Оросын Сахалин муж хамгийн эрүүл эдийн засагтай гэж үнэлэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.03.11-нд нийтлэгдсэн

Оросын Сахалин муж хамгийн эрүүл эдийн засагтай гэж үнэлэгдэв

Оросын Сахалин муж хамгийн эрүүл эдийн засагтай гэж үнэлэгдэв

Үнэлгээ, дүн шинжилгээний “Эксперт РА” компани, “Росконгресс” сан хамтран Оросын бүс нутгуудын эдийн засгийн төлөв байдлын судалгаа хийж, эрүүл эдийн засагтайг нь жагсаасан байна. Инфляцийн бууралт, кредитийн хүүгийн бууралт, дундаж цалин, аж үйлдвэрийн салбаруудын идэвхжил зэрэг үзүүлэлтэд үндэслэн уг жагсаалтыг гаргажээ.

2019 ооын үзүүлэлтэд суурилан гаргасан уг жагсаалтаар эдийн засгийн хувьд эрүүл орчинтой бүс нутгаар Москва хот, Сахалин болон Тюмень муж, Ямало-Ненецийн болон Ханты-Мансийск тойрог, Санкт-Петербург хот, Москва муж, Татарстаны БНУ, Магадан болон Ленинград мужууд тэргүүлжээ. Эдэн дундаас хамгийн эерэг үзүүлэлт Сахалин мужид ажиглагдаж байгааг "Эксперт РА" компанийн ахлах шинжээч Гульназ Галиева хэллээ. Сахалин мужийн эдийн засгийн идэвхжил өндөр байгааг тэр онцоллоо. Сахалин муж нь байгалийн баялаг ихтэй, эдийн засгийн өсөлт нь хөрөнгө оруулалтыг татаж байгаа юм. Сахалин мужид хүн амын орлого нэмэгдэж, мужийн өр буурч, жижиглэнгийн худалдаа цэцэглэж байгааг судалгааны дүн харуулсан байна.

Жагсаалтын сүүлийг мушгисан мужуудаар Чечень, Алтайн хязгаар, Бурят, Кабардино-Балкар, Курган муж, Забайкальскийн хязгаар, Халимаг, Карачаево-Черкес, Ингушет, Тува нэрлэгдсэн байна. Эдгээр бүс нутаг байгалийн баялгийн нөөц багатай бөгөөд ийм бүс нутгууд төсвөөс хамааралтай, хувийн секторын хөгжил сул байгааг судалгааны тайланд онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж