Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэв

Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүлэв

Монгол Улсад 2020 оны гуравддугаар сарын 10-нд шинэ коронавируст халдвар (COVID-19) бүртгэгдсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Тамгын газрын дарга нарт Шуурхай арга хэмжээ авах тухай албан бичиг хүргүүллээ.

Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газар, Улсын онцгой комисс, тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагын шийдвэрт нийцүүлж шүүн таслах ажиллагааны зохион байгуулалттай холбоотой шийдвэр гаргах, зохион байгуулалтын арга хэмжээ авахыг тус албан бичигт дурдлаа.

Шүүх хуралдааныг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийг хүртэл зарлахгүй байх, товлогдсон хуралдааныг хойшлуулах, шүүх хуралдааныг хойшлуулсан бол хэргийн оролцогчид нэн даруй мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг зөвлөв.

Мөн нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүхийн цахим шуудангаар хүлээж авах, шүүхийн байранд халдвар хамгаалалтын дэглэмийг чанд сахих, халдварын эрсдэлээс сэргийлэх талаар шүүхээр үйлчлүүлэгчдэд хандаж уриалга гаргах зэрэг чиглэлийг Тамгын газруудад өглөө.

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЦАГАА БОГИНОСГОВ

Коронавируст халдвар (COVID-19) тархахаас урьдчилан сэргийлж Шүүхийн төрөлжсөн архив 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 8.30-15.30 цагт иргэдэд үйлчилгээ үзүүлэх болсныг мэдэгдье.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 31, Түшээ дээд сургуулийн байрны 4 дүгээр давхарт

Утас: 7000-7082

Эх сурвалж: ШЕЗ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж