Posted by News.mn on Tuesday, March 10, 2020
Улсын онцгой комиссын 11 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлаас гарсан шийдвэрийн талаар албаныхан мэдээлэл өглөө.
Мэдээллийн эхэнд УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Өнөөдөр 10:00 цагаас Засгийн газрын хуралдаан болж, тодорхой чиглэлүүдийг гаргасан. 14:00 цагаас УОК хуралдаж, хэд хэдэн шийдвэрийг гаргалаа. Юуны түрүүнд коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэнтэй хавьталд орсон иргэдийг яаралтай олж тогтоох, тусгаарлах, шинжилгээнд хамруулах шийдвэр гарсан. Энэ ажлын явцтай танилцлаа. Хоёрдугаарт, өглөөний хуралдаанаар Улаанбаатар хотоос болон аймгуудаас гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ныг хүртэл зогсоож байгаа талаар мэдээлсэн. Мөн олон улсын нислэг, төмөр зам болон авто замаар зорчих хөдөлгөөнийг түр зогсоох тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Энэ асуудлуудаар УОК-ын гишүүд товч мэдээлэл хийнэ.
ЭМ-ИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ: ЖИРЭМСЭН БОЛОН ГУРВААС ДЭЭШ 0-12 НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ЭХЧҮҮДЭД ГУРАВДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ ОЛГОНО
Францын иргэн гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад ирж, 6-ныг хүртэл Улаанбаатар хотод байж байгаад Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу машинаар очсон. Ингээд 7-ны өдрөөс халуурч эхэлсэн. Улмаар урьдчилсан шинжилгээний хариу өнгөрсөн шөнө эерэг гарсан. Үүнтэй холбогдуулан манай хууль хяналтын байгууллага шуурхай ажиллаж байна. Францын иргэн Улаанбаатар хотод 40 гаруй хүнтэй, хөдөө орон нутагт 80 гаруй хүнтэй уулзсан гэсэн хууль хяналтын байгууллагын мэдээлэл байна. Одоо бидний хамгийн идэвхтэй хийж байгаа ажил бол Францын иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон хүмүүсийг олж тогтоож, тусгаарлаж, шинжилгээ авч байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна. Одоогоор тэр хүнтэй хавьталд орсон хүмүүсээс ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа. Шинжилгээний хариу гарснаар гадаад улс орноос зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн анхны тохиолдол Монгол хүнд халдварласан эсэх нь тодорхой болно.
ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг хоёр машинтай тоног, төхөөрөмжтэй үүрээр 04:00 цагаас Дорноговь аймгийн Улаанбадрах сум руу явсан. Франц хүний тусгаарлагдаж байгаа кемп дотроо тав тухтай гэдэг мэдээллийг бидэнд өгсөн. Хүчилтөрөгчийн аппараттай юм билээ. Халдвартай хүн гурван өдөр халуурсан биеийн байдал тийм ч тогтвортой бус байгаа.
Энд нэг шинэ шийдвэр гарсныг мэдээлье. Өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусаас урьдчилан сэргийлэх улмаар гэр бүлд тархахаас хамгаалах чиглэлээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх санаачлан жирэмсэн болон гурваас дээш 0-12 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл гэрээсээ цахимаар ажиллах эсвэл цалинтай чөлөө олгохоор болсон.
ЗТХ-ИЙН САЙД Б.ЭНХ-АМГАЛАН: ЯПОН, СОЛОНГОСТ БАЙГАА ӨНДӨР НАСТАН, БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ХҮМҮҮС, ЭМЧИЛГЭЭТЭЙ БАЙСАН МӨН ЖИРЭМСЭН ЭХЧҮҮДИЙГ АВЧИРНА
Монголд коронавирусийн шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан тархалтыг тогтоон барих чиглэлээр хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээг авсан. Өнөөдөр өглөө 06:00 цагт гарсан шийдвэрээр хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг, орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 16-ны 07:00 цаг хүртэл түр зогсоосон. Өглөөний 06:00 цагийн байдлаар АТҮТ-өөс авсан мэдээллээр орон нутаг руу 22 тээврийн хэрэгслээр 550 зорчигч явж байсан. Орон нутгаас нийслэл рүү 21 тээврийн хэрэгслээр 522 зорчигч замд гарсан байсан. Тэдгээр хүмүүсийн хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлж, очих газарт нь оруулах зөвшөөрлийг өгсөн. Яагаад гэвэл тушаал гарахад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэгэнт эхэлсэн байсан учраас дээрх шийдвэрийг гаргасан. Харин үүнээс хойш аймаг орон нутаг, нийслэлээс гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Сая болсон хуралдаанаар шийдсэн асуудлыг танилцуулъя. Монгол Улс, ОХУ-ын авто замын боомтуудаар ОХУ руу зорчих Монголын иргэд, ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын болон харьяалалгүй иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-31-ний өдөр хүртэл түр зогсооно. Нэг ёсондоо Монгол руу ирэхгүй бас Орос руу эндээс гарахгүй гэсэн үг. Энэ хугацаанд ОХУ-аас эх орондоо ирэхийг хүссэн Монголын иргэдийг, манайхаас ОХУ-аар дамжин гарах хүсэлтэй гадаадын иргэдийг зохион байгуулалттайгаар тусгай журмаар улсын хилээр нэвтрүүлнэ.
Монгол Улс болон ОХУ-ын төмөр замын ажилчдыг тусгай журмаар улсын хилээр зохих журмын дагуу нэвтрүүлнэ. Ачаа тээвэр явна гэсэн үг. Зорчигч тээврийн галт тэрэг явахгүй. Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва чиглэлийн галт тэргийг мөн орон нутгийн бүх чиглэлийн галт тэргийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Үүнтэй холбогдуулаад гуравдугаар сарын 10-ны өдөр Улаанбаатараас хөдлөх Эрхүү чиглэлийн 306 дугаар галт тэргийг буцааж гаргахаар шийдвэрлэлээ.
Монгол Улс болон Турк, Казахстан улсын хоорон дахь хоёр талын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 11-ны өдрийн 12 цагаас 28-ны өдрийг дуустал хугацаанд түр зогсоохоор шийдвэрлэлээ. Учир нь 28-ны өдөр өвлийн хуваарьт нислэгээс зуны хуваарьт шилждэг. Одоо замд явж байгаа иргэд өглөө 06 цагт Буянт-Ухаад бууна.
Монгол, Оросын хилийн авто замын боомтуудаар ОХУ-руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчин ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 11-ны өдрийн 20 цагаас гуравдугаар сарын 31-ныг дуустал зогсооно. Турк, ОХУ-аас дамжин ирэх иргэдээ МИАТ компани зохион байгуулалттайгаар очиж авна. Мөн Япон, Солонгост байгаа өндөр настан, бага насны хүүхэдтэй хүмүүс, эмчилгээтэй байсан мөн жирэмсэн эхчүүдийг эхний ээлжид авчирна.
ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН: ХҮНСНИЙ ГОЛ ХАНГАМЖИЙН 3-4 САРЫН НӨӨЦИЙГ БҮРДҮҮЛЖ ЧАДСАН
Бий болсон нөхцөл байдалд балмагдаж буруу алхам хийвэл зохиомол хүндрэл үүсгэх эрсдэлтэй. Ялангуяа хүнсний дэлгүүр, зах, худалдааны төвүүд хаагдахгүй, хэвийн ажиллана. Мөн импортоор авах болон орон нутгаас зайлшгүй хийгдэх хүнсний тээвэрлэлт ямар ч хориг саад гарахгүй. Сүү тээвэрлэхээс эхлээд графикийн дагуу хийдэг ажлыг саадгүй хийнэ. Хүнсний бүтээгдэхүүний гэнэтийн их хэмжээний худалдан авалт хийх нь хангамжийн тогтвортой байдлыг алдагдуулах улмаар зохиомол хомсдол үүсгэх, үнэ хөөрөгдөх эрсдэлийг дагуулдаг. Хэрэглэгчид ийм эрсдэл гаргахгүй байх талаар онцгой анхаараач ээ гэж хэлмээр байна. Засгийн газар, ХХААХҮ-ийн яам 8 нэрийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах бүхий л арга хэмжээг авч байна. Хүнсний гол хангамжийн 3-4 сарын нөөцийг бүрдүүлж чадсан. Цаашид улирлын хэрэгцээг хангахуйц хүнсний нөөцийг бий болгох чиглэл бариад ажиллаж байна. Бий болсон амаргүй нөхцөл байдлын үед зохиомлоор хүндрэл үүсгэх, үнэ ханш хөөрөгдөх, ард иргэдийг бухимдуулсан үйлдэл гаргахгүй байхыг бүх шатандаа анхаарах хэрэгтэй байна. ХХААХҮЯ-д 109 малчин лавлах ажиллаж байгаа. Энэ лавлахаар дамжуулж зохиомол хөөргөдөл үүсгэж, үнэ өсгөж байгаа мэдээллийг хүлээж авна.
УУХҮ-ИЙН САЙД Д.СУМЪЯАБАЗАР: ШАТАХУУНЫ ХАНГАМЖ ХЭВИЙН БАЙГАА
Импортоор орж ирж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байгаа. Ард иргэдийг зохиомол худалдан авалт руу турхирч байгаа хүчин зүйл байна. Ийм мэдээлэл гаргаж, турхирч байгаа хүмүүсийг Цагдаа, тагнуулынхан олж, хариуцлага тооцох ёстой. Иргэд худал мэдээлэлд автаж болохгүй. Шатахууны хангамж хэвийн байгаа.
Цаашлаад шатахууны үнэ буурна. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд баррель нь 32-36 ам.доллар болж, буурсан байгаа. Тиймээс буруу зөрүү мэдээлэлд битгий автаарай.
Нэмж тодотгоход, ХӨСҮТ-д KFC-гийн нэг ч ажилтан халуурсан бүлээрсэн гэдэг шинжтэйгээр очоогүй гэдгийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл тодотголоо.
Онгоцонд урд, хойш, хажуу талын тус бүр гурван эгнээний зорчигчдыг нэгдүгээр хавьтал гэж үздэг юм байна. Тэр дагуу Франц иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийн олж тогтоон, шинжилгээ авч, тусгаарлажээ.
Мөн гуравдугаар сарын 30-ныг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон хувийн бүх байгууллагад Улсын онцгой комиссоос үүрэг болгожээ.
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДАЖ БАЙНА
Шинэ коронавирусийн халдвар /Covid-19/ Монгол Улсын нутаг дэвсгэрт илэрсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс яг одоо хуралдаж байна. Хуралдаанаар үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан авах арга хэмжээнүүдийн талаар хэлэлцэж байна. Тухайлбал, олон улсын нислэгийн хоёр урсгал, төмөр замын олон улсын тээврийн урсгалыг хязгаарлаж магадгүй гэдгийг Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан тодотгосон билээ.
Улсын онцгой комисс өнөө өглөө 06.00 цагт хуралдсан бөгөөд дараа нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шуурхай хуралдаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Энэ дагуу Засгийн газар хуралдсанаар дахин Улсын онцгой комисс хуралдаж байгаа юм.
Өнөөдөр 07.00 цагаас эхлэн Улаанбаатар хот, аймаг, сумаас гарах болон хот хоорондын зорчигч тээвэр, орон нутгийн хуваарьт нислэг, суудлын галт тэрэг хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг ирэх Даваа гаригийн 07.00 цаг хүртэл зогсоох шийдвэрийг гаргасан билээ.
Zochin 2020-03-10 66.181.161.13
Ene chini zarim baiguullagad hezee ch heregjihgui bnaa harin ch dordood ulam iluu ajilluulaad daramtlaad hetsuu bn uneniig helbel buruudaj nud uzuurlegdeed ajilgui bolchih geed hetsuu helee tas hazaad yavahgui bol bolohgui sh dee
иргэн 2020-03-10 203.98.77.101
тэгээд хэн ажиллах болж байнаа, ядаж үлдэж ажлыг нь хийж байгаа хүмүүст цалингийн хувийг олгомоор юмаа
зочин 2020-03-10 203.91.118.254
0-8 насны эсхүл 0-12 насны 3 хүртэлх хүүхэдтэй эх, эсхүл өрх толгойлсон эцэгт цалингүй чөлөө олговол яасан юм бэ?????? Ерөнхий сайд 0-12 насны 3 хүртэлх хүүхэдтэй гэж санал оруулсан байна ш дээ Сарангэрэл сайд өмнөх алдаандаа гэсшээд арай нигүүлсэнгүй загнаж нүглээ наминчлаад байгаа юм биш үү Ихэнх нь явчихаар төрийн ажлыг хэн хийх вэээээ сайд дарга нараа
Зочин 2020-03-10 66.181.161.90
архи зарахаа болиосой энд тэндгүй шал согтуу архичид ил задгай шээж баагаал нус цэрээ хаясан балиар юмнууд
bbb 2020-03-10 192.82.68.116
p***a 3 huhdgu bol tgd uh gej bgam u yaggad bgn be
Зочин 2020-03-10 64.119.27.46
Улсын бүртгэл дээр бүх мэдээлэл байгаа шүү дээ, Регистерын дугаараа хийнгүүт Эрдэнэс таван толгой ХК тэдэн хувьцаа байна гэдэг шиг Та амрана, та амрахгүй гээд гардаг юм хийчихмээр юм. Тэгэхгүй бол наадах чинь үйлчилэхгүй худлаа үзэмжийн асуудал л болно.
Зочин 2020-03-10 192.82.70.143
Bitgii hudlaa sensatsla. Huviin baiguullagad naad chin hezee ch uulchlehgui. Ih hurliin tushee guain suljee delguur, companiin 0-5 nasnii huuhedtei ehchuudiig hezeech teg amraahgui. Huuli durem uilchildguim shte
Зочин 2020-03-10 109.252.200.13
Халдварын хамгийн их голомттой францаас ирсэн хунийг шууд явуулчихаад сарангэрэл авгай оорийнхоо хяна гэсэн юм.угэнд орсонгуй гэж Юу яриад байгаа Юм .монголд оруулсаныхаа хариуцлагыг хулээ.
Irgen 2020-03-10 66.181.191.26
Buh oroh garah hilee haa gej hichneen heleed ul oishooj bsan odoo yahav hilee haaldaa ard tumen guij bna saiduudaa zaabal orj irehig ni huleej bgaam shig l baih yum yamar uchirtai yum be
Зочин 2020-03-10 203.91.115.37
дандаа ингэж ялгаварлахаа болиочээ 0-12 насны 1 болон 2 хүүхэдтэй эхчүүдийг яагаад ялгаж байгаан тэд нарын хүүхэд адилхан л монголын ирээдүй биздээ тэтгэвэрийнхнийг бас ялгаад гомдоогоод байсан
Зочин 2020-03-10 211.36.141.73
МОНГОЛЧУУДАА АРЕВА хэмээх аюулт дайсныг хөөж гаргасугай гэж дээд тэнгэрээс бидэнд анхааруулах дохио өгч байна шүү
eh oron mini eej 2020-03-10 202.55.188.43
buynig oruulaj buzrig garga gej odoo parancin irgenee elchin said n gerten butsaa bidend davagdashgui tahal avch irj manai ulsad gai bolloo
Зочин 2020-03-10 192.82.72.223
Аревагийн голомтыг самрая, голомтыг самрая, самрая, самрая,
Zochin 2020-03-10 103.212.116.141
Gants biye etseg ehchuudiin huvid huuhdiin too hargalzahguigeer, nasiig arai ondoroor, jishee n bisad huulind zaadag shig 15 nas gej togtooj ene arga hemjeend hamragdah talaas n avch uzeh heregtei baina.
ии 2020-03-10 192.82.68.116
mongol iiim hogiiin shd. Ѳрх толгойлсон бхгүй. Тэгээд 1 хүүхдтэ бол үхэээ гэж бгаан
УОКт 2020-03-10 103.212.117.164
Их сургуулийн багш судлаачдыг карентилаад ирэхгүй бай гэчихээд Цалин хасах сонирхолтой Унаа хоолны мөнгө угаасаа өгөхгүй байгаа Өдөр өдөрөөр хийсэн ажлын тайлан явуул гэж шаардах юм Өдрөөр ажил тайлагнах жижүүр харуул шиг үзэх юм
Зочин 2020-03-10 66.181.182.180
Ганц хүүхэдтэй өдөө орон нутгаас өндөр настай ааваа авчирчихаад харуулж байсан чинь энэ муухай өвчин гараад зам харгуй хаачихаад хоёр талд настайчууд амьдарч байдаг.1-2 хүүхэдтэй хүмүүс ажлаа хийгээд
Харах хүнтэй нь харуулаад хүнгү нэг нь цоожлохоос өшөө аргагүй дээ.
Зочин 2020-03-10 103.229.121.39
Ард иргэддээ нөхцөл байдлаа үнэнээр нь хэлээчээ, наад францынхаа цуг ирсэн ганц онгоцны хүмүүсийг л бүгдийг нь шинжилж чадахгүй зөвхөн хойшоо урагшаа 3 эгнээний дотор хүмүүсийг л шинжилгээнд хамруулж бна ш дээ, үлдсэн хүмүүсийг нь яг энэ франц шиг ээ өөрөө өөрийгөө 14 хоног тусгаарла хэрвээ халуурвал бидэн лүү утсаар яриарай гээд л явуулж бна ш дээ ХӨСҮТ дээр..ийм байж болох уу хүмүүсээ, наад оношлуур чинь хаанаа ч хүрэлцэхгүй бгаа юм бна ш дээ..!!!
Зочин 2020-03-10 103.26.194.153
Эргүү хүүрнүүд худлаа сүржин юм ярихаас цаашгүй толгой хоосон Хүрэлсүхтэй-гээ хамт бүгд огцор !!!! Сонгууль, албан тушаалын наймаа, авилгал луйвар, хүн амины хэрэг, хүчин гээд хийхгүй бузар булай алга. Хилээ хаахгүй, дээр нь нүүрсээ хүртэл зөөнө гээд байгаа пиздунууд. Бүгд огцор !!!! Бузар МАН !!!!!
Зочин 2020-03-10 211.36.141.73
Гайтай салгалсан хүүрнүүдийг яах гэж хилээр оруулаад бсан юм бэ монгол хүнээ оруулахгүй хорьсон байж
Zochin 2020-03-10 202.21.127.167
Корона верус Монголд илэрсэнтэй холбоотой хүмүүс төр засгийг шүүмжилж байна.Миний бодлоор Монголын төр засаг маш сайн ажилласан. Тийм ч учраас сар бид тэслээ. Вирус орж ирээгүй нь Монголын төрөөс авсан арга хэмжээний үр дүн дүн шүү. Ард түмнийхээ төлөө ажиллаж байгаа төрийн байгууллагад амжилт хүсье. Сүр бадрууллаа гэж яриад шүүмжлээд байсан хүмүүс яаггад чимээгээгүй байна вэ. Одоо үгээ хэлээч, стандарт энэ тэр шаардаад байсан биз дээ. Хятадад, Солонгост, Японд, Итали, Иран стандарт төрдсөн үү
Зочин 2020-03-10 172.22.6.62
МОНГОЛЧУУДЫН БҮТЭН САР ГАРУЙН ХУГАЦААНД ХИЧЭЭЖ БАЙСАН БҮХ ЗҮТГЭЛИЙГ ЖУРМАА МӨРДҮҮЛЖ ЧАДААГҮЙ ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮМҮҮС ҮГҮЙ ХИЙЧИХЛЭЭ. МОНГОЛ ХҮНЭЭ ОНГОЦ БУУДЛААС БАРЬЖ ХОРЬЖ БАЙГАА ХЭРНЭЭ ГАДААД ХҮНИЙГ ЗҮГЭЭР ЯВУУЛААД БАЙСАН БАЙГАА ЮМ. НӨГӨӨДҮҮЛ НЬ ХОТЫН ТӨВӨӨР, ДОРНОГОВИОР, УВСААР ЧӨЛӨӨТЭЙ ТЭНЭЭД ЯВЖ БАЙДАГ… УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС, ЭНХТҮВШИН, САРАНГЭРЭЛЭЭ, ТА НАР ИНГЭЖ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛДАГ ЮМ УУ?
АРАЙ Ч ДЭЭ УИХ ГИШҮҮН УНДРАА ЮУ ?????????????? 2020-03-10 66.181.189.163
франц 4 минутын өмнө 202.9.47.30
Энэ хүүрийг карантийнаас аваад явсан байна. УИХ гишүүн Ундрaа . Тэгээд энэ нь баахан тараасан байна. Ийм л байна.
1 0
Хариулах
Зочин 2020-03-10 202.21.108.211
Тэр нөхрийг бас тэр Ундраа гишүүнийг Монгол улсын хуулийн дагуу хатуу шийтгэх хэрэгтэй!!!
УОБК ҮНЭХЭЭР ХАРИУЦЛАГАГҮЙ АЖИЛЛАЖЭЭ. 2020-03-10 202.9.47.30
МОНГОЛЧУУДАА БАРИВЧЛАХ ШАХАМ ХӨЛ ХОРИОНД ОРУУЛСАН ХЭРНЭЭ, ЯАГААД ХАЛДВАРТАЙ ОРНООС ИРСЭН ГАДНЫ ХҮНИЙГ ТУСГААРЛАЛГҮЙ ЗӨВЛӨМЖ ӨГӨӨД ЯВУУЛДАГ ЯАЧИХСАН ХҮМҮҮС ВЭ? ТЭР АГААРЫН ХИЛЭЭ ХАА ГЭЭД БХАД ЭНХТҮВШИН, ЭНХ-АМГАЛАН, САРАНГЭРЭЛ МЭТ НЬ МУУ АЖИЛЛАА, ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОГЦРУУЛААЧЭЭ ХҮРЭЛСҮХЭЭ, ЭНЭ ЭНХТҮВШИН ГУЙА БОЛ БҮР ХӨГШРӨӨД ЗӨНӨГ ЗАЛГААД АЖЛАА Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БНА, ТЭТГЭВЭРТ НЬ ГАРГАЖ ИЙМ ОНЦГОЙ НӨХЦӨЛД ЗӨВ ШИЙД ГАРГАХ ЧАДВАРТАЙ, ХУРДТАЙ, ХҮЧТЭЙ, УХААНТАЙ ЗАЛУУ ХҮНЭЭ ТАВИАЧ ДЭЭ???
HIMALAYA КОМПАНИЙГ ТОРГООЧЭЭЭ !!!! 2020-03-10 66.181.189.163
УОК-ИЙН АНХААРАЛД: УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРТ HIMALAYA КОМПАНИЙН 50-хан мл ГАР АРИУТГАГЧ
ШИНГЭНИЙГ 6000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЛУЙВАР.
ЭНЭ ХҮН ЧАНАРГҮЙ КОМПАНИЙГ ТОРГОЖ ЗАЙЛУУЛНА УУ
Зочин 2020-03-10 66.181.161.50
thh haa saigui l yumnii une nemeed bh yum shalgaad torgood bur tusgai erhleh erhiine tsutslah heregtei sh
франц 2020-03-10 202.9.47.30
Энэ хүүрийг карантийнаас аваад явсан байна. УИХ гишүүн Ундрaа . Тэгээд энэ нь баахан тараасан байна. Ийм л байна.
Зочин 2020-03-10 192.82.76.30
odoo ongorson agaariin hilee haah ydaj gadaadiin irgediigoruulahgui baih baisiimaa odoo baidal hunderlee dee
Зочин 2020-03-10 202.9.40.153
0-5 насны хүүхэдтэй эхчүүдийг чөлөөлөхгүй байгаа хувийн хэвшин байгууллагуудад ямар арга хэмжээ авах вэ? Жишээ нь: Сансарсупер макет, Алтан жолоо групп. Ядаж ажлаас нь чөлөөлдөггүй юм гэхэд ар гэрт нь нэг сарын хангалттай хүнс өгчихөөч арай дэндүү юм.
Ш. Адъяамаа 2020-03-10 192.82.65.168
0-12 болж өөрчлөгдсөн
Зочин 2020-03-10 192.82.70.143
Bas Orgil
Зочин 2020-03-10 66.181.188.243
gadaadiin irgediig oruulahgui baih baisan agaariin hilrr changatgaagui bolohoor hiliin horig dutuu gesen ug muu bna said darga nar
Мөнхтуяа 2020-03-10 66.181.161.17
0-5 насны 3 хүүхэдтэй эрчүүд ховор ш дээ. Ийм насны хүүхэдтэй эхчүүдийн ихэнх ни жирэмсэний амралттай байгаа ш дээ, ядаж 0-12 насны 3-с дээш хүүхэд гэвэл арай илүү зөв шийдвэр болох байх гэж бодож байна
Ёёё 2020-03-10 103.57.94.102
Хамгийн том голомт хөрш хятадаас аваагүй байж хаа байсан францаас авдаг нь маш хариуцлагагүй асуудал.
Хзннү 2020-03-10 202.179.25.124
Харин тиймээ нөгөө”Үхрийн сүүлэнд хутга” гэдэг боллоо.
Зочин 2020-03-10 182.160.2.196
Harin tiim
Зочин 2020-03-10 203.91.114.244
gereesee ajillah bolomjtoi gazruudiig shahaachee, neg officed olnooroo ajillasaar baina
21 2020-03-10 43.242.243.203
Gadaadaas humuus orj ireed l baina 1 n iim asuudal tarij baina dahiad 1 n irvel yahuu dahiad 500 n mongol tusgaarlagdakhuu
ГАНЦ ХҮҮХЭДТЭЙ ЭХЭД ЧӨЛӨӨ ОЛГООЧЭЭ 2020-03-10 203.91.115.249
ХҮҮХДИЙН ТООГ БИТГИЙ ЗААГААЧЭЭ ГАНЦ ХҮҮХЭДТЭЙ ХҮН БАЙНА ХАРАХ ХҮНГҮЙ АЙЛ АЙЛААР ХАРУУЛЖ БАЙНА ЭНЭ ШИЙДВЭРЭЭ ДАХИЖ ЭРГЭН ХАРААЧЭЭ
Зочин 2020-03-10 202.126.89.101
Улсын төсөвийн блага л цалинтай чөлөө олгодог юм өгаа хувийн хэвшлийн бид үйл ажиллагаа нь зогссон орлогогүй болсон яах вэ тэнэг шийдвэр бна
enkhee 2020-03-10 192.82.64.208
энэ шийдвэр чинь бараг хэнд ч хэрэг болохооргүй олон түмэн хэлж байна ОНЦГОЙ БАЙДЛЫНХААН тэр хурд хамтлагаас цугласан мөнгөөрөө улс хохирох гээд байвал тэтгэмж болгож өгвөл болох юм биш үү
enkhee 2020-03-10 192.82.64.208
засаг төр минь ээ 0-5 насны 3 хүүхэдтэй улсад ажил хийдэг хэдэн хүн байгаа болоо хүнд дэм болох гэж байгаа бол амьдралтай хандаачээ шийдвэрээ гаргахдаа
Zochin 2020-03-10 79.98.213.82
Жирэмсэн эхчүүддээ ийм чөлөө олгох хэрэгтэй байна шүү!! УОК-ийн гишүүдээ!!
Олигтойхон, үндэслэлтэй шийдвэр гаргаа 2020-03-10 119.40.98.177
Дандаа нэг бөөрөнхийлсөн өөх ч биш булчирхай ч биш шийдвэр гаргах юмаа. 0-5 насны 3 хүүхэдтэй ээж тэртээ тэргүй хүүхэд асрах чөлөө нь дуусаагүй гэртээ хүүхдээ харж байгаа. Халдвар авах тарах асуудал яригдаж байхад 0-5 насны 1 хүүхэд, 2 хүүхэд энэ улсад хамаагүй юу тэ? хилээ хаагаагүй байж улс дотроо л хаагаад хашаад байсан одоо үр дүнгээ хар та нар
иргэн 2020-03-10 202.131.227.82
Энхтүвшин сайд сайн ажиллаж байгаа шүү. Ажил хийж байгаа хүнийг шүүмжлэх шиг амархан зүйл байхгүй. Харин ч урам хайрлах хэрэгтэй.
Дугар 2020-03-10 202.9.46.153
Тиймээ өвчин оруулж сайн ажиллаа одоо чадахгүй бол зайлсан дээр дээ
Иргэн 2020-03-10 66.181.181.25
0-5 насны 3 хүүхэдтэй ээж өдрийн од шиг байгаа ийм худлаа попорсон шийдвэр хэрэгүй ээ Энхтүвшин өвгөн минь
Зочин 2020-03-10 202.55.191.130
6 hurchihvel huhed bish yum bishu? bas 3s tsuun huhedtei bol huhedgui gsn ug. tsetserleg ni hureltsehgui bhad hen 5n jilin dotor 3n huhed gargad suj bhavdee.
Hoid solongos shig haahgui dee 2020-03-10 43.228.131.17
Заавал орж ирж бүртгэгдсний дараа ингэж хаах гээд хүлээгээд байж байдаг, том эрх ашиг байнаа????
Зочин 2020-03-10 192.82.64.153
Төр ажиллаж байна харин хуулиа л мөрдхөө бод түмэн олон минь
HIMALAYA КОМПАНИЙГ ТОРГООЧЭЭЭ !!!!!!!! 2020-03-10 66.181.189.163
УОК-ИЙН АНХААРАЛД: УЛСЫН ИХ ДЭЛГҮҮРТ HIMALAYA КОМПАНИЙН 50-хан мл ГАР АРИУТГАГЧ
ШИНГЭНИЙГ 6000 ТӨГРӨГӨӨР ЗАРЖ БАЙНА. ЭНЭ БОЛ ЛУЙВАР.
ЭНЭ ХҮН ЧАНАРГҮЙ КОМПАНИЙГ ТОРГОЖ ЗАЙЛУУЛНА УУ
ааааа 2020-03-10 192.82.64.153
0-1 насны хүүхэдтэй ээжийг оруулах байсийм даа
Teneg yum da 2020-03-10 192.82.75.223
Huhi chinee! Teneg uls tenegereel ulddeg yum b. Munguni hoinoos het shunasan manai ene zasgiin gazriin humuus ur huuhdee aldahiig ch toohgu bna! Bugd ene zovlong uhaarch baij oilgoh yum b! Uvchin orj irsen ni edend oilguulad uguh…
Зочин 2020-03-10 192.82.66.242
Ийм сайхан саад нартай МУ аалзахгүй.
Зочин 2020-03-10 66.181.182.180
ЭМ сайд Энхтүвшин хоёрыг солих зоригтой залуу хүн тавиач.
Баагий 2020-03-10 202.126.88.37
Соль соль
Иргэн 2020-03-10 103.9.90.130
Төр, хувийн хэвшлийн ажлын цагийг 11-15цаг хүртэл болгоочээ.
иргэн 2020-03-10 202.179.25.60
Ард иргэдийн зүгээс удаа дараалан Хил гаалиа хаа, Гадны Иргэдийг Бүү оруул гээд Шаардаад байхад даана ч тоохгүй нэг л их Шоудсан сүүлрүүгээ нэгнээ хүртэл Шагнаж Урамшуулаад сүйд байсан юмаа Та нар,Ингэж л Балрах байж дээ,
Зочин 2020-03-10 103.26.195.209
oroitson boroo. amtai bolgon hilee buren haa geed baisan ard irgediinhee ugiig 1 udaa ch gesen avsan bol iim baidald hurehgui bailaa.virus orj irehiig huleej baisan ym shig hachin sanagdaj baina. buten 2 sar garui delhiin ulsuudiin jishee belen baihad arai l baina shuu ta hed.
Сээгий 2020-03-10 202.126.88.37
Үнэн үнэн одоо хохь нь боллоо
Tiya 2020-03-10 202.126.88.37
ХҮРЭЛСҮХ САЙДААА
БҮХ ГАДААДААС ИРЭХ НИСЛЭГҮҮДЭЭ ЦУЦАЛЖ БҮХ ХИЛЭЭ ХААГААЧЭЭЭ !!!!!! ГУЙЖ БАЙНА !!!@@@
zochin 2020-03-10 59.153.114.34
tenegteerei malnuudaa, tald aduu yantsgaahad hashaand iljig joroolno gedeg shig duuliantaad baigaarai gadaad ulsiin hoyor shugamaa haachihaad hunjilduu butej uheh ni uu, german frants ispanias bolon gadaad irgediig avahgui bval boloh bish uu, esvel zuvhun moskva, istanbulaa uldeegeed germanaa zogsoono biz
Хурц 2020-03-10 202.126.88.37
Хуцааааа
иргзн 2020-03-10 202.179.25.60
наад Сүржин Шийдвэрүүд чинь Оройтсон шийдвэр болжээ, Эртхэн Хилээ хааж Гадны Иргэдийг оруулж ирэхгүй л байх байсан,
Баяр 2020-03-10 66.181.181.25
Хүрэлсүх минээ энэ Энхтүвшин гэх төрийн ордны тавилга болсон өвгөнөө солихгүй бол энэ аюулын ард гарахад маш хэцуу болохнээ. Маш удаан хоцрогдсон зоримог бус ажиллаж байна шүү
Зочин 2020-03-10 103.14.38.134
Хурал хийгээд суух цаг биш. Энэбиш ажлаа хийж чадахгүй байна.
h 2020-03-10 202.170.69.98
h
Зочин 2020-03-10 202.179.27.183
yamar udaan xuralddag shaaruud ve.
Зачин 2020-03-10 66.181.180.147
Хилээ хаа гэж олон удаа шаардсан, та нар тоогоогуй, вирус оруулж ирсэн буруутай та нар, шуух дээр та нарыг омгоолох хун олдохгуй, ялаа аваад явцгаа та нар,. Дараагийн ажиллах хумуусээ Засаг тор нь томилж ажиллуулаачээ, цоохон Монголчуудаа авармаар байна, эд нар аюултай хумуус Байна шуу !!!!
Билэгт 2020-03-10 202.126.88.37
Тэх гадаадын бүх нислэгүүдийг тодорхойгүй хугацаагаар цуцлааад хилээ хаах байсын одоо өнгөрсөөн
бодлын хулгайч 2020-03-10 66.181.167.53
ХОЙД УРД ХИЛЭЭР НЭВТРЭХ ОЛОН УЛСЫН НИСЛЭГ, ТӨМӨР ЗАМЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР БҮРЭН ЗОГСОО. ХЭНИЙГ Ч БҮҮ ОРУУЛ, ХЭНИЙГ Ч БҮҮ ГАРГА.
Зочин 2020-03-10 64.119.25.228
Энэ Энхтувшин гэж нусан таглааны оронд арай зоригтой, шийдэмгий, чадвартай хун тавимаар байна аа, энэ нехер дулэгнээд арга хэмжээ авч чадахгуй ээ
zochin 2020-03-10 192.82.69.70
odo oroitson.nowshin frantsiig alaahimsan