Нохойноос коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Нохойноос коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдлаа

Нохойноос коронавирусийн халдвар илэрсэн нь батлагдлаа

Хонконгд нохойд хийсэн шинжилгээгээр COVID-19 вирус илэрч оношлогдсон тухай мэдээлэл Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага(OIE)-ын мэдээллийн санд бүртгэгджээ. Вирусийн халдвар илэрсэн нохойг 2020 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр мал эмнэлэгт үзүүлж, тус нохойны хамар, ам, шулуун гэдэс, ялгадас зэргээс арчдас, дээж авч шинжилгээнд хамруулахад хамрын болон амны хөндийн дээжнээс “COVID-19” халдвар илэрсэн байна. Харин эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илрээгүй гэв.

Улмаар хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 02, 05-ны өдрүүдэд авсан нэмэлт шинжилгээгээр мөн COVID-19 вирус илэрсэн бөгөөд энэ сарын 8-ны өдөр халдвар авсныг эцэслэн тогтоожээ. Одоогоор хяналт, ажиглалт үргэлжилж байгаа бөгөөд мал эмнэлэг, хорио цээрийн хяналтад 14 хоног байрлуулах аж.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: www.oie.int

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж