Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий | News.MN

Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2020.03.10/ мэдээлэл өглөө. Тэрбээр “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Мэдээж гаднаас орж ирж буй импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлогдож эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Экспортод мах гаргахгүй байна. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан.

Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн худалдан авалт хийх нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүйгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-03-10 202.9.46.104

Маш том салаавч өгөх юмсан. Зах дэлгүүрээр яваад үз дээ

Avatar

Хүмүүн 2020-03-10 202.9.46.129

Нөөцийн махны чанарт онцгой анхаарах хэрэгтэй.Зарим дэлгүүрт яс ихтэй мах зарагдаж байна гэсэн мэдээлэл гомдол ирж байна.Үйлдвэрийн чанар хангасан мах нийлүүлэх хэрэгтэй.

Avatar

Иргнн 2020-03-10 66.181.176.128

Эгэ ингэж хэлчээд худал болмогц зугтаад алга болнодоо Арчаагүй урвагч хорчин татвар төлөгчдийн мөнгийг татварын дарга нараар дамжуулж хэдэн тэрбумахр нь алга болгож идсэн

Avatar

Иргэн 2020-03-10 103.57.94.194

Тэгээд Улаан сайдаа чамд итгэх үү?Бид өөрийн мөнгөөрөө мах авна уу,бензинээ авна уу,хулгайч та нарт ямар ч хамаагүй.Та нарын ярьсан болгон таалагдахгүй бна

Avatar

Зочин 2020-03-10 192.82.74.139

Улаан мах

Avatar

Ulaan Maxchin 2020-03-10 64.119.27.229

Nooziin maxas exleed zax deer zarj unii ni osgono.
Daraa ni delguurt zarsan bolj reitingee osgox gesen olon jiliin onoox l bolxi argas xerelene shtee. Bidniug bur teneg gej bodsoor bgasd surzan. Eniugee songuulidas ashiglana. Gexdee bi odoo huurtaxgui shuu…

Avatar

Зочин 2020-03-10 72.196.192.250

Ulaan shaaltuur!
Zandan suultuur!
Hvrel sheeltvvr !
Genko haltuur !

Avatar

Зочин 2020-03-10 66.181.161.11

Хаана зарж байгаа юм бэ Махны үнэ цагаар өсөж байна шүү дээ. Өглөө10500 гэсэн мах өдөр 12 000 болсон байна.

Avatar

boldoo 2020-03-10 192.82.65.182

улаан сайд ард түмнээс хулгай хийсэн цайрт минералийн уурхайг буцааж өгөх ёстой,юун сайд хийх вэ,шоронд суух ёстой хүн.

Avatar

Нөөцийн махаа зараачээ. Хаана байгаа юм тэр чинь 2020-03-10 202.131.236.158

Нөөцийн махаа гаргаж зараачээ. Хаана байгаа юм тэр чинь. Бүх юм болоод өнгөрсөний дараа зарах гээд байгаа юмуу? Нөөцийн мах чинь олдохгүй байна.

Avatar

bat 2020-03-10 192.82.65.182

улаан гэдэг шуналын тулам муухай өвгөн хаа-н салбарыг сөнөөж дууслаа.энэ хулгайч одоо улс оронд гай бололгүй цайрт минералаа идэж байгаад чимээгүй үхэж болдоггүй юм байх даа?

Avatar

Улаан мах 2020-03-10 192.82.74.9

Улаан мах, гурилын хомсдол үүсэхгүй.

Avatar

Зочин 2020-03-10 80.217.198.72

Улаан дандаа л улаан махны хэрэгт орооцолдож явах юм доо гэж

Avatar

уугуул 2020-03-10 202.72.245.122

Улаан сайдаа би танд их гомддог та махны үнийг нэмсэнээр өөрт чинь ашигтайл байх мань мэтийн хотын хүмүүст үнэхээр хэцүү бна

Avatar

Зочин 2020-03-10 66.181.161.86

Ширээний ардаас худлаа хуцхаар бодит байдлтай нь биерээ очоод үз дээ тэгээд шийдвэрээ гарга хэрвээ ажиллаа хийж чадахгүй бол ажил хийж чадах эх орон ч шийдэмгий хүд нь ажиллаа өгөө

Avatar

Зочин 2020-03-10 202.9.46.102

Налайхад мах гурил будаа ногоо гээд бүх юм дууссан. Бүслэлтэнд байгаа юм шиг нэг ч машин оруулахгүй байгаа. Хүнс дууссан болохоор 17 хүртэл яах юм бол бүү мэд

Avatar

иргэн 2020-03-10 66.181.190.123

Улаан новшоо гадуур яваад үздээ. Байдал ямар байгааг үзчихээд хуцаарай

Avatar

Зочин 2020-03-10 59.153.113.48

Гурил хүрэлцэхгүй.Оросоос буудай авна гэсэн хүн яасан бэ. Худал хэлэх төрөлхийн өвчтэй хүн бн. Төрд бүү ойртуул.

Avatar

Зочин 2020-03-10 64.119.25.228

Улаан ч улайхгуй тууна шуу дээ, юу ч гэж худлаа ярьж мэднэ, нийтийг хамарсан хомсдол уусгэхгуй гэж ингэж ярьж байгаа нь зев ч, уг хун нь еерее хэтэрхий найдваргуй гар учраас хэн ч итгэхгуй л дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж