Коронавирусийн халдварын анхны тохиолдолд Монголд бүртгэгдсэн, Францаас ирсэн иргэн халдвартай болох нь тогтоогдсон гэх мэдээлэл хар өглөөгүүр цацагдаж, сандарсан иргэд шуудай гурил, ариун цэврийн цаас, ногоо, цагаа, будаа, гоймон, ургамлын тос, элсэн чихэр гээд хүнсний бүтээгдэхүүн бөөн, бөөнөөр нь худалдан авч, нам жим байсан дэлгүүрүүд хөл хөдөлгөөнд дарагджээ. "Тусгаар тогтнол"-ын ордонд байрлах “Оргил” худалдааны төвөөр өнөөдөр/2020.03.10/ 10.00 цагийн үед ороход нэлээд ачаалалтай ажиллаж байлаа. "Чингис зочид" буудлын дэргэдэх “E-mart” худалдааны төвд очвол хүнсний тасаг нь үйлчлүүлэгч мөн л олонтой, хүнсний хэрэглээгээ худалдан авч байв.
“Онцгой нөхцөл байдлын энэ үед ард иргэдээ хүнсээр хангах чиг үүргийн дагуу И-март хайпермаркетын салбар дэлгүүрүүд болон И-мартын онлайн дэлгүүрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай худалдааны төвийн хувьд бараа бүтээгдэхүүний нөөц хэвийн байна” гэж тус дэлгүүрийн ажилтан хэлэв.
“ГЭР БҮЛЭЭРЭЭ АЛЬ БОЛОХ ГАДУУР ГАРАХГҮЙ”
“Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдсэн гэдэг мэдээллийг өнөө өглөө авлаа. Гэр бүлээрээ аль болох гадуур гарахгүй, олон нийтийн газраар явахгүй байцгааж байна. Манай ажил дээр бас хөл хорио тогтоосон учраас одоо ойр зуурын хүнсээ бэлтгээд харих гэж явна” гэж худалдан авагч Ч.Баасанжав ярилаа.
“ҮНЭ ХАНШИЙГ НЬ Ч АНЗААРАЛГҮЙ ХҮНСЭЭ АВЧ БАЙНА”
Иргэн С.Алтанхуяг “Ямар ч байсан Эрүүл мэндийн яамны зөвлөмжийн дагуу урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, гараа тогтмол угааж байна. Монгол Улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол илэрсэн учир цаашид хөл хорио тогтоож ч магадгүй. Тиймээс их хэмжээгээр биш ч гэсэн мах, гурил, ариун цэврийн цааснаас эхлүүлээд наад захын хэрэглээний зүйлсээ худалдан авч байна. Үнэнийг хэлэхэд үнэ ханшийг нь ч анзаарч харсангүй” гэв.
“ГАРАА ТОГТМОЛ УГААЖ, ГАДУУР ГАРАХГҮЙ”
Гурил худалдан авч байсан иргэн М.Өлзий “Гараа тогтмол угааж, гадуур гарахгүй байхыг хичээж байна. Миний хувьд хүнсний гол бүтээгдэхүүн болох гурил, мах, хүнсний ногоо худалдан авч байна” гэлээ.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулж, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2020.03.10/ сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн. Тэрбээр “Улс оронд бий болсон эгзэгтэй үед ард иргэдийн дунд хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөх сэдэл байх шиг байна. Уг нь ингэх шаардлага байхгүй. Гадаадаас орж ирж буй хүнсний импортын хэмжээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдаж байна. Гэхдээ өөрийнхөө нөөцөөр бид дор хаяж гурваас дөрвөн нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний нөөцтэй байх шаардлагатай, энэ шаардлага хангагдсан. Өнөөдрийн байдлаар махны нийлүүлэлт, нөөцөд санаа зовох асуудал байхгүй. 12 мянган тонн махыг улсын нөөцөд бэлдсэн. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатар хотын 279 цэгээр борлуулж эхэлсэн. Үүнээс гадна үйлдвэр аж ахуйн газруудад арав гаруй тонн мах хадгалж байгаа. Гадаад руу мах экспортлохгүй байгаа. Ийм учраас энэ хавар махны хомсдол үүсэхгүй. Байгаа нөөцөө жигд хүргэх ажил чухал байна, ажлын хэсэг гарсан.
Хамгийн гол нь үнийн хөөргөдөл гаргахгүй байх нь чухал. Зах зээл рүү нийлүүлэх бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа энэ үед хэт огцом нэмэгдсэн хэрэглээ гаргах нь үнийн савлагаа үүсгэх нөхцөлийг бий болгоно. Тиймээс иргэд бөөнөөр нь хүнс нөөцлөх шаардлага байхгүй. Байнгын тогтвортой нийлүүлэлт хийгдэнэ. Улаанбаатар хотод өдөрт 100-120 тонн мах нийлүүлэгдэнэ. Гурилын хувьд бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах хэмжээний түүхий эдийг гурилын үйлдвэрүүд бэлтгэсэн. Оны эхнээс 60 мянган тонн хүнсний буудай импортлох зөвшөөрөл олгогдсон. Энэ импорт түрүүчээс орж ирж байна. Ингээд үзвэл гурилын 3-5 сарын тогтвортой нөөцтэй байгаа.
Хоёрдугаар сарын 20-ны өдөр стратегийн нөөц бий болгох зорилгоор хүнсний улаан буудай импортлох зөвшөөрөл олгосон. Буудайг импортолж оруулж ирэх аж ахуй нэгж тодорсон. Үндэслэлгүй үнэ нэмбэл Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран хуулийн дагуу хариуцлага тооцно" гэлээ.
А.СҮРЭН
Гэрэл зургийг Д.БҮЖИН
Зочин 2020-03-10 103.206.193.66
Hunsnii uildveruud bugd ajilaj baigaa sh dee. Het tuilshirah yumaa manaihan.Haraad baihad golduu bolovsrol muutai medeele avaad ch oilgohgui joohon ork nuhduud l ih urt daraalal uusgeed bna lee Malnuud yum daa Ulaanbaatar iim ch baigaagui l yum daa hutag damjij nuuj irsen humuusiig tsagaach gedeg bil uu kkkkk
Зочин 2020-03-10 103.206.193.66
Eniig dagaad hudlaa une nemeed baigaa huurnuuded zevuu hurch bna
Зочин 2020-03-10 103.206.193.66
Manaihan unen maanag yumaa uls oron hunsnii nuuts hureltseheer baigaa geed baihad l une hansh harahgui nuutsluud baihiin mal yum aa
Зочин 2020-03-10 64.119.19.132
Монголчууд бид гайгүй биз дээ монголд л илэрсэн болохоос монгол хүнд халдвар илрээгүй нь сайхан тэр байтугай голомттой газраас нь байж байгаад ирсэн монгол хүн гайгүй байна гэдэг сайхан хамгийн ядаргаатай нь үнийн хоосон өсөлт махны хомстол байна монголчууд бид дор бүрнээ залбираад хариуцлагатай байвал сайхан сайхан
Зочин 2020-03-10 49.0.212.122
Delguurt oluulaa ovoorch baij harin haldvar avavdaa?????????
Зочин 2020-03-10 150.129.143.194
Zasgiin gazariin heregjuulj bgaa am, ajil ni zuruud bn mash muu ajullaj bn hydlaa uursdiiguu reklamdahaas uur hiij bgaa yum algaa
Зочин 2020-03-10 49.0.212.167
Улаан өвөө худлаа шаана шүү
Монхүү 2020-03-10 2.247.241.104
НАЙМАӨЧИД АА….БҮҮ ДАЛИМДУУЛ
…
Зочин 2020-03-10 192.82.72.189
Гэрийн хажуугийн дэлгүүр орлоо бүгд л байж л байна,хүн ч алга л байна шд. Заавал гадныхныг дуурайж дэлгүүр цөлмөх хэрэг байгаам уу.
Зочин 2020-03-10 64.119.19.132
Жирийн иргэд үсрээд 5 арав хонох биз нөөцлөөд ямар улс төрчид шиг хэдэн үеэрээ хэрэглээд барахгүй нөөцөлсөн биш нөөцөлж авч чадахгүй хоногийн хоолоотой чүү ай хонож байгаа хүн маш их байгаа ш дээ. Ингэж бие биедээ томорхож хий дэмий үнийн хөөрөгдөл үүсгэх хэрэггүй л юмсан
зочин 2020-03-10 202.9.46.234
орк гээд бгаа тэнэг минь оноодор л амжиж хунсээ авахгуй бол маргаашнаа вирус наалдсан хунсээ авч идээрэй за.нэг их соелтой царайлсан уимнууд бас бнаа бна.маргаашнаас бух зуйл дээо вирус наалдаж эхэлнэ. тэхээр хунсээ цуглуул.ухввн муутай балай чинь орк морк ч гэх шиг.
Зочин 2020-03-10 202.21.127.168
Заа Монгол хүн гээд л муулах гээд ядчих юм. Америк, Австралид корона гарсан газартаа бүгд л хоол хүнсээ яг ингээд л бөөн бөөнөөр нь худалдаж аваад бужигналдаж л байгаа юм бна лээшдээ!!!!! Бүр 00-ын цаас ч байхгүй болчихсон байгаа зураг зөндөө л бналээ. Тэнд амьдарч байгаа Моголчууд зургийг нь аваад нет-эд тавьсан л байлээшдээ. Хаа газар хүний араншин яг адил!!!! Харин ч нэгмөсөн юмаа базааж аваад аль болох олон гарахгүй байвал сайн юм биш үү?! Нээх оркууд л ингэж байгаа гээд л нэгнээ муулах ю
Хачин асуудал 2020-03-10 202.9.46.68
Дайны хажуугаар дажин гэдэг энэдээ. Манайхны хүн чанар муутай нь одоо л ийм үед бүр нэг сайн харагдана. Их хүнээ алдсан улсдаа. Аргагүйдээ, бусад улстай адил хүнд бэрхийг бага туулсан улс. Хүн чанар их муутай улс бол Монгол хүн.
зочин 2020-03-10 202.126.88.186
үхэх цаг нь ирвэл хоолтой хоолгүй ч үхнэ, амьдрах цаг бол хоолтой хоолгүй ч амид явна битгий тэнэгт цэгээ
Хүннү 2020-03-10 202.179.25.124
Сая Ханбүрэгдээгээр орлол тэнд хэвийн байна. Мах гурил будаа талх б**в боорцог бүгд байна. Хүмүүс ч цөөхөн голдуу өдөр тутам авдаг зүйлээ авч байна. Гэтэл эфест хүн дүүоэн гурил будааг шуудай шуудайгаар нь авч байна. Зарим нэг нь хоёр гартаа дүүрэн юм бартчихсан нэг уут 00-н цаасыг шүдээрээ зуучихсан эхэнэр нь олон давхар сагстай өндөг барьчихсан. машинруугаа явж байна.
Зочин 2020-03-10 202.179.26.121
Элбэгдорж буруутай гэж хэлж мэдэх мaлнууд болон байна шүү.
Зочин 2020-03-10 103.57.93.236
Hulgaich urvagch elbegdorj huzuugui hujaa, hulgai hiisen munguuruu gadaaddaa hahtlaa ideed jargaarai!
Зочин 2020-03-10 202.9.46.169
орк гэж тэнэгтэхээ больчооч. гэртээ хүнс багатай нь хүнсээ базааг, агуулах зоорьтойнууд нь дуугай л бай л даа. хүнсээ быазаагаад гэрээсээ гарахгүй жинхэнэ хөл хорио гэдэг чинь тэр шүү дээ. Тэгэхгүй өдөр болгон талх мах гурил б**в боорцог гэж шогшсоор байгаад корона тусчихвал хэцүү ш дээ. нэг л их оорк морк гэсэн хүмүүс. дэлгүүрийн нэг худалдагч корона тусвал тэр дэлгүүр хаагдах нь холгүй байгааг та нар харж байгаа биздээ. мөнгө нь байгаад боломж нь байвал хүнсэээ жаахан урьдчилаад худалдаад авчи
Зочин 2020-03-10 122.201.21.162
Өглөө зах, худалдааны төвүүдийг хаана гэснээс болоод одоо хаа сайгүй иймэрхүү бна даа
Зочин 2020-03-10 66.181.161.38
Ер нь хаа газар л иймэрхүү юм болоод байх шиг. Интернэтэд бичлэг нь байсан. Германчууд хэрхэн дэлгүүр супермаркетдаа очерлож алалцаж байгааг нь хараад нөгөө өндөр соёлтой европчууд нь цагаа тулахаар нэг их дээрдээд байх юмгүй л санагдсан.
ОНОМ 2020-03-10 119.40.98.106
Нэмээд хэлэхэд юм болгон дээр 1 юмны учир мэдсэн дүр эсгэн хүн бүрийг ОРК энэ тэр гэж дуудаж суухаар өөрийнхөө асуудлаа шийдээ. Та нар УОК-ын гишүүн биш та нарт иргэд биднийг гэгээрүүлэх үүрэг өгөөгүй бол өөрийгөө хичээ. Тэр гэгээрүүлдэг үүрэгтэй улс нь зурагт радиогоороо ярьдаг юм байгааз. Энд ингэж хүн доромжилж суух ямар хэрэг байнаа. Юм болгон дээр л хөөрхий хэдэн монголчуудыг доромжилж байх юм. Наад улс чинь бүгдээрээ тэнэг биш.
иргэн 2020-03-10 202.55.188.87
имартад үхрийн хэрчсэн махны 1кг нь 18. 298 төг байна лээ
иргэн 2020-03-10 202.131.227.82
гэрээсээ гарахгүй хөдөлгөөн муутай байх болохоор их идээд ч яах юм билээ дээ. Эрүүл мэндээ бодож хөнгөхөн хооллох нь зөв байх даа.
ONOM 2020-03-10 119.40.98.106
Энд яг юу нь орколт байгаа юм бэ. Ердийн common sense гэдэг юм үйлчилж байна. иргэд олон түмэн тэнэг бишээ. Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй гэж. Иргэд төр засгийн сайдууд дандаа худлаа ярьдагийг мэдэж л байгаа. Хүнсний хомсдол болохгүй гэхээр хил хаасан, барааны нийлүүлт хязгаарлагдсан байхад хомсдол үүснэ, үнэ өснө гэдгийг хэнээр ч хэлүүлтгүй зөнгөөрөө мэдэж байгаа. Харин ОРКдолт энэ тэр гээд хүнсээ авахгүй байгаа хүн бол дарга, сайдынхаа үгэнд ороод явбал явна биздээ. Таны сонголт.
зочин 2020-03-10 103.111.68.3
Манайхан хэр их аминтай хайртай хувиа бодсоныг корона харуулж байна Тэгэн тэгтлээ хиараад байсан дундад зууны үед гарч байгаа явдал биш
Зочин 2020-03-10 202.9.46.200
Олон хүнээс хол явцгаа. Гурил будааруу 3дахаа дайрч байна. 3хоногийн дараа хүнс авах хүнгүй болоод лангуунууд дахиад дүүрнэшдээ.
Зочин 2020-03-10 203.91.115.245
delguuruudiig haah heregtei. ingej tsuglaad baival bugd hiarna shuudee
sereeter 2020-03-10 59.153.85.93
дарга нарын үгэнд бүү итгэцгээ хүмүүсээ мах гурилаа сайн авцгаа.гэнэт л махны зоорны ажилчин корона тусчээ мах зарахгүй гэвэл яах вэ авцгаа авцгаа гэж байна.борц хийцгээ.
Зочин 2020-03-10 202.131.245.243
Энийг чинь л жинхэнэ оркдолт гэж байгаа юм шүү дээ.
Ner 2020-03-10 46.114.32.214
End germand ch bas goimon, hagas bolovsruulsan buteegehuun, 00-n tsaas geel ih l awch bna d humuus
Зочин 2020-03-10 202.9.47.30
наадуул чинь германы оркууд нь байна
Зочин 2020-03-10 202.9.46.200
Одоо энэ дэлгүүрт бөөгнөрч корона авцгаах юм байналдаа
Зочин 2020-03-10 192.82.68.26
Юу вэ манайхан хэцуу шуу ийм уед л ногоо вирус чинь дэгдэнэ шуу дээ
ЗОЧИН 2020-03-10 122.201.22.167
ХАМГИЙН ГОЛ НЬ ХҮНИЙ БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭХГҮЙ БАЙХ ЁСТОЙ ШҮҮ ДЭЭ. ЭНЭ НЬ ХАЛДВАР ИХЭЭР ТАРАХ ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ ЮМ. ХҮМҮҮСЭЭ НЭГ ДООР ОЛУУЛЛАА ЦУГЛАХГҮЙ БАЙЦГААЯА.
zochin 2020-03-10 182.160.2.42
Humuus gereesee garahgui bhiin tuld ideh yumaa nuutsulj bn shd,neeree delguuruud pig duuren bnlee
Ом 2020-03-10 202.9.46.102
Доор хүнийг үхэр малаар дуудаад байгаа хүмүүст хэлэхэд ӨНДӨР ЁС ЗҮЙТЭЙ, УХААНТАЙГ НЬ ГАЙХААД БАЙГАА ЯПОНД Ч ГЭСЭН ДЭЛГҮҮРҮҮД ХООСОРЧ БАЙНА. ХЭД ХОНОГИЙН ӨМНӨ АМЕРИК БАС ИЙМ Л БАЙСАН. зургийг нь оруулах гэсэн болохгүй байна. ЦЭЦЭН ХҮМҮҮС ГЭСЭН НЭТ ОРООД ҮЗЧИХЭЭД НААДАХАА БИЧЭЭЧ
Зочин 2020-03-10 202.9.40.55
Угаасаа тэнд чинь хүнсээ аль болох нөөцлөхийг зөвлөж байгаа.
Иргэн 2020-03-10 202.126.89.171
Tiim shvv ingj iher hunsee tsugluulj yhin bee ymr daini tsag bshde 7honor n belded ywchhaj blno shvvde. Neg guril awhgd delgur ortol bargl aln bljij awla 20/25 minut oichirloloo ingj iher awd bhar mdej nogoo mngnii shunal tnguud chin ashig olhgeed uneee horgh geedl tolgoin ajiln shvde
Зочин 2020-03-10 202.21.116.130
herding behavior gej. malnuud yumda
Зочин 2020-03-10 202.131.225.197
Ugaasaa horiogoo tsutslaagui bsan bol ene orkuud oron nutagtaa baij l bh bsan
Зочин 2020-03-10 202.21.107.86
Монгол хүн мах гурил Ургамалын тос гурав байхад амьдраад л байна. Өмнө нь амьдарч байсан одоо ч амьдарна. Бусад хэрэглээ бол яршиг л байна.
Зочин 2020-03-10 202.126.88.190
Гуцаа, мал минь, би шокалад идмээр бн
Зочин 2020-03-10 66.181.185.179
Би ч бас идмээр л бншд. Ккк
Зочин 2020-03-10 66.181.184.74
Baiwal bi bas choklad idii teh yu
Зочин 2020-03-10 192.82.72.45
Harin bi tort idmeer bn kk.
Gesnees mart8 nd yagaad tortnii homsdold orchihson yum bol.
Дорж 2020-03-10 202.21.108.152
Тэнэг үхэрнүүд юмаа
Зочин 2020-03-10 182.160.33.241
Хаашааа бүх оркууд уб д ирээ юу явцгаа явцгаа орон нутаг руугаа
Зочин 2020-03-10 183.177.97.14
Монголчууд та нар өөрсдийгөө ямар тэнэг гэдгээ харцгаа.
Ямар ч баримтгүй, цуу үг, аман ярианд итгэж үлдэл хийдэг мангарууд.
Зочин 2020-03-10 66.181.185.228
Ардууд тэнэгтэхгүй шүү.мах гурил ногоо байхад монгол яах ч үгүй дээр нь бензин удахгүй /оросууд үнээ буулгасан/навс хямдарна тэгэхлээр асуудал даан ч алга.
зочин 2020-03-10 192.82.65.120
Дэлгүүрүүдийн реклам хийхээ боль.
Хяналт тогтоомоор байна 2020-03-10 139.5.216.234
Татварынхан дэлгүүрүүдээр явж хяналт тогтоомоор байна
гайгүй л байна ш дээ 2020-03-10 66.181.167.190
Битгий худлаа мэдээл оруулаад бай news.mn
Зочин 2020-03-10 122.201.24.104
Тайвширцгаа хүн ардаа.Битгий ингэж үхэх гэж байгаа юм шиг хар амиа бодолдоо.Та бүхэн ингээд байхаар чинь юмны үнэ өсөөд хомсдол үүсээд байна шд.Юмны үнэ тэнгэрт хадаахаа больцгоо
Kkk 2020-03-10 195.142.125.125
Kkk nuguu uruwduuleh geed baisan zahyn naimachid chin aimaar ashaihtai baigaashdee! Buun dalim bolson luiwarchid!
Зочин 2020-03-10 203.91.114.244
ямарууд нь гадуур дэлгүүр хэсээд, ямрууд нь ажил дээрээ нам сууж байнааа
Зочин 2020-03-10 202.179.27.160
humuus uursduu ingej shijotoj baigaad unee usgunu daraa n bolohoor tur zasag ruu unee barisangui gej dairna.manaihnii bolowsrol uneheer doroitjee.
МБ 2020-03-10 150.129.141.152
Ердийн байдгаараа л байна ш дээ. Энэ одоо сурвалжлага хийчихэв үү. Ямар аргаа ядсан редакци вэ?
зочин 2020-03-10 192.82.64.248
ямар санаа зорилготой гарчиг, мэдээ вэ, цаг үеээ боддоггүй юмуу, хүмүүсийг буруу тийшээ турхираад байх юм, нөөц байгаа гэд байхад ингэж яадаг байна даа….
zochin 2020-03-10 66.181.187.227
ZA MANAYKHNY SHIZO NI KHUDULSUN , khuurkhiis
Зочин 2020-03-10 124.158.107.35
ийм элий балай мэдээлэл битгий тавиад хүмүүёийн цөсийг хөөргөөд бай, үүнийг уншаад дэлгүүр гарч давхиад байна
Зочин 2020-03-10 202.21.108.210
Hahaha