Коронавирус агаарт 30 минут байх чадвартай

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Коронавирус агаарт 30 минут байх чадвартай

Коронавирус агаарт 30 минут байх чадвартай

Хятадын эрдэмтэд шинэ төрлийн коронавирусийн халдвар агаарт бидний төсөөлснөөс илүү удаан байх чадвартай, илүү хол зайг туулах чадвартайг тогтоосон байна.

Тодруулбал, уг вирус нь агаарт 30 минут байх чадвартай бөгөөд 4,5 метр зайг туулан халдварлах боломжтой ажээ. Өмнө нь энэ вирус 1-2 метрийн зайд халдварлах боломжтой гэж мэдэгдэж байсан билээ. Уг дүгнэлтийг Хунань мужийн эрдэмтэд саяхан бүртгэгдсэн шинэ тохиолдлыг нарийвчлан судалсны үр дүнд гаргасан байна.

Нэгэн халдвар тээгч хот хоорондын автобусаар амны хаалтгүй зорчихдоо өөрөөс нь 4,5 м-ийн хол сууж байсан хос болон автобусны бусад газар сууж явсан өөр хэдэн хүнд халдвар тараасан байж. Мөн тухайн автобусыг хуучин зорчигчдоо буулгаснаас 30 минутын дараа залгаж суусан өөр нэг хүн халдвар авсан нь тогтоогджээ.

Түүнчлэн вирусийн гадаргуу дээр тогтох хугацаа нь температур, тухайн гадаргуугийн төрөл зэрэг хүчин зүйлээс хамаарч температур 37°C үед шил, төмөр, даавуу, цаас, хуванцар дээр 2-3 хоног хүртэл тэсвэртэй юм байна.

Эх сурвалж: SCMP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж