Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Хуучирсан мэдээ: 2020.03.10-нд нийтлэгдсэн

Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Ч.Улаан: Мах, гурилын хомсдол үүсэхгүй, нөөц хангалттай бий

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2020.03.10/ мэдээлэл өглөө. Тэрбээр “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Мэдээж гаднаас орж ирж буй импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлогдож эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Экспортод мах гаргахгүй байна. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна. Энэ чиглэлээр ажлын хэсэг гарсан.

Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь зах зээлийн хангамж тогтвортой байх асуудал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн худалдан авалт хийх нь үнийн савлагаа гаргах нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.

Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүйгээр хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж