Хүнс, ахуйн барааны худалдаанаас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо | News.MN

Хүнс, ахуйн барааны худалдаанаас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Хүнс, ахуйн барааны худалдаанаас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Хүнс, ахуйн барааны худалдаанаас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Хүнс, ахуйн барааны худалдаа, нийтийн халуун ус, дугуй засвар, смарт карт борлуулах цэгээс бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр дараах үйлчилгээний газруудын үйл ажиллагааг 2020 оны 03 сарын 16-ны өглөөний 07 цаг хүртэл түр хугацаагаар зогсоолоо. Эдгээр үйлчилгээний газруудад үйл ажиллагаа явуулахгүй байх мэдэгдлийг НМХГ-ын улсын /ахлах/ байцаагчид хүргүүлж эхэллээ.

✅Хүнсний худалдаанаас бусад бүх төрлийн худалдаа, үйлчилгээний газрууд /Их дэлгүүрүүдийн хүнсний худалдаанаас бусад бүх тасгууд, бүх төрлийн барааны дэлгүүр

✅Зах, худалдааны төвийн хүнс, ахуйн хэрэглээний бараанаас бусад бүх төрлийн бараа бүтээгдэхүүний худалдаа, хүргэлтийн үйлчилгээ

✅Бүх төрлийн хүргэлтийн хоолны үйлчилгээ

✅Халуун усны үйлчилгээнээс бусад бүх төрлийн ахуйн үйлчилгээний цэг салбарууд /үсчин, гоёлын гоо засал, хувцас засвар, гутал захиалга, засвар, хими цэвэрлэгээ, гэр ахуйн модон эдлэл захиалга, засвар, ахуйн электрон, цахилгаан хэрэгсэл засвар, цоож, цаг, нүдний шил засварлах, түлхүүр олшруулах, цүнх захиалга, засвар, алт, мөнгө, үнэт эдлэлийн захиалга, засвар, худалдаа, гэрэл зураг авах, угаах үйлчилгээ, айл нүүлгэх үйлчилгээ/

✅Дугуй засварын үйлчилгээнээс бусад бүх төрлийн авто засвар, үйлчилгээ, худалдааны газрууд автомашины худалдаа, авто сэлбэгийн худалдаа, бүх төрлийн авто засвар, бусад үйлчилгээ

✅Смарт карт цэнэглэгч, борлуулагч цэгээс бусад төрлийн түргэн үйлчилгээний цэгүүд

⚠️Зохицуулсан цагийн хуваарийн дагуу 22.00 хүртэл ажиллах газрууд:

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, кофе шоп, түргэн хоолны газрууд хуучин зохицуулж байсан цагийн хуваарийн дагуу ажиллана.

❗️❗️❗️УОК, НОК-оос гаргасан шийдвэрийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан иргэн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааны мэдээллийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд буюу харъяа дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст мэдээлнэ үү. Та бүхэн төрөөс гаргасан шийдвэрийг дагаж, хайртай хүмүүсээ эрсдэлд орохоос сэргийлж, хувийн ариун цэврээ сахиж, иргэн хүний үүргээ биелүүлээрэй.

НИЙСЛЭЛИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-03-10 49.0.212.84

Тэр Франц нөхөр чинь ресторан, хоолны газруудаар хэсчихэж. Яахав дээ л санагдаж байна.

Avatar

odbayar 2020-03-10 202.9.46.139

zochid buudal restoran ed naraa bur musun haaldaa pisda

Avatar

Зочин 2020-03-10 103.57.93.236

Mongolchuudyn doligonuur zangiin gor n garj bna, tsagaan aristnuudyg husriin, ashig haij l irdeg, bur husriinuud n manaid irdeg, er emgui ysagaan aristnuud yashkanuud gedgiig uaagaad uhaardaggui erguu yum be

Avatar

Зочин 2020-03-10 103.229.122.226

Анхааруулж мэдэгдсээр байтал журам зөрчиж энэ аюултай халдварыг тараагаад байдаг Ийм ноцтой зөрчил гаргасан хүмүүсийн хуулийн хариуцлагыг л чангатгамаар байна даа Захиргааны хариуцлага л хүлээдэг гэсэн үү Ноцтойг нь эрүүгийн болгомоор Тэхгүй бол зарим мулгуунууд цөөн хэд хоног гэртээ ч байж тэвчихгүй бололтой Улс орныг сүйрүүлэх нь ээ

Avatar

Зочин 2020-03-10 66.181.169.108

Түрээсээ ч төлж чадахгүй байгаа хүн ордоггүй шахуу барааны дэлгүүрүүдийг хааж юугаа хийнээ. идэш уушны газруудаа л хааж хэвтэхгүй.

Avatar

Зочин 2020-03-10 66.181.188.87

түц олон хүн шавахгүй ажиллаж болно ш дээ

Avatar

Зочин 2020-03-10 202.21.118.186

Хоол хүргэлтийн үйлчилгээ зогсоодог нь яаж байгаа юм.

Avatar

Зочин 2020-03-10 202.9.46.169

ааяааяа хэцүү хэцүү ажил төрөлдөө явмаар байдаг яамаар ч юм дээ

Avatar

Зояин 2020-03-10 139.5.219.92

Хятадууд ард олондоо хоолны мөнгө өгч байна ш дээ , дарга нар хоол ундаа нөөцлөөд бэлдчихдэг, жирийн ард түмэн өлбөрч үхэх юм уу

Avatar

Зочин 2020-03-10 202.21.113.146

Хүнсний дэлгүүрүүд ажиллана гээд байна

Avatar

Zochin 2020-03-10 66.181.161.102

Ajilgvi yum chine yaaj hudaldaj awahawdee ydj ter msj ywuulah 1.8, terbumaaraa neg ailiin 2 3odriin hvnsiig hangaj ogwol deer bsn yum

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж