Какүрюү Ананд өвдөг шороодож, Хакүхо ялагдалгүй үлдлээ

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Какүрюү Ананд өвдөг шороодож, Хакүхо ялагдалгүй үлдлээ

Какүрюү Ананд өвдөг шороодож, Хакүхо ялагдалгүй үлдлээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн хоёрдох өдрийн барилдаан өчигдөр/2020.03.09/Осака хотын Эдион арена Осака ордонд болж өнгөрлөө. Үзэгчгүй хаалттай ордонд болж буй барилдаанд Хакүхо өрсөлдөгчөө ялан нэг ч унаагүй хоёр даваатай явж байгаа бол Какүрюү Ананд өчигдөр өвдөг шороодон анхны ялагдлаа хүлээлээ.

Хакүхо хоёрдох өдөр Дайешо Хаяатотой учраа тааран өрсөлдөгчөө ядах юмгүй буулган авлаа. Дайешо Хаяато эхний өдөр Какүрюү Анандтай мөн тааран барилдаж өвдөг шороодоод байсан бол ийнхүү хоёр өдөр дараалан ялагдал хүлээлээ. Харин Хакүхо хоёр даваатай хаврын башёг үргэлжлүүлж байна. Мөн Какүрюү Ананд башёгийн хоёрдох өдөр Хокүтофүжи Дайкитэй тааран барилдаж харамсалтай ялагдал хүлээлээ. Ийнхүү Какүрюү Ананд хоёр өдрийн дараах байдлаар нэг даваа, нэг унаатай башёг үргэлжлүүлж байна.

Өнөөдөр/2020.03.10/ хаврын башёгийн гуравдах өдрийн барилдаанууд үргэлжилнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж