УИХ-ын чуулганы Мягмар гаригийн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол саналаа илэрхийллээ.
Тэрээр “Хөдөө орон нутгаар ажиллаж ард иргэдтэй уулзаж байхад ард түмний амьдрал хоёр тийшээ явж, баян ядуугийн ялгаа их гарч байгааг хэлж байсан. Эдгээр асуудлын цаад учир шалтгаан нь төрийн мөнгөний бодлоготой уялдаа холбоотой гэж бодож байна. Валютын ханш их хэмжээгээр өссөн, төгрөгийн ханш 40,45 хувиар унасан байх. Хүмүүсийн худалдан авах чадвар буурсан байна. Хөдөө орон нутагт ААН-үүд үйл ажиллагаагаа явуулахад зээл авах боломжгүй, ажил хийсэн хэдий ч цалингаа авч чадахгүй байдалтай байгаа” гэдгийг хэлж байсан юм.