ЭМС-ын салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана

Хуучирсан мэдээ: 2015.11.10-нд нийтлэгдсэн

ЭМС-ын салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж буй. Болсон үйл явдалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт Г.Шийлэгдамба сайд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсэн билээ. Энэхүү хүсэлтийг хүлээн авч, Монгол Улсын Ерөнхий сайдын Үүрэг хариуцуулах тухай  2015 оны 11 дүгээр сарын 9-ний  өдрийн 218 тоот захирамж гарсныг ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд өнөөдөр Эрүүл мэнд, спортын яаманд ирж танилцууллаа.  

Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д заасныг үндэслэн Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт хариуцуулсан байна.

Энэ үеэр Шадар сайд Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын яамны удирдлагууд болон харьяа эмнэлгүүдийн захирал, төвүүдийн дарга нартай уулзаж  цаг үеийн тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл авчээ. Мөн яам харьяа байгууллагын удирдлагуудад хандан өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулж, сахилга хариуцлага, дэг журмыг өндөр хэмжээнд  хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болгов. Тэрбээр ажлын цаг ашиглалт  хүлээсэн үүргээ  чанартай цаг хугацаанд нь биелүүлж ажиллахыг та бүгдээсээ шаардах болно. Эрүүл мэндийн салбар бол хамгийн олон хүнтэй өдөр тутамдаа харьцдаг үйлчилгээний салбар. Тиймээс салбарын үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллаж буй харьяа эмнэлэг газруудын дарга нараас сонсож цаашид үйл ажиллаагаагаа хэвийн явуулахыг санууллаа. Мөн Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын салбартаа  хийсэн хууль эрхзүйн шинэчлэл УИХ, Засгийн газар, Байнгын хороод дээр хэлэлцэгдэж буй хуулийн төслүүдийг цааш үргэлжлүүлэн хэлэлцүүлж батлуулах ажлыг үргэлжлүүлэн хийх болно гэдгээ Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар мэдэгджээ.

Д.УУДАМ

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж