Энэтхэгт шашны үзэл суртал бүхий хаврын Холи наадам дээр эрх баригчид вирусийн тархалтыг тогтоон барих тал дээр амжилттай ажиллаж байгааг тэмдэглэн Covid-19 вирусээс санаа авч бүтээсэн асар том хүүхэлдэйг вакцины хэлбэртэй бамбараар шатаалаа.
#WATCH Mumbai: An effigy based on the theme of #CoronaVirus that was put up in Worli was burned as a part of Holika Dahan, a ritual that takes on the eve of #Holi festival. (09.03.2020) pic.twitter.com/1qUKvl1erd
— ANI (@ANI) March 9, 2020
Мумбай хотын ард иргэд өчигдөр/2020.03.09/ цугларч "Коронасаур" хэмээн нэрлэсэн цэнхэр өнгөтэй, мангасыг хөлөөс нь толгой хүртэл нь шатаасан байна. Энэтхэгт вирусийн халдвар авсан гэх 47 тохиолдол бүртгэгдсэн ч нэг ч хүн халдварын улмаас амь насаа алдаагүй байгаа юм. Засгийн газар нь Итали, Иран, БНСУ, Япон зэрэг шинэ коронавирусийн халдвар тархсан улсуудаас хүн хүлээж авахгүй байгаа бөгөөд 21 нисэх буудал дээрээ байнгын шалгалт хийж байгаа аж. Мөн цагдаагийн газраас тусгаарлалтад зориулж 5400 ор, 75 өрөө гаргахыг байгууллагуудад тушаан, хэрэгжилтийг нь хянаж байгаа гэнэ.
Эх сурвалж: rt.com