Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно

Олимпийн наадмын бамбарыг асаах ёслол үзэгчгүй болно

Токиогийн олимпийн наадмын үеэр бадамлах бамбарын галыг асаах ёслолын ажиллагаа коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор үзэгчгүй Грекийн Олимпия уулын хормойд зохион байгуулагдахаар болжээ. Энэ тухай Грекийн Олимпийн үндэсний хорооны хэвлэлийн албанаас мэдээлж байна.

Ёслолын ажиллагаа гуравдугаар сарын 12-нд товлогдсон бөгөөд Токиогийн Олимпийн наадмын зохион байгуулах хороо, олон улсын Олимпийн хорооны гишүүд гэх мэтчилэн ойролцоогоор 100 хүн оролцох ажээ. Харин ёслолын ажиллагаа сэтгүүлчдэд хаалттай байх гэнэ.

Грекийн Олимпийн үндэсний хорооны мэдэгдэлд дурдсанаар, олимпийн бамбар аялах хотуудын дарга нарт эрүүл мэндийн байгууллагынхаа зөвлөмжийг даган мөрдөж ажиллахыг зөвлөжээ.

2020 оны олимпийн наадам долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-н хүртэл Токио хотод зохион байгуулагдах товтой байна.

А.АНИР

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж