаатар хот дахь "Магнай трейд" ХХК-ийн дизелийн түлш 60 төгрөг, "НИК" ХХК-ийн Аи-92 автобензин 40 төгрөг, дизелийн түлш 20 төгрөг, "Ай Си Ай Си" ХХК-ийн А-80 автобензин 110 төгрөг, Аи-92 автобензин 150 төгрөг, дизелийн түлш 100 төгрөгөөр тус тус буурсан бол Баян-Өлгий аймагт дизелийн түлш 100 төгрөг, Увс аймагт А-80 автобензин 50 төгрөг, Аи-92 автобензин 50 төгрөг, дизелийн түлш 50 төгрөгөөр тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 139.5.219.185

Энэ н**ш дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ 30 хувиар уначихаад байхад юу гэж хуцна вэ. Өөрөөр хэлбэл одоогийн А-92 1870төг үнэ 30 хувиар үначихлаа. гэтэл л тутамд нь 30 төгрөгөөр бууруулж БОЛНО гэнээ. Тэгээд бас СУМЪЯАБАЗАР сайдтай ярилцаж байж өөрчлөнө гэнэдээ.1870-ын 30 хувь нь 574 төг. За тэгээд элдэв шалтаг шалтгаанаа тоочоод талыг нь үлдээлээ гэхэд 287 төг хасахад юу нь болохгүй гэж. Тоо бодож чаддаггүй бол ТӨР өөс зайл

Avatar

Зочин 2020-03-10 66.181.161.62

Өчигдөр өглөө 30 хоногийн гээд байсан одоо харин 40 хоногын нөөцтэй гээд байдаг сонин санагдав

Avatar

бат. 2020-03-10 103.212.119.71

Дэлхийн зах зээл дээр бензиний үнэ урьд хожид байгаагүй навс уначихсан шүү дээ.Бензиний үнийг 40% буулгах хэрэгтэй.

Avatar

Иргэн 2020-03-10 103.57.94.194

Эрдэнэбаяраа битгий ш**.Та нар үнэ ярьдаг болоо юу.Ард түмэн бензинээ авна уу,хүнсээ авна уу та нарт ямар ч падлийгүй.Дэлхий дээр хамгийн үнэтэй бензин шахдаг биз дээ

Avatar

Иргэн 2020-03-10 202.126.89.176

20-25 % шууд буулга, авилга аваагуй л бол

Avatar

Зочин 2020-03-10 185.220.101.60

prius-t benzin uguhuu boli tegvel 400 honogiin nuutstei bolno

Avatar

Zochin 2020-03-10 202.131.225.197

Ingej bolohgui ee 30-40MNT buuralt gedeg arail bn shuu!!! 54$ bj bgad 34$ bolchood bhad dunguj 30-40MNT buuralt arail bisheee ingej luivar hiimeergui bn!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж