Сөүл: Хамт ажилладаг 46 хүн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Сөүл: Хамт ажилладаг 46 хүн халдвар авчээ

Сөүл: Хамт ажилладаг 46 хүн халдвар авчээ

Сөүл хотын баруун өмнөд дүүрэгт оршдог дуудлагын төвийн (call center) 46 ажилтан халдвар авсан нь тогтоогдож, тус байгууллага байрладаг оффисын барилгыг битүүмжилсэн байна. Мөн тэдгээр ажилтнуудын гэр бүлийн дөрвөн хүн халдвар авчээ.

Дуудлагын төв нь Гуро дүүргийн оффисын барилгын 11 давхарт байрладаг ажээ. Ингэснээр тус барилга нь Шинчонжи сүмээс гадна тус улс дахь халдварын хоёр дахь том голомт болоод байна.

Халдвар тээгчид нь Сөүл, Инчеон хотууд болон Гёнжи мужийн оршин суугчид байсан ба бүгд нэг давхарт зэрэгцэн сууж ажилладаг байсан гэнэ. Ажлын байрны нэг хүнд оногдох талбай бага, нягтрал их байсан нь ийнхүү олон хүнд зэрэг халдвар тарах шалтгаан болжээ.

Өмнөд Солонгост нийт халдварын тоо хоёр дахь өдрөө буурах хандлага ажиглагдаж, эдгэсэн хүмүүсийн тоо ч эрчимтэй нэмэгдэж байгаа юм. Өнгөрсөн 24 цагийн байдлаар 131 тохиолдол нэмж бүртгэгдсэнээр 7,513 хүн халдвар аваад байгаа бол  81 хүн нэмж эдгэрснээр нийт эдгэсэн хүний тоо 247 болжээ.

Эх сурвалж: YONHAP

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж