Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 30 хувиар унасан нь Орос валютын ханшийг огцом өсгөлөө. Гэсэн үүнээс илүүтэй худалдааны түнш орнуудын эдийн засгийн удаашрал, коронавирусийн халдвараас шалтгаалсан аялал жуулчлалын салбарын байдал Оросын эдийн засагт илүү нөлөөлнө хэмээн макро эдийн засгийн судалгааны АКРА байгууллагын дэд захирал Дмитрий Куликов үзэж байгаагаа РИА Новости-д хэллээ.
Түүний үзэж байгаагаар нефтийн үнийн уналт нь холын ирээдүйгээ биш энэ 2020 оны төлөв байдал, эрэлт нийлүүлэлттэй холбоотой. Тиймээс ирэх жилээс нефтийн үнэ эргээд өснө гэлээ. ОХУ төсвийн орлогоо нефтийн үнийг нэг баррель 42,4 ам.доллар байхаар тооцоолсон байгаа юм.
Гуравдугаар сарын 6-ны оройн байдлаар нэг евро 87,3131 рубль, нэг ам.доллар 76,3951 болон нэмэгджээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Зочин 2020-03-11 66.181.161.121
Валютын нөөцтэй зах зээл нь төрөлжсөн дажгүй давчих байх харин Монгол улс баахан БОНД төлж эхлэнэ
Зочин 2020-03-11 202.9.46.220
90 ээд оны орос орон санаанд орчихлоо ! Тэр үед 100 мянгат 50 мянгатын рубль гүйлгээнд гараад л, Б Ельцин 2 ч удаа мөнгөний реформ хийгээд бүтэлгүйтэж байсан байх шүү ! В Путин Б Ельцин шиг тэгэж тэнэгтэхгүй байлгүй дээ !
Зочин 2020-03-11 103.10.21.47
Оросын эдийн засаг гэж ийм л эмзэг дэлбээ шүү дээ. Яг Монгол шиг байгалын баялагаа зарж ухаж мөнгө олно. з****г зардаг гэхдээ тэр нь жил ирэх тусам зах зээл дээр өрсөлдөх чадвраа алдаж байгаа
orosuud tootstoi teneg hvmvvs bishee.. 2020-03-11 103.57.93.193
orosiin zah zeeliin 40 hubi ni neft hiigees hamaaraltai gedeg bol harin ch gaigui shuu..saud arabiih bol 87 hubi ni ch dee. deer ni orosuud tosvdoo neftiig 42 dollaraar tootsson gej baihad saud arab 72 dollaraar ch dee..orosiin gol baraa baigaliin hii ch dee, neft bishee.harin ch hyatadiin baigaliin hiin heregtsee asar ih bolj bna.deer orosuud odoo hooloigoos gadan hiig tankereer ogdog bolson doo..
Зочин 2020-03-11 202.179.18.52
Сэтгүүлч "Орос валютын ханшийг огцом өсгөлөө" гэжээ. Тийм биш харин эсрэгээр огцом унгасан байна.
HATER 2020-03-11 202.131.225.197
РУБЛЬ УНАСАН БАЙХАД ОРОСЫН ВАЛЮТ ОГЦОМ ӨСЛӨӨ Ч ГЭЧЖЭЭ
иргэн 2020-03-11 202.179.24.56
обвал рубля гэж оросууд өөрсдөө бичиж байна